...
...

Мөрийтэй тоглоомын газарт БУУ тулган, иргэдийг гэмтээжээ

Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Ш автомат тоглоомын газарт буу гарган иргэдийг сүрдүүлж, хоёр иргэнийг хутгалж танхайрсан хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарчээ.

Тухайн үед уг тоглоомын газарт 30 орчим хүн үйлчлүүлж байсан бөгөөд сэжигтэн "АКА-М" маркийн буутай байсан гэнэ.

Энэхүү хэрэгт А гэгч этгээдийг сэжиглэн Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэргийн газраас нэг кг орчим алт, их хэмжээний мөнгө олдсон байна. 

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ