2016 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн мэдээллийг Цагдаагийн Ерөнхий Газраас Монгол Улсын Их Хурлын Хууль Зүй Байнгын Хороонд ирүүлсэн байна.
Цагдаагийн Ерөнхий газар нийт 406,137 гомдол хүлээн авч шалгаснаас Гэмт хэргийн шинжтэй 79,554 буюу 19,6 %, Зөрчлийн шинжтэй 82,243 буюу 20,3%, Дуудлага мэдээлэл 238,524 буюу 58,7%-ийг эзэлжээ.
Гэмт хэргийн ангиллаар хэргийн өсөлт, бууралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- хүндэвтэр гэмт хэрэг 2,1
- хүнд гэмт хэрэг 16.7 хувиар буурч,
- хөнгөн гэмт хэрэг 1.8 хувиар өсч,
- онц хүнд гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байна.
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг /хэргийн төрлөөр/:
- Хүнийг санаатай алах 136,
- бусдын эд хөрөнгийг булаах 144,
- хүчиндэх 254,
- бусдыг амиа хорлоход хүргэх 243,
- бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх 273,
- бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 373,
- тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих 1542, танхайрах 1230,
- бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах 1839,
- бусдын бие мах бодид гэмтэл учруулах 6906,
- бусдын эд хөрөнгийг хулгайлах 7796,
- бусад төрлийн гэмт хэрэг 2344 байна.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
цэрэн гэдэг галзуу авгай өөр нэг эмэгтэйн шашин шүтлэг рүү улангасан дайрч олон өөр шалтгаанаар бухимдалтай яваа хүмүүс түүнд нь нэгдэж галзуу нохойн чуулган болж байгаагаараа боорлуулсан эмэгтэй амиа хорлохыг хүсэхэд хүргэж байгааг яаж таслан зогсоож Цэрэн гэдэг гадны дэвсгэрийн галзуурлыг хязгаарлах вэ
Ямар харамсалтай юм бэ амиа хорлох энэ асуудалд анхааралаа хандуулаач ямар их тоо вэ бид цөөхүүлээ байж яагаад ингэж үхэх ёстой гэж энэ архидалттай хамаатай байхаа
бусдыг амиа хорлоход хүргэх 243 ЭНЭ ЯГ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ