...
...

Г.Батбаяр: Н.Мөнхбат гэм буруутай нь тогтоогдоогүй байхад цагдан хорих ёсгүй

Одоогоос гурван жилийн өмнөөс Хөгжлийн банкны тухай асуудлууд чих дэлссээр өдийг хүрлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.

Түүнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 150.3, 265.2-т зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн болоод бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийнхан үзэж, ийнхүү цагдан хорьсон байна. Түүнчлэн "Чингис", "Самурай" бондын олголт, зарцуулалттай холбоотой асуудлаар баривчилсан гэх мэдээллийг өмнө нь бид мэдээлж байсан.

 

Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын өмгөөлөгч Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.

 

Н.Мөнхбатыг албан ёсоор хэзээ хоригдов. Асуудал одоогийн байдлаар ямар шатандаа явж байна вэ?

Н.Мөнхбатыг 2016.10.11-ний өдрөөс эхлэн хорьж эхэлсэн. Цаашдаа хэрэг хаашаа эргэх нь одоогоор бол тодорхойгүй байна. Асуудал шийдэгдээгүй байгаа энэ үед тодорхой хариулт өгөх болоогүй гэж үзэж байгаа.

Н.Мөнхбатын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг бужигналаа. Энэ тал дээр түүний өмгөөлөгчийн хувьд хариулт өгөхгүй юу?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа шиг идсэн, уусан зүйл байхгүй. Н.Мөнхбатын ямар учраас шалгагдаж байгаа талаар сайн ойлголтгүй шуугиад байх шиг байна. Энэ бол худлаа зүйл.  Өөр зүйл дээр шалгуулж байгаа. Тухайлбал, банкны гүйлгээ болон өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой зүйлүүдийг шалгаж байгаа. Мэдээж мөнгөтэй холбогдуулан шалгагдаж байгаа нь л үнэн болж таарж байгаа юм. Тухайлбал, 2014-2015 оны асуудлын талаар шалгагдаж байгаа. Ийм дансанд байх ёсгүй, гүйлгээ хийсэн нь буруу гэх мэт жишээний. Энэ нь Эрүүгийн хуулийн 153-т заагдсан үндэслэлээр шалгагдаж байгаа. 153 гэдэг зүйл анги маань 2016.07.02-нд өршөөлийн хуульд хамрагдчихсан асуудлууд байгаад байгаа юм. Гэхдээ энэ маань түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг биш. Одоогийн шалгагдаж байгаа үйлдлүүд нь хуульд нийцсэн үгүйг шүүх шийднэ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу, шийтгэх тогтоол гарснаар хүнийг гэм буруутай гэж тооцно. Хийх ёстой зүйлээ хийснийх нь төлөө гэм буруутай үйлдэл үйлдсэн мэтээр яриад байгаа юм.

Гэмт хэрэг үйлдээгүй байхад нь түүнийг шалгаад байгаа хэрэг үү ?

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодрхойгүй байхад хүнийг цагдан хорьж байгаа нь буруу юмаа гэж би үзэж байгаа. Яахав тухайн этгээдийг шалгаад, ямар үр дүнд хүрэх нь эрх бүхий байгууллагын асуудал. Гэхдээ шалгахдаа хуульд нийцүүлж шалгах үүрэгтэй. Хэдий шүүх, хуулийн байгууллага байсан ч хууль зөрчин шалгах эрх байхгүй шүү дээ.

Өршөөлийн хуулийн талаар нэг юм асууя. Н.Батбаяр болон Н.Мөнхбат нарыг бас мөнгөөр далайлган эрх бүхий хүмүүсээр энэхүү хуулийг батлуулсан гэх цуу яриа гараад байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

Тийм юм байхгүй. УИХ-ын олонхи гишүүдийн саналаар дэмжигдэж батлагдсан зүйл шүү дээ. Ингэхдээ бүхэлд нь ч өршөөгөөгүй. Зарим зүйлийг орхигдуулж баталсан байдаг. Албан тушаал болон авлигын гэмт хэргүүдийг өршөөгөөгүй. Дээрх этгээдүүд тийм зүйл хийсэн гэх үндэслэл байхгүй.

Гурван жилийн өмнө яг энэ асуудлаар ХМ-ийн хэрэгслүүд цацаж байсан. Тухайн үедээ энэ асуудал Н.Мөнхбатын талд шийдэгдсэн байдаг. Гэвч эргээд яагаад сөхөгдөх болов оо ?

3 жилийн өмнөх үйлдлүүд тэр үедээ дуусчихсан. Тэрнэээс хойш 14,15 оны үйлдлүүдийг шалгаад байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн шийдэгдчихсэн асуудлыг дахин сөхөж тавиад байгаа юм.

Саяхан өгсөн ярилцлагадаа энэ хэргийг Япон руу шилжүүлнэ гэсэн байсан. Ямар учраас тийшээ шилжих гэж байгаа вэ ?

Япон руу хэргийг шилжүүлнэ гэж гуйвсан байдлаар яриад байгаа юм. Нарийвчлан хуульд шилжүүлэн шалгах юм бол Японд мөнгө авсан, гарын үсэг зурсан, гэрээ контракт үүсгэсэн. Гэрээнд заагдсанаар мөнгөний тал дээр асуудал гарвал арбитрын шүүхээр шийдвэрлэнэ. Энэ мэтээр хуулиараа, байгуулсан гэрээний дагуу шалгавал Японы олон улсын хөгжлийн банкны нөхдийг барьж авчраад шалгах болоод байгаа юм. Япончууд бид гомдолтой, Н.Мөнхбат биднийг залилчихлаа гэх юм бол түүнийг Япон улсын газар нутаг дээр ирэхэд нь барьж авах эсвэл шилжүүлэг хийж байцаан шүүх ёстой юм гэж ярьсан юм уг нь бол. Тэгээд ч япончууд одоогоор гомдол гаргаагүй. Ийм нөхцөл байдал ч үүсээгүй дахиад 10 жилийн хугацаа үлдсэн байна.

Б.Учрал

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (15)
  • 37 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ АСУЙ. ҮҮНИЙГ МАН Л ХИЙДЭГ ШҮҮ ДЭЭ

  • Энэ нэг их мэдэх нөхөр их мөнгөөр өмгөөлөл хийнэ гэж ам гарчихаад түүндээ бантаад юу ч гэж солиороход бэлэн байдаг гар бололтой юм билээ. Улсын мөнгийг гарын салаагаар урсгасан нь шалгалтаар илрээд байхад гэмт үйлдэл нь тогтоогдоогүй гэж юу донгосоод байгаам бэ? Чадваргүй, шшударга бус юмнуудад өгсөн өмгөөлөх эрх өгснийгээ буцаан авдаг механизм байвал энэ нөхрөөс өмгөөллийг салгах хэрэгтэй. Эсвэл олон түмний тархи угаалтынх ажлыг нь хязгаарлаж өгөхгүй бол шүүхийн шийдвэр гараагүй байхад том том баах боллоо.

  • энэ нөхөр гэмт бүлэглэлд үйлчлэгч хамсаатан гэдэг нь улам бүр тодорсоор байна. зохион байгуулатай гэмт бүлэглэлийн хамгийн гол аюул нь өөрсдийн сонирхолд нийцүүлж, хууль журам гаргадаг бөгөөд тэр нь хүчин төгөлдөр байдагт оршдог эд л дээ. Энэ амьтан хэнд зарагдаж цаашдаа юу болохыг мэдэж байгаа байх. Энэ хүний ярианд УИХ баталсан хууль гэж яриад байгаа биз. Аюул нь энэ л юм шүү. Энэшүү Батбаяр бол мөнгөний төлөө худалдагдсан, мафийн хамсаатан төдий аиьтан , ийм хүний адгууд зохион байгуулалттай гэмт бүлэглэлд автах нь байдаг л зүйл. Уг н үндсэр нь устгах ёстой.

  • энэ баятбаяр естой эргүү дагз байнлээ аймаар чанга дуутай хэрүүлч авгай шиг хэлсэн үгэндээ гуйвж дайваад яаж нэг өмгөөлөгч болсон юм бол доо эхнэр нь гэж зовсон амьтан байдаг байх даа

  • Энэ батбаяр гэж нөхрийн өмгөөлсөн хүмүүс бүгд гэмгүй байдаг л юм байхдаа учиртай байгаач

  • munhbat zeel avaad uuruu zeelee tuluh bol japand baitsaagdaj bolno. mongol uls zeel avaad hohirogch bolchood odoo zeelee tuluh geed ydarch bhad yahaaraa munhbat mongold gem zemgui bolchidiin

  • mongo idsen yysniig n yaj ch chadahgyi bj ene myy hyyhdiig horij shoydaad yah ch bilee dee

  • Гэм бурууг нь тогтооход учирч болох саадыг арилгахын тулд цагдан хорьдог. Энэ ерь нь хаана төгссөн хуульч вэ..

  • НЭТ ХЯНАГЧ ЭРХЭМД ЭНЭ ХҮНИЙ НЭР ТӨРД БИ ХАЛДАХ ЮМ БИЧИХГҮЙ ӨӨРИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БИЧИЖ БН БҮҮ ХАС ЭНЭ ӨМГӨӨЛӨГЧ ЭР АМАРААГ НЭГ НЭГ ШҮЛЭГ БУНШСАНЫ ТӨЛӨӨ ТВ ЭЭР БУРУУТГАЖ ЯРИЖ БСН ОДОО БАС ИЙМ ЗҮЙЛ БИЧИЖ БАЙНА ЭНЭ ХҮН ЮУ ВЭ БОЛООГҮЙ БАЙШГАА ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨ УРЬДЧЛАН ЗАРЛАЖ БГАА БИЗ ДЭЭ БИ ЦАГИЙН ХОРИН МЯНГААР ЗӨВӨЛГӨӨ ӨГДӨГ ГЭЖ ӨӨРӨӨ ТВ ЭЭР ЗАРЛАСАН ХҮНИЙ ЗОВЛОНГООР ХҮҮДИЙЖ БАЙДАГ ИЙМ ӨМГӨӨЛӨГЧ ЯМАР ЁС ЗҮЙТНЙ БАЙНА ВЭ

  • Ene balai nuhur umguulugchiin ajlaa hiigeech. Gemt hergiin survaljlagch yum u.

  • Нэрд гарчих санаатай ийш тийш далбагнаж явахаа больж үз Батбаяр агаа Та бол хэл ус ч байхгүй хууль ч мэдэхгүй зүгээр л алиа салбадай

  • Гэм буруутайгийн тохтоох гэсээр гэм буруутай хулгайч нар оргоод алга болох юм байна даа. Энэ бол Монголын хууль, монголын хуулчдийн арга барил. Ийм хууль хуульчтай оронд гэмт хэрэг гаарахаас өөр яах вэ

  • энэ нэг хэнд ч хэрэггүй од болох өвчтэй ац байна аа.

Онцлох мэдээ