...
...

Леонардо ди Каприо энэ өвөл Монголд ирнэ

“Оскар”-ын шагналт, нэрт жүжигчин Леонардо ди Каприо энэ өвөл Монголд ирэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Учир нь тэрээр өнгөрсөн жил Нью Йорк хотод болсон “amfAR” дуудлага худалдаанаас Шведийн нэрт аялагч, судлаач Йохан Эрнст Нильсонтой хамт Монгол руу аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь 200 сая төгрөг гэсэн үг юм.

Тухайн өдрийн дуудлага худалдаанд Монгол руу аялах тасалбараас гадна Энди Уорхолын цуглуулгад байсан Элизабет Тейлорын гэрэл зураг зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс тавигдсан бөгөөд Л.Ди Каприогоос гадна Ума Турман, Роберт Де Ниро, Пэрис, Ники Хилтон, Хайди Клум, Адриана Лима, Диана Крюгер нарын алдартнууд оролцон үнэ хаялцжээ. Худалдаанаас орсон орлогыг ДОХ өвчнийг судлах Америкийн төвд хандивласан байна.   

Леонардо ди Каприогийн хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тухай өгүүлэх Холливудын шинэ кинонд дүр бүтээхээр болсон бөгөөд зураг авалт нь тун удахгүй эхлэх гэнэ. Тиймээс энэ өвөлдөө Монгол нутгаар аялах эрхийн бичгээ ашиглахаар төлөвлөж буйгаа саяхан өгсөн ярилцлагадаа цухас дурьджээ. 

 

С.Алдар

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • МУНДАГ ЗАЛУУ ИРЭГ Л ДЭЭ МОНГОЛ ЗАЛУУЧУУД АТААРХААД БАЙГАА БОЛ ЭНЭ ЗАЛУУ ШИГ ЭХ ОРНОО ӨӨРИЙГӨӨ ИЙМ МУНДАГ АМЖИЛТТАЙ БОЛГООЧ ЭР ХҮН ЧАДВАРТАЙ МУНДАГ БОЛ ОХИД БҮСГҮЙЧҮҮД БИТГИЙ ХЭЛ БУРХАН ХҮРТЭЛ ТАЛАРХАЖ ДЭМЖДЭГ Ш ДЭЭ,ЯАГААД ЭНЭ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ МУНДАГ ЭР ХҮНИЙГ МУУЛААД БНАА,МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭ ТА НАР ХҮҮХЭН ШИГ АТААРХАЖ БАЙХААР ЯДАЖ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ЭЭЖИЙГЭЭ АМЖИЛТТАЙ ХАЛАМЖИЛДАГ НАЙЗ БҮСГҮЙГЭЭ ЭГЧИЙГЭЭ ХҮНДЭЛЖ ЧАДДАГ БОЛООЧ

  • Uvul bol manaih butehgui de udaa nuurs unerteed p daa zun naadam uzeed yavj boldoggui l yum bhda.uvul irvel irsen ongotsooroo butsna gej l sandargah vii dee kkk

  • Энэ Т юм монголоос ирээд яахав дээ... Энүүгээр дутахгүй эргүүнүүд байж л байна даг.

  • manai neg emegteitei suuchihaasai

Онцлох мэдээ