...
...

Зам тээврийн ослын улмаас 222 хүүхэд нас баржээ

        Ази тивд зам тээврийн ослоос болж нас барж байгаа хүний тоогоороо Монгол Улс тавд орсон байна. Энэ тухай мэдээллийг ЗЦГ-аас өнөөдөр өглөө. Тухайлбал, жилд авто ослоос болж гэмтэж бэртэж байгаа хүний тоо 1000 гаруйд хүрдэг байна. Ихэвчлэн зам тээврийн осолд бага насны хүүхэд болон 30-аас доош насны залуус өртөж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь гамшгийн хэмжээнд хүрээд байгаа хэрэг юм. Хэрэв энэ байдал нь цаашдаа үргэлжлэн хөдөлмөрлөх насны залуус тахир дутуу болж, амиа алдсаар байвал нийт ард түмний амьжиргаанд маш сөрөг нөлөөтэй. 
        Сүүлийн таван жилийн байдлаар л гэхэд  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 5446 гарсан байна. Үүнээс  222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ. 
        2016 оны эхний 10-р сарын байдлаар улсын хэмжээнд 48 хүүхэд нас барсан нь нийт нас барсан хүний 14.2 хувийг эзэлж байна. Энэ нь дайн болж байсан үеийнхээс илүү үзүүлэлт ажиглагдаж байгаа юм.
        Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьж, залуус сонор, болгоомжтой замын хөдөлгөөнд оролцон, жолооч нар замын хөдөлгөөний аюулгүйн дүрмээ маш сайн баримтлах хэрэгтэй гэдгийг ЗЦГ-аас сануулж байна.

Эх сурвалж: Breakingnnews.mn

B.Yanzhyndulam

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ