...
...

Хар хилэн хөшигний ард найруулсан ХАРГИС жүжгийн туслах дүрд тогломооргүй байлаа.....

Сонгуулийн явцад санал өгөх иргэдийн тоо буурсан нь өнгөрөгч бүрэн гүйцэт дүн нь гараагүй сонгуулийн явцаас тодорхой харагдаж байна. Өмнө нь 1000 км-ын цаанаас ч урьд шөнө нь давхин ирж байсан хөгшин бий. Ингэхдээ тэрээр “итгэл, үнэмшилтэй, өөрийн хийсэн сонголт ард түмний амьдралд сайнаар нөлөөлнө хэмээн боддог байсан” гэх. Харин энэ удаа 100-хан метр ч явж саналаа өгөөгүй ба гэрээсээ ч цухуйсангүй бололтой.

Тэгвэл сонгуулийн ирц хүрэхгүй байгаад эрх биш дүгнэлт хийх цаг болжээ.

Сонгуулийн ирц хүрсэнгүй, “Орк”-уудаас болж төчнөөн сургууль, цэцэрлэг барих төсвийн мөнгө салхинд хийслээ гэнэ.  Яахав дээ, тэртэй тэргүй үнэ цэнэгүй үлдэх итгэлээ өөртөө авч үлдсэн сонголтынхоо төлөө “орк” нэр зүүх ёстой юм бол зүүхээс ч биш яахав. Бид угаасаа сонголт хийх эрхтэй, түүнийгээ ямар нэгэн хавчлага, шахалт дор “Хэн нь ч яахав дээ” гэсэн байдлаар хийж байсанд орвол итгэл даах чадвартай хүнээ ирэх тэр мөчид л сонголтоо хийх нь зөв хэмээн бодох юм. Сонгуулийн насанд хүрсэн гэх цагаасаа л идэвхтэй хандаж улс төрийн бүх намд тэнцвэртэй хандаж, аль нэг нам гэж туйлшрахгүй, эх орон, ард түмнээ гэсэн байр суурьтайгаар сонгуулиа өгөхөөр өөрийн үнэт зүйлээ орхин байсан удаа ч надад бий.

Сонгууль дэндүү нүсэр, үрэлгэн зардал ихтэй хэрнээ улс орон, ард иргэдийн амьдралд үр өгөөж муутай санагдах болсон. Тэдэнд зориулан өгч буй татвар, урсаж буй зардлыг бодож сонголтоо хийгээд ч нэмэр алга. Хийсэн сонголтын маань хариуд “Гар бариад, бугуй барина” гэгчээр хэд дахин их хэмжээгээр идэж ууж, эхэндээ нууж, сүүлдээ ил цагаандаа гарч хээвнэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухайгаа ярьцгаах болж. Ийм сонголтын төлөө бид талцаж, уралцах нь хэр нийцтэй тухай бодох л хэрэгтэй.

Монголын ард түмэн үнэндээ л цайлган, гэнэн бололтой. Үүндээ ч эвлэрчихсэн “идэж л байдаг юм. Эд нар нээрээ болиосой” гэх. Улс төрийн арганд гүнзгий суралцсан акулуудын ашиг сонирхлын хажууд жараахай бидний сонголт зүгээр л хэлбэр төдий аж. Сонгуулиас сонгуулийн хооронд алгуурхан урсах элсэн цаг мэт үнэт хугацаа, эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллаасай хэмээн сонгосон иргэдийн элс мэт сарнин одох итгэл үнэхээр хайран.

Их олон жил саналынхаа хэргийг бараг үзсэнгүй. Итгэл хүлээсэн эрхэм гишүүдийн талцал, хэрүүл тэмцлээс ч залхав. “Хар хүний өмнөөс шар хүн” гэгчээр улс төрийн МАНАН-гийн өмнөөс хоорондоо хараал ерөөл, егөөдлөөр “алалцаж” буй тэдний идэвхтэй дэмжигчдээс ч залхаж байна. Дөрвөн жил тутамд сонгуулийн дараа явагддаг халаа сэлгээ, томилгоо, чанарын ялгаагүй хэрнээ хэлбэрийн төдий бүтцийн өөрчлөлтөөс ч мөн залхаж байна. Чадваргүй, сэтгэлгүй ард түмний амьдралаас тасарсан, талхныхаа үнийг ч мэдэхгүй тийм хүмүүсээс ч мөн залхаж байна.

Тиймээс би энэ удаад саналаа өгөөгүй, үнэнээ л хэлье! Гэхдээ би бусдыг уриалаагүй. Хужаа нь болно уу, орк нь гэнэ үү хамаагүй. Энэ бол миний л сонголт. Угаас энд цохилох зүрх минь Монгол, цагаа тулбал урсгах цус минь Монгол!!!

Б.Учрал

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (13)
  • Хүчээр хэдэн хүнийг дэвшүүлж тулгаад хүмүүст өөрт нь ямар ч сонголт өгөхгүй энэ хэдээс л сонго гэдэг гаж тогтолцоотой, нөгөөдүүл нь юу ч мэдэхгүй хүүхэлдэйнүүд тийм юмнуудыг сонгосноос сонгоогүй нь дээр гэж бодоод бас саналаа өгөөгүй яадгийн юуны чинь иргэний үүрэг,

  • Санал нэг байна. Ард түмэн ерөнхийдөө нэг иймэрхүү санаа бодолтой байгаан биш үү. Засаг төр нь анхаарах хэрэгтэй шд. Нэг луйварчинг нөгөө л адилхан луйварчигнаар нь солих гэж зардал гаргаад цагаа үрээд байна даг

  • ENE SANAL OGNO GEDEG CHINE ERH BOLOHOOS YMAR VVREG YMUU

  • bi ch bas sanalaa ogoogvi. Sanal ogoh HVN bhgvi

  • Bi sanalaa uguugui ee. songo gesen xumuus ni ogt taalagdaagui. unendee xeniig ch songoson yalgaagui gej bodoj bna. unexeer zalhaj bna. shaxalt xavchlagan door zaaval xen negniig songomoorgui bna.

  • бас л намаар нь өгсөн хүнийг харсангүй хэзээ нам гэж халзан хоньч байсан зурах юм болоо .архины дэлгүүрийн худалдагч мөнгө архи тараагаад л гараад ирж байна тэгэхээр улс орон хөгжинө гэж үү

  • АН тараач ээ

  • Естой зөв санаа шүү . Бидний нэг санал хэдхэн олгархи , луйварчид , овшоортонгуудыг баяжуулж , гишүүн , дарга л болгож бнаа . Жирийн ард сонгуулийн дараа ямар ч хамаагүй . Тиймээс би ч саналаа өгөөгүй !!!! Энэ нь залхуурснаас биш шүү . Эсэргүүцэл !!!!!

  • БҮХ СОНГУУЛИУДЫГ НЭГ ДОР ЯВУУЛАХ ЁСТОЙ НЭГ НАМАНЦАР ӨӨРСДӨӨ ЯЛНА ГЭЖ БОДООД ТУСД НЬ ЯВУУЛЖ ДЭМИЙ ҮРЛЭГ ХИЙЖ БГАА НЬ ЯМАР ХОРЛОНТОЙ НАМАНЦАР ГЭДГИЙГ НЬ ХАРУУЛЖ БНА

  • АРД ТҮМЭНД ҮНЭНДЭЭ СОНГОЛТ АЛГА АДИЛХАН ХОЁР ХУЛГАЙЧААС ХЭН НЭГИЙГ НЬ СОНГОНГО ГЭЖ ТӨРИЙН НЭР БАРИЖ ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭСЭН СОНГОЛТ Л БАЙНА ИЙМ БОЛХООР СОНГУУЛЬД САНАЛ ӨГМӨӨРГҮЙ БАЙНА ТОМ ХУЛГАЙЧ НАРЫН БУУНЫ НОХОЙ НАР ГОЛДУУ НЭР ДЭВШСЭН ОРОН НУТАГЫН СОНГУУЛЬ

  • Хятад гаралтай монготэй хумуус нэр дэвшиж байна даа

  • Би саналаа өгөөгүй Яагаад гэж үү хэний төлөө яах гэж санал өгөөд байгаагаа би ойлгохгүй байна.

  • Би харин санал өгсөн гэхдээ огт танихгүй хүний нэрийн өмнө дугуйлсан. Учир нь хуудсанд бичээтэй хүмүүс дотор таних мэдэх хүн байгаагүй. Тэгвэл яах гаж санал өгсөн юм гэж үү? Ирц хүрээгүй гээд дахин сонгууль болвол бас л бөөн зардал тэр зардалд миний мөнгө байгаа гэж бодоод. Ухаандаа хямралын үед бүсээ чангалмар болсон юм гэх үү дээ.

Онцлох мэдээ