...
...

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09.00 цагт: “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиум болно. Тус хурлыг МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран зохион байгуулж байна. Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын тулгамдаж буй асуудлыг хувийн эрх зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд хөндөж, худалдааны төрөлжсөн хуулийн талаар хэлэлцэх юм. Утас: 88075852, 99034828

12.00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг нийтэд  зарлана. Арга хэмжээ Иргэний танхимд болно.

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт: "Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх-Малчид, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа" уулзалт хэлэлцүүлэг болно.

МОНГОЛ, ЯПОН ТӨВ

09.00 цагт: МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “Нийтийн удирдлагын байгууллагын ирээдүйн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурлын салбар  болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

09.30 цагт: Нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар з үйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад заасан хувийн аж ахуй эрхлэх эрхийг хязгаарласан гэх мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно.

ХҮРЭЛТОГООТ

10.00 цагт: БСШУСЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулах "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан болно. Утас: 88989878, 99030264

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

11.30 цагт: Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99136513, 99157564

УЛААНБААТАР ХОТ

14.00 цагт: Нийслэлийн хэмжээнд 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажил эхэлнэ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Чингэлтэй дүүргийн 24 дугаар сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана. Утас: 325044

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

15.00 цагт: Глоб Интернэшнл Төв нь “Наранбаатар сан”-тай хамтран эрэн сурвалжлах сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулна. Утас: 99035470 88409576, 88083967

МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

15.00 цагт: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн хийсэн керамик урлалын үзэсгэлэн нээлтээ хийнэ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ