...
...

Хятад компаниуд Монголын хуулийг үл тоож, төрийн цагдааг тохуурхан басамжилжээ

        Манай улс өргөн уудам газар нутагтай байгалийн баялаг ихтэй орны тоонд ордог. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа ашиглаад дэлхийн баян улсуудын нэг болно гэх нь холгүй чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар  ухаж, төнхүүлж, эвдэрч, сүйдсэн газар, хатаж ширгэж үгүй болсон гол мөрний сайр л үлдэж дээ. 2007 онд Монголд 18610 гол нуур, горхи булаг тоологдож байсан бол 2011 он гэхэд 5749 гол горхи ширгэж үгүй болсон гэх баримт байдаг. Өнөөдөр энэ тоо өссөн үү гэхээс буураагүй. Эдгээр гол мөрний ширгэж устсан шалтгаан нь мэдээж уул уурхай. Бүүр тодорхой хэлбэл алт олборолтын лицензийг замбараагүй олгосны үр дүн юм.

        Сүүлийн үед алт олборлож байгаа компаниудын хэрээс хэтэрсэн үйлдэл ихэссэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Тухайлбал, Төв аймгийн Заамар, Жаргалант сумын нутаг дэвсгэрт алтны хоёр компани алт олборлон тухайн газрын ойр орчимд байрлах голыг улаан, шараар нь эргэлдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан юм. Жаргалант сум нь хүнсний ногоо тариалдаг томоохон бүсүүдийн нэг. Гэтэл тус газар алт олборлолт хийж байгаа хоёр компаниас ноцтой зөрчил илрэх болжээ. Энэхүү үйлдэлд хяналт шалгалт хийхээр “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ газар дээр нь очсон байна. Тэд 713-А ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, алт олборолтын үйл ажиллагаа явуулж байгаа “Тэн Хун” ХХК-ийн уурхайд очжээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 32-р зүйлд заасан эрхийн хүрээнд тус компанийн захирал Сүн Юн Хуантай уулзаж уурхайн баримт бичигтэй танилцаж үзлэг хийх гэтэл уурхайд оруулахаас татгалзсан байна.

        “Тэн Хун” компани нь 2011 оноос алт олборлох үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Мөн 2011 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан Л.Гансүхтэй тус компани үгсэн хуйвалдаж, хорт хог хаягдлын далан байгуулах нэрээр улсаас 5 тэрбум төгрөг авч хувьдаа завшин улсад их хэмжээний хохирол учруулсан гэх мэдээлэл байгаа юм байна.

        Мөн Төв аймгийн Заамар суман дахь “Монполимет” групп нь “Усны тухай” болон “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль зөрчин, байгаль орчинд хохирол учруулж эхэлсэн байна. Энэхүү компанийн эзэн нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэсэн мэдээлэл байгаа юм. Ингээд нөхцөл байдлын талаар “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүд чухам юу гэж ярьсныг дор сийрүүлэн хүргэе.

 

        “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүн Г.Алтанзаяа: Биднийг “Тэн Хун” ХХК-ийн үйл ажиллагааг шалгахаар очиход оруулахгүй байсан.  Тиймээс бид өөрсдийн боломжийг ашиглан баримт цуглуулж эхэлсэн. Баримтнаас үзэхэд “Тэн Хун” ХХК нь  хууль бус, ноцтой гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал, цианит натригаар угааж нарийсгасан хаягдлын далан нь стандарт бус,  гадаадын буюу Хятад улсын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан. Мөн тус компани өөрийн тусгай зөвшөөрлийн талбайгаас өөр газар буюу Баянхонгор, Ховд, Увс, Дорноговь аймагт хулгайгаар алт олборлож, мөнгөн усаар угааж хордуулж орхигдсон шороог зориулалтын бус задгай машинаар тээвэрлэж, өөрийн ашиглалтын талбайд авчран, дахин цианит натри ашиглан алтыг нь ялган авч байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.

        “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ гишүүнТ.Алтангэрэл: “Тэн Хун” компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй нөхцөл байдалтай байна. Тус компанийн хог хаягдлын далан нь Төв аймгийн Жаргалант суман дахь хүнсний ногооны тариалангийн талбайтай маш ойр зайд байрлаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын баруун аймгуудын нутгаар малын гоц халдварт өвчнүүд тархаж байгаа нь энэ компанийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөн тус компанид ажиллаж байсан ажилтан химийн хорт бодисонд хордож, өрөөсөн бөөр нь устаж, хөдөлмөрийнхөө чадвараа алдсан. Гэтэл тухайн ажилтныг удирдлагууд нь хэл үгээр доромжлон ажлаас нь халсан байсан. Жил бүр тус уурхайд 2-3 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Энэ бол Монгол хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа үйлдэл болж байна.

        “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ тэргүүн Х.Бээжин: Бид энэ сарын 20-нд “Тэн Хун” компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр Жаргалант суманд очсон. Энэ компани нь хятад эзэнтэй, хятад хүмүүсийг хууль бусаар ажиллуулдаг гэсэн мэдээлэл ирсэн юм. Биднийг очиход хууль бусаар ажиллуулж байсан Хятад иргэдийг машинд ачиж гаргах гэж байсан.

Бид газар дээр нь тэдгээр хүмүүсийг зогсоож Гадаадын Иргэн Харъятын Газарт хүлээлгэж өгсөн.  “Тэн Хун” компанийн удирдлагууд хуулийн дагуу ажиллаж байгаа бидний хүсэлт шаардлагыг биелүүлэх нь бүү хэл, байгаль орчны улсын байцаагчийг загнаж доромжлон “Цагдаа чинь юу юм” гэх мэтээр басамжлан, хууль хяналтын байгууллагыг үл тоомсорлосон үйлдэл гаргаж байсан. Энэ нь Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа хэлбэр юм. Бид энэхүү хууль бус үйлдлийг шалгуулахаар БОАЖЯ, Хууль зүйн яам, МХЕГ, ЦЕГ, ТЕГ, Гадаадын иргэн, харъятын газарт албан бичиг хүргүүлээд байгаа. Энэхүү үйл ажиллагааг бид таслан зогсоож тэмцэх болно.

Эх сурвалж: Breakingnews.mn

Б.Янжиндулам

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)
  • Төр засгийн толгойд гарчихаад байгаа хоёр намыг захирч буй хятадын эрлийзүүдээс салаагүй цагт Монголчууд Хятадын нөлөөнөөс салж чадахгүй байсаар тэдний боол болно

  • өмхий хар хужаа нарыг хөөж гаргах хэрэгтэй социализмын үед сар болгон бичиг баримтын шалгалт явагддаг хужаа нарыг жинхэнэ утгаар нь цэгцэлдэг байж,

  • hujaa nart yah gj ter litsenz ugsun yum be iim yumnii zubshuurul ugsun ter hahuuli absan huntei ni shiitgeh heregtei huuj garga hujaa nariig bid teden guigeer bolnoshdee

  • Наад хужаа нарынхаа хулхинд нэг нэг сум зоочих.

  • MAH mongoloo samraad duuslaa daa.MAH garchihsan geed hayataduud buun bayar l bolj bn leee.barag nutagta baigaa yum shig aashilj bn lee

  • muusain dabarsan hujaa nariig huuliarshiitgej shorond hiij horioch mongoliin tsagdaag doromjloh yu yum be manaihan oorsdoo toriin tsagdaagaahundelehgui bolohoor hujaa nar bas duiraijbga sh dee mongol tsagdaa nar oorsdoo bas oligtoihon medleg bolobsroltoi oodtei bmaar yumaa doojoogui olbiigood bhaar ni hujaa nar bas deerelhej bga sh dee

  • Mrtgrjliin Hyanalt ochik shalgadag bolohoos yanz buriin toriin bus baiguullguud ochood baival hecuu dee

  • Hutsalgui humuusiin ajliig hiilgee neeg ih china yarisan amitad

  • Mongold komnistuud zasgiin erhend garsan baihad Hytaduud ingej davarhan zuvshuudee adilhan komnistuud neg negnee hamgaalalgui yahav 4 jil nutagtai baigaa ym shig baih bailgui tegeedch MAN Mongol ulsiig Hytadiin Mongol bolgoh alsiin zorilgotoi baigaa

  • тэр ард байгаа гээд байгаа луйварчидтай нь хөөж гаргах, эсвэл хамт шоронд хийх хэрэгтэй. Өөрсдөө орон гэргүй, газар нутаггүй ямар байхыг луйварчдад үзүүлэх хэрэгтэй. Ийм л юман дээр төр төмөр нүүртэй байх хэрэгтэй шүү дээ. Үр хүүхдэд минь газар шороо минь хэрэгтэй.

  • har tamga daraad ergej ereltgui bolgoh heregtei

  • nutag butsaagaachee

  • Нөгөө Батзандан хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан,баахан буу шийдэм гарч ирж байсан , хятадын үл бүтэх мафиуд байна ш дээ, эднийг дийлэхгүйэээ, ард нь манай Томчууд нэртэй луйварчин дээрэмчингүүд байгаа шд,цианат, натри хэрэглэдэг гэгдээд 20-оод жил болж байнашд.

  • Манай улс өргөн уудам газар нутагтай байгалийн баялаг ихтэй орны тоонд ордог. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаа ашиглаад дэлхийн баян улсуудын нэг болно гэх нь холгүй чихэн дээр цэцэг ургуулж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдрийн байдлаар ухаж, төнхүүлж, эвдэрч, сүйдсэн газар, хатаж ширгэж үгүй болсон гол мөрний сайр л үлдэж дээ. Үр дүнд нь хэдхэн нөхдүүд л хагартлаа баяжаад өнгөрөх шив дээ гэж

Онцлох мэдээ