...
...

Өөрийн гэсэн машингүй "ядуу" гишүүд

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлгийн эмхэтгэл гарчээ. Ийнхүү шинээр сонгогдсон өндөр албан тушаалтнууд ямар машинтай, ямар хувь компанид хувь эзэмшдэг, ямар машин хөлөглөдөг болон хэдэн гишүүд нь эдгээрийн аль нэг нь байдаггүй талаарх мэдээлэл олон нийтэд ил болсон юм.

Хамгийн сонирхолтой нь төмөр хүлэгээрээ "гангарч", “түүнийгээ нэр хүндийн баталгаа” хэмээн нэрлэцгээдэг улсын толгой баячуудын тоонд багтах нэр бүхий хэдэн гишүүд өөрсдийн гэсэн машин байхгүй гэж мэдүүлсэн байна. Тухайлбал, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, “Хурд” группийн Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Чойжилсүрэн гэх мэт мөнгөлөг хүмүүс  “машингүй” хэмээн мэдүүлсэн байна.

Засгийн газрын гэсэн тодотголтой машинууд ихэнхидээ хүчтэй, том мотортой, сүүлийн үеийн машинууд харагддаг. Тиймдээ ч УИХ-ын гишүүдийн ихэнхи нь Toyota, Land Cruiser 200, Mercedes Benz, Lexus 570 гэх машинтай хэмээн мэдүүлсэн байна.

Харин “тоон дунд үсэг” гэгчээр машингүй хэмээн мэдүүлсэн гишүүд хувийн бус албаны машинаар ажил амжуулахыг илүүд үзсэн бололтой.

Машингүй гишүүд:

  1. Б.Ундармаа
  2. Б.Чойжилсүрэн
  3. Ц.Гарамжав
  4. Ц.Дашдорж
  5. Х.Нямбаатар
  6. Д.Цогтбаатар
  7. Ж.Батзандан
  8. Л.Болд
  9. Д.Лүндээжанцан
  10. Я.Содбаатар
  11. Д.Тэрбишдавга
  12. Ж.Энхбаяр   

Б.Учрал 

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ