...
...

Луйс Суарес "Алтан шаахай" эзнээр хоёр дахь удаагаа тодорлоо

Европ тивийн улсуудын лигийн тэмцээнээс хамгийн олон гоол оруулсан тамирчинд  “Алтан шаахай” шагналыг олгодог уламжлалтай. Энэхүү шагналыг өнгөрсөн улирал Испанийн аварга шалгаруулах “Ла лиг”-ийн тэмцээнд “Барселона” клубын довтлогч Луйс Алберто Суарес Диаз 40 гоол (80 оноо) оруулсан амжилтаар, энэ жилийн “мэргэн бууч” боллоо. Энэ шагналыг түүний багийн анд Лионел Месси 3 удаа хүртэж байсан юм. Мөн 2010 оноос хойш Криштиану Роналду, Лионел Месси, Луйс Суарес гэсэн 3 тамирчин л энэ шагналыг ээлжлэн хүртэж байна. Луис Суарес энэ нэр хүндтэй шагналыг гардуулахх ёслолд охин Дельфина, хүү Бенжамин нарын хамтаар очжээ.

2014 онд “Барселона” клубт нэгдсэн 29 настай довтлогч Луйс Суарес Католоны багийн төлөө “Ла лиг”-т 70 тоглолтод оролцож, 62 гоолыг оруулаад байгаа юм.

Анх 1967–1968 оны улирлаас Францын “Лэкип” сэтгүүл уг шагналыг олгож эхэлсэн байдаг. Киприйн Хөлбөмбөгийн Холбоо манай лигт 40 гоол оруулсан тоглогч байсан гэж зарласаны дараа “Лэкип” сэтгүүл уг шагналаа 1996 оныг хүртэл албан ёсны бус гэж тооцох болсон. Энэ хугацаанд ивээн тэтгэгч “Адидас” компани дангаар шагналыг гардуулж байв. Мөн 1990–1991 оны улирлын мэргэн бууч Дарко Панчев 2006 оныг хүртэл шагналаа гардан авч чадаагүй түүхтэй.

1996 оноос хойш шагналыг шинэ дүрмийн дагуу олгох болсон. Тэр үеэс Европын шилдэг спортын сэтгүүлчид “Алтан шаахай” шагналын эзнийг тодруулах болсоноор сул лигт олон гоол оруулсан тоглогчоос илүү том лигт цөөн гоол оруулсан тамирчин энэ шагналыг хүртэх магадлал өндөр байх системийг гаргасан ажээ. Европын тэмцээнүүдэд багуудынх нь үзүүлсэн амжилтыг харгалзан тогтоож, ЕХХ-ны коэффициентээр лигүүдийг эрэмбэлдэг бөгөөд эхний 5 байрт жагссан лигийн тоглогчдын оруулсан гоолыг 2-оор, 6-21 дүгээр байранд бичигдсэн лигийн тамирчдын оруулсан гоолыг 1.5-аар үржүүлж оноог тооцох болсон байна.

Б.Учрал

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ