2016 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ХОНОГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 319 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 254 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 4 бүртгэгдэж, 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 35 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал:
1.СХД-ийн нутаг Орбитын 66-р гудамжинд амины H.Accent автомашины жолооч М нь явган зорчигч Б нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн.
2.ЧД-ийн нутаг Чингэлтэйн замд амины T.Prius-20 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан явган зорчигч О-г мөргөж гэмтээсэн.
Замын цагдаагийн газар
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250