...
...

Орон нутгийн сонгуулийн ОНЦЛОХ 5 ӨНГӨ

1. Сонгогчид хамгийн муу сонголт хийлээ

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн том бэрхшээл, хүндрэл нь сонгогчдын ирц байлаа. Тэр дундаа нийслэлийн олон хороонд сонгогчдын ирц хүрсэнгүй. Санал өгөх бүх бололцоогоор хангагдсан иргэд орон нутгийн сонгуульд тун хангалтгүй оролцлоо. Тэр дундаа залуучуудын идэвх, оролцоо маш бага байгаа талаар тойрог, хэсгийн хороодоос мэдээллэж байсан юм. Сонгуульд оролцох иргэдийн оролцоо буурч байгаа нь зөвхөн Монголд төдийгүй дэлхийн ардчиллын өмнө тулгамдаж буй асуудал болоод байгаа. Жил ирэх тутам хүмүүс улс төрөөс уйдаж байгаа мэт хандлага ажиглагдаж болжээ. Улс төрийн жагсаал цуглаан болон сонгуульд оролцогчдын тоо бүх оронд буурч байгаа гэсэн статистик байдаг аж.

Сонгогчдын ирц хангалтгүй байсныг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байгаагийн дотор иргэд улс төрөөс залхсан, улстөрчид, нам хүчинд итгэх итгэл багассан гэх шалтгаан хамгийн олон дурьдагдаж буй юм. Юутай ч, “Хамгийн муу сонголт бол хэнийг ч сонгохгүй байх явдал” гэх мэргэн үг энэ удаагийн орон нутгийн сонгуульд биеллээ оллоо.

2. Жижиг намууд “жийгдэв”

Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ удаагийн орон нутгийн сонгуулийн өрсөлдөөн зөвхөн хоёр намын дунд өрнөснөөрөө онцлог боллоо. Өөрөөр хэлбэл, гуравдагч хүчний тухай, эсвэл гурав дахь сонголтын тухай ярих боломжгүй нөхцөл байдлын дунд орон нутгийн сонгууль болж өнгөрлөө. Уг нь 1990 онд нийгэм, улстөрийн бүхий л үйл явц нээлттэй ил тод болохын зэрэгцээ анхны ардчилсан хууль болох “Улстөрийн намуудын тухай хууль”-ийг баталснаар шинээр улстөрийн намууд байгуулах эрхзүйн орчин бүрдсэн юм. Энэ цагаас хойш эдүгээ 30 гаруй улстөрийн нам байгуулагдсан ч улстөрийн өрсөлдөөний дунд нэгдэн нийлэх болон задрах үйл явцын дүнд одоогоор 21 улс төрийн нам Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй байна.

Гэтэл энэ үр дүн 2016 оны орон нутгийн сонгуулиар бүрэн үгүйсгэгдлээ гэж хэлж болохоор байна. Учир нь дээрх 21 улс төрийн нам хүчнээс сонгуульд нэр дэвшигчээ оролцуулсан намын тоо ердөө дөрөв байж таарлаа. АН болон МАН хоёроос гадна Н.Энхбаярын гэгдэх МАХН, Б.Жаргалсайханы гэгдэх БНН хоёр л сум, дүүрэгт намынхаа нэр дэвшигчдийг оролцуулав. Бусад намын нэр маш цөөхөн сум, хороонд дуулдах төдий нэр дурьдагдаад өнгөрөв. ИЗНН, МҮАН, ХҮН, Монголын ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Монголын консерватив нам зэрэг улс төрийн хүчнүүд улс төрөөс шахагдсан мэт анир чимээгүй байсан нь энэ удаагийн сонгуулийн бас нэгэн өвөрмөц өнгө боллоо.

 

3. Удам залгасан улсчтөрчид

Дурьдахгүй өнгөрч болохгүй бас нэг өнгө бол улстөрчдийн дараагийн үе буюу үр хүүхдүүд нь улс төрд үе залгамжлан орж ирж байгаагаа зарласан үйл явдал орон нутгийн сонгуулиар илэрлээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан нар улс төрд орж буйгаа зарлав. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дотроос яах аргагүй олны анхаарлын төвд байсан хоёр эрхэм бол тэд юм. Э.Эрдэнэ Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд, Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд нэр дэвшиж, эцгүүдийнхээ нэг адил улс төрд хүч үзэж байгаагаа ийнхүү тунхагласан. Энэхүү улс төрийг удамшуулах гэсэн санаархал нь цаашид улам эрчимжиж, өргөжих магадлалтай. Юу гэвэл, одоогийн улстөрчдийн үр хүүхдүүд ирээдүйд тэдний гаргасан замналаар улс төрд орж ирэх нь дамжиггүй билээ. Тэр утгаараа энэ удаагийн сонгууль улстөрчдийн удам залгуулах хүслийг өдөөж, боломжийг нээж өгсөнөөрөө онцлог болж өнгөрөв.

 

4. Үр дүнгүй амралт

Санал хураалт явуулах өдөр монголчууд бүх нийтээрээ амрав. Энэ нь сошиал орчинд маш олон хэлцэл, маргааныг бий болгосон юм. Албан ёсны ажлын өдрийг амралтын өдөр болгосон гол шалтгаан нь мэдээж санал өгүүлэх гэсэн ганцхан зорилготой. Гэтэл энэ зорилго биелсэнгүй. Тэр тусмаа нийслэлчүүдийн ихэнх нь энэ өдрийн жинхэнэ амралт гэж эндүүрчээ. Үүнээс болж, цалингаа авчихаад ажлаа хийгээгүй гэсэн адилтгал ч гарч ирэв. Өөрөөр хэлбэл, санал өгүүлэхийн тулд амраасан атал ихэнх иргэд саналаа өгсөнгүй. Уг өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлээгүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийт 13.9 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж байгаа юм. Тэгвэл энэ мөнгө ч үр дүнгүй зарцуулагджээ гэж хэлж болохоор байна.

 

5. Нэг ажлыг хоёр дахин хийхээр болов

 

Урьд өмнө нь нэмэлт санал хураалт явуулах тохиолдол гарч байсан ч энэ удаагийнх шиг ийм үй олон тойрог, хороодод нэмэлт санал хураалт зохион байгуулахад тулж байсангүй. Нийслэлийн хэмжээнд 48.3 хувийн ирц бүрдсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар болоод байгаа билээ.  Сонгуулийн тухай хуульд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг. Тэр хуулийн дагуу Сүхбаатар дүүргийн 1, 3, 9, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 11, 15 хороо, Баянгол дүүргийн 1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 хороо, Баян-Зүрх дүүргийн ихэнх хороо, Чингэлтэй дүүрэг 15 хороо, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд дахин санал хураалт явуулахаар болоод байна. Мөн цөөнгүй аймагт ийм санал хураалт явуулахад хүрчээ. Ингэснээр улсын төсвөөс дахин зардал гарч, чирэгдэл учрах нь. Нэг ажлыг хоёр хийхийн хор уршиг, лай ланчгийг монголчууд ийнхүү амсахаар болоод байна. 

 

Д.Ирээдүй

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • АМАРХАН НЭГ АРГА БАЙНА САНАЛАА ӨГСӨН ХҮН БОЛГОНД ГАНЦ ЮМ ӨГӨӨД БАЙ ???ШУУД Л 100% ИРЦ БҮРДЭНЭ ,,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ӨЧНӨӨН МӨНГӨ ЗАРЦУУЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ,,,ГЭХДЭЭ МӨНГИЙГ НЬ НЭР ДЭВШИГЧИДЭЭС ГАРГУУЛААРАЙ

  • SAIHAN L AMRANA SHDEE MAN-IN BUZARUUDIG TOOJ SANALAA UGUHGYI EE BYH YUM NI DORD ORCHIHSON BALAI NAM USTAJ MAHN NIBOLVOL TAARNA

  • Hugshin zaluuhvi zalhaj bga shvvdee sanaliighi har mashinaar hurch abdag ali bolgon huurtagdah yum be zub ene Manand uguhgvini zub

  • 18-25 насны залхуу хулгайчууд саналаа өгөхөд яадаг байна аа. новшнууд. дахиад л бөөн зардал. баар саванд орж архи уух болохоороо очер дайраад л зүтгэнэ дээ.

  • 18-25 насны залуучууд ихэнх нь оюутнууд, тэд яг харъяатай газраа байхгүй, сургуульд суралцаж байгаа газраа түр амьдран сууж байгаа, тиймээс тэд сонгуульд оролцох боломж байхгүй байгаа гэж бодож байна.

Онцлох мэдээ