...
...

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын зуурсан БАЛИН буюу БАЛАГ

Улс төрийн хоёр гол намыг ялгаруулж буй нэг зүйл нь өр зээлийн талаарх бодлого байсан. АН-ын хувьд зээл авч байж хөгжинө гэж үздэг нам. Үүнийгээ ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.

Тиймдээ ч өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ  21 тэрбум ам.долларт хүрээд байна.

Тодруулбал,  Монгол  улсын гадаад өр таван тэрбум 611 сая ам.доллар Энэ нь 10 их наяд 15 тэрбум төгрөг гэсэн үг. Үүн дээр Засгийн газрын дотоод өр нэг их наяд 920 тэрбум төгрөгийг нэмж тооцоход нийт 11 их наяд 935 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 68 хувийг даваад байна. Харин хувийн хэвшлийн гадаад өрийг нэмж тооцвол Монгол Улсын гадаад өр 19 тэрбум 210 сая ам.доллар болж байна. Энэ өр, зээлийн хүүг 10 хувь гэж бодоход нэг тэрбум 921 сая ам.доллар болж байгаа нь ДНБ-ий 18.6 хувьтай тэнцэж байна. Гэтэл эдийн засгийн өсөлт 2016 онд 0.1 хувь хүрэхээр нөхцөл байдал харагдаж буй. Энэ нь чухам юу гэсэн үг вэ? Бид ирэх жилүүдэд бий болгох орлого маань авсан өр зээлнийхээ хүүг нь ч төлж хүчрэхгүй ээ гэсэн үг. Ийм байтал өр зээлээр л улс орон хөгжинө гэж урагш зүтгүүлсээр байгаа нь хэтэрхий харалган бодлого гэдэг нь андашгүй байна.

Тэгвэл Засгийн газрын тавьсан өрийг эргээд хэн төлөх вэ? Ард түмэн төлнө. Татвараараа, газрын доорхи баялгаараа, ирээдүйн орлогоороо төлнө. Өнгөрсөн дөрвөн жилд зээлсэн Чингис бондын 1.5 тэрбум, Хөгжлийн банкны 580 сая, Самуурай бондын 290 сая ам.доллар, бусад жижиг зээлийг Засгийн газар өөрсдөө хариуцаж төлөх юм шиг л тавьсан. Харин үр дүнд нь Монголын гурван сая иргэн тус бүр 6600 ам.доллар буюу 15 сая төгрөгийн өртэй болчихоод үлдэж байна.

Нөгөөтэйгүүр, өр зээл тавьснаараа өнгөрсөн дөрвөн жилд урьд хожид үзэгдэж харагдаагүй бүтээн байгуулалт хийсэн гэж сурталдаж буй. Дахин тоо бодоцгооё. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк 2012 оноос хойш 7.2 тэрбум ам.долларын гадаад өр тавьжээ. Үүгээрээ зам, уулзвар, гудамж барьсан гэж тайлагнаж буй. Тэгвэл социализмын үед Монгол Улс 11 тэрбум ам.долларын зээл авч, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, бүх аймаг, сумын төвүүд, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд, үйлдвэр аж ахуйн газруудыг цогцоор нь барьж байгуулсан гэдгийг харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн бүх хөрөнгө оруулалт, өр зээлийн 65 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг дөрвөн жилд зээлж аваад ашиглажээ. 1990 оноос өмнөх 70 жилийн бүтээн байгуулалтыг 2012 оноос хойшхи дөрвөн жилийн бүтээн байгуулалттай харьцуулахад 35 хувийн л ялгаа зааг гарна гэсэн үг л дээ. Гуравны нэгтэй тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтыг хийж босгож чадахаар өр зээлийг зарцуулсан байх нь.

Бүр тодруулъя. Өнгөрсөн дөрвөн жилд ядаж Улаанбаатар шиг биш юмаа гэхэд Дархан, Эрдэнэт шиг нэг хот босгох байж. 21 аймгийн төвийг биш, долоон аймгийн төвийг эмнэлэг, сургууль, зам, дэд бүтэцтэй нь байгуулж хүрэлцэх байж. Ингэж чадаагүй нь хэн бүхний нүдэнд ил тод харагдаж байгаа тул илүүг нуршихгүйгээр, эдийн засгийг хэрхэн сөхрүүлсэн ялыг одоо асуусан ч хожимдоод байна. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор шалгаж байгаа гэх мэдээлэл зүй ёсны сонсогдож байгаа ч нэгэнт тарьсан балгийг нь хэрхэн цэвэрлэх вэ.

Улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн буруу зөвхөн Н.Батбаярын буруу биш, АН-ын эрх барьж байх үед төрийн толгойд сууж байсан бүх албан тушаалтнуудын буруу. Нэг ёсондоо Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нарын буруу.

Гэтэл тэдний балгийг ард түмэн ирээдүйгээрээ төлж байна. АН-тай зөвхөн сонгуулийн үр дүнгээр л хариуцлага тооцоод, харин улс орноо хүнд хэцүү байдалд оруулсан албан тушаалтнууд нь ямар ч ял шийтгэл амсахгүйгээр гадаадад зувчин гарч байгаа үзэгдэл хэр зөв бэ. Ерөнхий сайдаар ажиллах байхдаа Н.Алтанхуяг “Өр тавихаас юундаа санаа зовоод байгаа юм бэ. Үүнийг чинь тэртэй тэргүй бидний үр хойчис төлчихнө” гэж ил цагаан хэлж байсан нь өнөөдөр ийнхүү үнэнээ олж байна. Ёстой л тавлах шиг тааж хэлж дээ, тэр. Өөрөөр хэлбэл, АН-ын зуурсан балин өнөөдөр Монгол Улсын балаг болчихоод байгаа нь бодитой үнэн юм. 

 

Д.Ирээдүй

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (95)
  • Mongolia calendar 2017.3 15

  • Энэ 2 хулгайчийг бүү дурс. Тэр шоронд нь явуул

  • Elbegdorj bat uul bayrtsogt saixanbileg erdene altanxuyg battulga hex metiig ard tumnii nuden deer ax duu xamaatan sadan abgai xuuxdiinx ni bux xorongiig xuu xuraaj abaad uy mochoor ni jirgej tsaazalbal bi ooriin garaar tsaash ni xaruulj mongoliin ard tumnii omno xemjeelshgui ix buyn xiimeer bn

  • Elbegdorj bat uul bayrtsogt saixanbileg erdene altanxuyg battulga hex metiig ard tumnii nuden deer ax duu xamaatan sadan abgai xuuxdiinx ni bux xorongiig xuu xuraaj abaad uy mochoor ni jirgej tsaazalbal bi ooriin garaar tsaash ni xaruulj mongoliin ard tumnii omno xemjeelshgui ix buyn xiimeer bn

  • За даа энэ идэж уусан хүмүүсийг нь бариад эргүүлэн төлүүлээд улс орноо хохиролгүй болгож чадахгүй, тэгэх сэтгэлгүй, дахин давтан сонгоод намыг нь ээлжлээд өөрсдийн толгой дээрээ гаргаад байгаа одоо үеийн монголчууд бид юу ч хийж чадахгүйгээ ойлгож байгаа биз дээ. Худлаа л өөрсдийгөө Чингисийн удмын тэнгэрлэг хүмүүс гэж орилолдох та бидэнд тэр агуу хүмүүсийн тэмцэгч цус, генээс юу ч үлдсэнгүй дээ. Гаднын мөнгөнд баригдсан гадаад хүмүүст дулдуйдсан хэдхэн ногоон цаасны төлөө монголын юуг ч өгөхөөс буцахгүй хүмүүс л улс төр яриад л биднийг удирдаад суух боллоо. Ёстой цаг төр муудахаар түрүүний бөөс толгойд гарна гэдэг үнэн юм байна шүү.

  • Urnii niit khemjeeg yarikh ni yamar cg utgagui. Yuund zartsuulsna be? gedeg ni l chukhal shuu dee. Khurungu oruulalt, zeeliin ekh uusver bolson urnuud bol yamar ch asuudalgui

  • Төрийн албан хаагчийн хариуцлагын тухай хууль батлахгүй бол энэ хулгайчууд хулгай хийсээр л байх болно. Энэ бүх заваан балинг зуурсан хүмүүс бол сүүлийн нэг ерөнхийлөгч, дөрвөн ерөнхий сайд даа . Эрдэнэбат эд нар дээр нэмэгдэх эсэхээ өөрөө мэдэж дээ

  • яг үнэнийг хэлхэд энэ мөнгөөр ямар нэгэн бүтээн байгуулалт хийхэд манай орон шиг техник, ажиллах хүч барилгын салбар болон бусад салбар нь хөгжөөгүй улсад чмар ч бүтээн байгуулалт зарсан яаж ч тансаглаад үрж барахгүй их хөрөнгө байхад яахлаараа ганц төгрөг хүртэж чадаагүй ард түмэн төлөх ёстой байна аа. нэр бүхий 4 хүн чинь хүн юм уу чулуу юм уу ичих айх эмээх , амьд явах сонирхол энэ тэр гээд хүнд байдаг зүйл байна уу байгаа болоод бүр ч их байгаа болоод л энэ их мөнгийг нуун дарж байгаа байлгүй

  • hulgaich hulgaichaa barihgui odoo tanii songson hulgaichid hynaltgui hulgailna tanii tanii mergen sonoltond bayr hurgie hohinee malnuudaa zayachine ter....

  • Энэ комет бичиж буй ЛАЛАРУУД боловсролтой соёлтой хүнийг ойлгохгүй

  • энэ 2 монгол улсаар минь сайхан тоглож, бантан хутгаж балаг тарьж баяжихаад одоо гадаадад яаж ард түмнээ луйвардсанаа ам булаацалдан бахдалтайгаар ярьж шар айраг шимж суугаа биз.

  • АН -тай тооцох хариуцлагыг ард түмэн сонгуулиар шийдсэн. харин эх орныг сүйрүүлсэн тэр цаг үеийн урвагч, хулхи төрөөр хамгаалуулсан хулгайч албан тушаалтантай өнөөдөр шудрага төр хэрэв байгаа бол цаазын хариуцлага, хулгайлсан хөрөнгө, мөнгийг ард түмний хөрөнгө болгож хатуу бөгөөд жам ёсны шударга шийтгэл оногдуулахыг монголын эх орноо гэсэн түмэн олон хүлээж байгаа.

  • ene 2 ene 2 l geh yum umuuruugui ee gehdee tsaana chini orosin setguul deer garsan turuus garsan terbumtnuudaasaa munguu avaad l uruu tulchihie amarhan yum bishuu gants neg gants neg terbum tugru shidchihed l bolood yavchihlaa l gesen ug maniusin tatvarinungu shuudee ugtaa

  • энэ хоёр тийм байдаг байж харин та нар өөрсөдиййгээ ямар чадвартай бас юу хийж чадах вэ гэж бодож үзсэн үү

  • ганц амьдрах насандаа Ард иргэд, зон олныхоо жигшил зэвүүцэл, хараал ерөөлийн нь идэж , адлагдаж амьдрах тийм сайхан л байдаг юм байх даа, Эднийг төрүүлж өсгөсөн эцэг эх , хань ижил нь юу бодоцгоож , болгоож байдаг юм болдоо, ХУЛГАЙЧИЙН АМЬДРАЛАА гэж ,

  • ЕР НЬ БОЛ ЭНЭ 2 ХУЛГАЙЧУУДААС БОЛЖ АН ЯЛАГДАЛД ХҮРСЭН ШҮҮ.

  • ЭНЭ 2-ЫГ ЦААЗАЛВАЛ ТААРНА.МОНГОЛЫГ АРДЧИЛЛЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ХУЛГАЙЧУУД

  • ХӨӨРҮҮ БАЯРЦОГТ НЬ АМЕРИКТ БАЙГАА ГЭНЭЭ..ДАРААГИЙН СОНГУУЛИАР ИРЭЭД ДАРГА БОЛОХ САНААТАЙ ГЭНЭШҮҮ

  • Эрдэнэт үйлдвэр манайх боллоо гэж сонгуулийн урьд өдөр сүржин онгирч хэлсэн нь санаанаас гарахгүй юм Гэтэл үнэн хэрэг дээрээ луйвардан авсан байна шүү дээ.Тэгэхдээ шууд ард түмний хөрөнгийг засгийн эрхээ ашиглан авсан нь гэмт хэрэг мөн ш дээ Бас нөгөө удам дамжсан сайд гээд байсан Болор нь нууц тушаал гаргажээ. Болор ч дарамтанд орсон биз дээ Одоо Эрдэнэт үйлдвэрийг эзэмшээд байгаа хулгайч нар яаж мултрах зөвтгөх аргаа хайж байгаа. Аягүй бол та нар хагасы нь ав гэж ч магадгүй.

  • Улс орныг баллаж хулгайлж луйвардаж ханадаггүй яасан муу ёр шүгэлсэн амьтад вэ энэ 2 чинь

  • Энэ 2 новш үхэж далд ороосой доо

  • hariutsalga toots bvh horongig in huraa

  • Энэ 2 сздаг тэр шоронд хийж төрөөс хулгайлсан мөнгийг хураан авах хэрэгтэй.

  • торийн томчуул хэдэн жилийн дараа гадаад аялах эрхтэй болдог хууль байдаг билээ

  • Ene 2-iin zaraig harahaar booljis zutgaj baina,,,Ene 2 bolon AN, MAXN,MAN-aas torson busad byh luivarchidiig hariuzlagiig ni yagaad hyleelgehgui bainaa,,,, huuliinhan oorsdoo holbootoi umuu haashee um be ???????????!!!!!!!!!!!!!!!

  • chingis haan bsan bol ene muu lalaruudiig uriin shingentei n nudnees dald bolgoh bsan baih da

  • Авилгатай тэмцэх газар ийм л хүмүүсийг барьж хорьдог баймаар юм даанч холбоо сүлбээтэй болохоор чаддагүй л байх л доо. Хэдэн үеэрээ тэнгэрт гэсгээгдэх байх даа

  • Одоо тэгээд тэр Сайханбилэг, Баярцогт нар хаана явна вэ? Бас хэн хэн хаашаа одох гэж байна вэ? үүнийг мэдэж байх ёстой байгууллага, албан тушаалтан гэж Монголд байна уу?

  • За за энэ 2 шулуухан гаруудад ард түмэн тавьдаг дүнгээ аль хэдийн өгчихжээ Амьд явдаг юмаа гэхэд хүний нүүр царайг харах аргагүй л болж дэ чааваас Мааний бадмий хум Хүүхдүүд гэж байвал мөн хэцүүеэ Арьабал ээбүү үзэгд

  • Avsan zeelee uursduu idsen yum bish uu gadagshaa aldahaas umnu bushuu barij shalga

  • Баяр, баярцогт мэтийн =ОЮУ толгойн гэрээгээр тоглосон луйварчдад монголд гишгэх газар байхгүй. ТЭД үүнийгээ сайн мэдэж байгаа учраас гадаадад гарсан

  • Улсын хөрөнгө шамшигдуулсан идсэн уусан улсыг цаазаар авдаг болиоор байнаа нэг л их баян тарган улс

  • Цаазын Ял-ыг сэргээвэл хариуцлагын тогтолцоо сэргэнэ.

  • Songodog hulgaich nar

  • amnii n salia arilaagvi myy yumandaa garshsan hylgaichyyd

  • tsoohon mongolchuud baij eniig al teriig al gej yari baigaa lalaruud oorsdoo horvoogoos zailaad ogooch

  • ene hoer zaluu mash ondor bolovsroltoi chadvartai mundag zaluuchuud bitgii ataarh

  • Ex ornii ediin zasgiig sanaataigaar zuvxun uursdiin erx ashgiin tuluu xorlox chini gemt xereg biz dee.

  • гадны гар хөл болсон дотоодын дайснуудыг сөнөөж эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй

  • eh ornoosoo urvasan gej yl ogvol taarna.

  • bayrtsogtod yagaad hariutslaga tootsohgui baigaan boloo yagaad shalagahgui baigaan boloo

  • Erdenetiin GOK -OO BUTSAAJ AWYA , LUIWARCHDAAS

  • End setgegdel bichsen xumuus dund er ni mongol xun baina uu daa???

  • Монголын ард түмний ДАЙСНУУД, хамгийн сүүлд Эрдэнэтийг залгицгаасан,

  • yaharaa batbayar buruugui gej.Bugd buruutai. Zasag barij bsan nohoduud

  • bayartsogt bol elbegdorjiin turiivch uchiraas xezee ch shalguulaxgui.elbegdorj unasnii daraa bol ene xun ugaasaa bux nasaaraa shorongiin xadaas bolno

  • Ene bayartsogtod hariytslaga tootsoj boldoggui um yy dandaa mongold hortoi um hiih um.Ouy tolgoi geree odoo erdenet tsadadgui um baihdaa

  • OT TT ERDENET MONGOLROSTSVETMET GAZRIIN TOSNII LUIVAR HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI

  • OT TT ERDENET MONGOLROSTSVETMET GAZRIIN TOSNII LUIVAR HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI

  • mongolo gesen setgeltei turin tushed bdag bol hyatadin bodologor uls orono buu udirdach naad hed chin hyatadin tagnuuluud shuude mongolig yaj urund uruulah talaar mash ih hicheesen huulin tseerlel hurteh estoi humuus

Онцлох мэдээ