...
...

Сэрэмжлүүлэг: Зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл найм бүртгэгдэгсэнээс найман хүн хүнд ба хөнгөн гэмтсэн байна. Түүнчлэн зам тээврийн осолд сургуулийн насны хоёр хүүхэд өртжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Тодруулбал, БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж 54-р байрны урд замд T.Corsa маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. Мөн БЗД-ийн нутаг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд замд Chevrolet Suburban маркийн авто машины жолооч нь T.Corolla маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 32 настай эмэгтэй Г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарсан байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ