...
...

Iphone7 гар утас шатсан тохиолдол хоёр дахь удаагаа гарлаа

"IPHONE7" гар утас сарын өмнөөс АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн юм. Гэвч ийм богинохон хугацаанд 2 удаагийн шасан тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал Австрали улсын нэгэн иргэн хоёр долоо хоногийн өмнө худалдаж авсан утсаа автомашиндаа орхиж буусан ба хэдхэн минутийн дараа буцаад ирэхэд "IPHONE7" утаснаас гал гарч, машины сандлыг шатаасан байна.

Тэгвэл АНУ-ын нэгэн иргэн шинэ гар утсаа шуудангийн илгээмжээр авсан ба хайрцагийг задалж үзэхэд утас нь дотроосоо халсаны улмаас эд ангиуд нь хайлж шатсан байгааг харжээ.

Өмнөд Солонгос улсын Самсунг компанийн  шинэ загварын "Galaxy note7" загварын гар утас шатаж дэлбэрсэн 20 гаруй тохиолдол дэлхийн хэд хэдэн орнуудад бүртгэгдэж, улмаар Самсунг компаниас эдүгээ уг утсыг шинэ утсаар сольж өгч байгаа билээ.

Харин АНУ-ын "Apple" компанийн хувьд хэрвээ утас шатаж дэлбэрсэн олон удаагийн тохиолдол бүртгэгдвэл, цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхой биш байгаа ажээ.

Б.Учрал

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ