...
...

Б.Баттөр: Би Монголын хамгийн сайхан залуу гэж хэлсэн нь үнэн, гэхдээ...

Сошлын од, өсвөр насныханд үлгэр дуурайл болсон Ангууч буюу Б.Баттөр 12 брэндээс бүрдсэн “Twelve” хэмээх хувцасны дэлгүүр нээх гэж байгаа бөгөөд загварыг чухалчилна гэдгээ мэдэгджээ.

Түүнийг шүтдэг охид залуус "Ангууч ах хамгийн лаг нь" хэмээх пэйж хуудсыг хүртэл ажиллуулдаг.

Рекламны шинэлэг нүүр царайгаар тодроод байгаа түүнийг "Би Монголын хамгийн сайхан залуу" гэж хэлсэн хэмээн саяхан шуугиад өнгөрсөн. Энэ талаар сайхь залуу тайлбар хийхдээ:

"Ихэнх сайтууд дээр ингэж хэлээд ярилцлага өгчихсөн мэтээр биччихсэн байв.

Яг үнэндээ найзуудтайгаа лайв хийж байгаад тэгж хэлсэн нь үнэн. Тэрийг л өлгөж авсан байх. Найзуудтайгаа арзаганаад л тийм юм ярьснаас хэвлэл мэдээллийн газар очоод “Би хамгийн сайхан залуу” гээд ярьчихаагүй"

гэсэн юм.

Мөн 25-р суваг телевизийн эротик шоунд оролцсон талаараа:  

“Шинийг эрэлхийлсэн зүйлд тухайн телевиз арай л бэлэн биш байхад хийгдсэн нэвтрүүлэг. Тиймдээ ч бидний хэдэн залуусыг золионд гаргаад өнгөрсөн гэж боддог. Гэхдээ эндээс олон зүйл сурсан. Хөлөг онгоц нэг удаа живж үзэх хэрэгтэй гэдэг. Живэхэд нь харх муур, ер нь л муу муухайнууд нь зугатаад алга болно. 

Пялдганадаг байсан залуус бах тав нь ханасан маягтай инээж ирээд л шэйрлэчихсэн байсан.

Уналтанд орсон надад хүмүүсийг хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авах нь харин ч таалагдсан. Надад алдаж эндсэн юм байхгүй, харин ч туршлага сууж, хэвлэл мэдээллийн салбартай илүү ойртсон” хэмээн ярилаа.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн тэрээр гадагшаа сурах бодолтой байгаа гэнэ. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (14)

Онцлох мэдээ