...
...

Нохойд уруулсан, ноцуулсан 23 хүн галзуугийн ВАКЦИН ХҮЛЭЭЖ БАЙНА

Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нохойд уруулсан, ноцуулсан 23 хүн галзуу өвчний эсрэг вакцин хүлээж байна.

Уг өвчний халдвар авсан тохиолдолд цаг алдалгүй дархлаажуулалтанд хамрагдахгүй бол амь нас эрсдэх аюултай бөгөөд одоогоор бүрэн эмчлэх арга хараахан нээгдээгүй байгаа юм.

Манай улс галзуу өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын бэлдмэлийг ОХУ, Канад улсаас оруулж ирэн ашигладаг байсан аж. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас улсын хэмжээнд тасраад байгаа нь орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж байна.

Иймд иргэд та бүхнийг нохой, мууранд уруулах эрсдэлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалж, нохой эзэмших журамд заасны дагуу нохойгоо уях, туулга дархлаажуулалтанд хамруулах, нохой, мууранд уруулж ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах, галзуу өвчний сэжигтэй мал амьтанд ойртохгүй байх, сэжигтэй мал амьтныг мал эмнэлэгт мэдээлэх шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: Хэнтийн мэдээ сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ