...
...

АН-ын үед албан тушаал хашиж байсан бүх хүн ДЭЭЛЭЭ НӨМРӨХ ҮҮ

Өнгөрсөн дөрвөн жил төрийн эрх барьсан АН өдгөө маш хүнд байдалд ороод байна. Нам нь дотоодын хагарал зөрчилд идэгдэж, ҮЗХ-ны хурлаа ч хийж чадахгүй суугаа. Улмаар энэ нам задрах тухай ч дуулдаж эхэлсэн нь нууц биш. Тэгвэл эрх барьж байх үедээ авлига, хээл хахууль, албан тушаалын олон хэрэг тарьсан АН-ын гишүүд, албан тушаалтнуудын лай ланчиг намдаа гай ихээхэн гай чирэх нь.

Учир нь ээлж дараалсан баривчилгаа, мөрдөн шалгалтууд АН-ын үед эрх мэдэл атгаж байсан цөөнгүй албан тушаалтныг чиглэх боллоо.

Хамгийн наад захын жишээ гэхэд л, “Чингис”, “Самурай” бондыг зориулалтын бусаар захиран зарцуулж, шамшигдуулсан гэдэг үндэслэлээр маш олон хүн дээлээ нөмөрч магадгүй болов.  

Юун түрүүнд, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнийг бүр баривчилж саатуулах шаардлагатай байгаа ч эрүүл мэндийн шалтгааны улмаас гадуур байцаан шалгаж байгаа юм билээ. Удаад нь Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв нарыг мөн л “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Тэдний араас мэдээж улам олон хүн баривчлагдах магадлалтай байна.

Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг яг энэ хэрэгт сэжигтнээр татан баривчлаад байгаа бөгөөд улмаар тус банкны хэд хэдэн ажилтныг нэмж баривчлах сураг байна.

АН-ын албан тушаалтнуудыг чиглэсэн энэ мэт баривчилгаа, мөрдөн шалгалт МИАТ компанийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт /хуучин бүтцээр/ Удирдлага бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Амаржаргал нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутган, АТГ-аас шалгаж байгаа аж.

Мөн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхийг БНХАУ-ын иргэнээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт сэжиглэн, цагдан хорьсон юм. Түүний араас Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга С.Бямбадорж, Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар нарыг мөн л бусдаас хахууль авсан хэргээр баривчиллаа. Ийнхүү АН-ын хуучин хурган дарга нар хуулийн байгууллагын хараанд өртсөөр байна. 

 

Д.Ирээдүй

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (44)
  • АН ГЭХ АРДЧИЛАЛ ЯРЬЖ АМЕРИКУУДЫН ЗААВРААР ТАРХИА УГААЛГАСАН ЗАЛУУЧУУДЫН НАМ ОДОО ЗАДАРЧ МӨХӨХ БОЛСООН. ТЭР ҮЕИЙН КИНОГ ҮЗЭЭРЭЙ ТАМИНЭЭ. 20 ДӨНГӨЖ ГАРСАН ПАЦААНУУД ТӨРД ГАРЧ, ЮУГАА ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ХАРИЙНХНЫ ЗААВРААР АЖИЛЛАЖ АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ УЛСАА МӨХӨӨХ ШАХАЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТЭДНИЙ ҮҮР БУЮУ АН ОДОО МӨХӨХ ЦАГ НЬ ИРСЭЭН АН БАЯРТАЙ ХАРИН ЭНЭ ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН БАЛГИЙГ ӨӨРСӨНД НЬ ҮҮРҮҮЛЖ УЛСАА ӨӨД НЬ ТАТАЦГААЯ

  • Offshore chidoo l turgen bariarai. Ali ch namynh hamaagui

  • yl avah nohduud zowhon hurgan darga nar

  • mash zob shine zasgiin gazar zorigtoi zob shiidbr gargj ulsiin omchoo ulsdaa ab ted wutai bsan ynendee wu ch bgaagyi uls eh ornoo ard tymnee tusgaar togtnoliinhoo toloo tor tomor nyyree gargh tsag bson arai dendlee atshuud

  • Zuv zuv naaduul chin ih sagaad bsiin turiin alba eeljtei gdg ene de.. yamar deerelhuu zantai ongiroo ymnuud blaa bugdiig shalgad hiisen hereg bval shiitgej uzeerei de MAN-iinhaan ta nart ard tumen itgel huleelgesen shu

  • ard tvmeen ideechin yygaachingyydtai bvgdeeree temtse tsagdaa shvvhiinhen diilehee bailaa

  • бүгд хууль байхгүй юм шиг гайхуулж идээд байсан биз дээ бүгд суувал таарна харин идсэн мөнгийг нь авахаа мартав даа

  • MAN-iinhaan bitgii bayarla. Ma ngrrin eelj bas iriishdee buu mart.

  • Baynzvrh dvvrgiin omch gazriin darga batsvh bol busadtai niilen niusleliin zvvn taliin gants nogoon bvs botanikiig zalgisan hvn barimt bgaa shvv

  • MAN-n uursdu hudalch hulgaich luiwarchdaar dvvren,us honzon gj ayultai yma

  • Төвд байдаг төрийн сайдуудаас гадна хөдөө орон нутагт хар хувалзууд гэж нэг их айхтар юмнууд гарсныг бас шалгах хэрэгтэй Жн: Орхон аймгийн засаг дарга асан мөн ТГ-ын дарга асан Д,С нарыг шалгах хэрэгтэй Тендер өгсөн компанийхаа мөнгөнөөс 10 хувийг хуссаар байгаад орон нутгийн хар хувалзны дансанд орсон билээ Шар хувалзууд санаа сэтгэлийг идэж хар хувалзууд эдийн засгийг иддэг болжээ

  • Газар ард түмний өмч, гэтэл хамаг л ашигтай байрлал сайтай, үнэ цэнэтэй газруудыг хэдхэн хүн л хувааж идэж байна ш дээ

  • Газрын албанд ажиллаж газрыг хувийн өмч мэт зарж хээл хахууль авсан нөхдүүдийг сайн шалгаж хань хамсаатан бүгдийг нь барьж хориод олонд мэдээлэх хэрэгтэй.Баянгол дүүргийн газрын албаны дарга байсан С.Бямбадорж гэгч бол дэндүү их хууль бус ажил хийж газар зарж идсэн хүн дээ

  • Монголын улс тѳрд нэг бол урьд нь хулгайч байсан хүн ордог үгүй бол хулгай хийж байдаг тѳрийн ажлаас гарч байгаа нь хулгай хийж мѳнгѳтэй болоод гардаг.ийм л жишиг тогтоод удаж байна.

  • Намайг хэн хэлэх вэ .Нохойг хэн саах вэ.гэж дураараа дургивал ингэдэг байхгүй юу.

  • Yamar ch tootsoo sudalgaagui , Yndesnii ayulgui baidliin zuvlumjiig udaa daraa zurchsun uildel, shiidver gargasan, oroltsson nuxduudiig sain shalgaj algan boovii ni uguxgui xeregtei. Denduu davartsan baisan shu. Odoo ch gesen Gudamj geed luivarchin tusul Su.Batboldiin Xangarid ordond xiisen ajilgui olon uruu ezlen tuxalsaar. Bondiin munguur tsalinjaad.....

  • Batbayar, Altanxuyag, Saixanbileg, Bayartsogt geed busad bond zartsuulsan nuxdiig duujlex xeregtei. Yum uzeegui ulun buusnuud.

  • ZG-iin shiidver gargasan, dagan bayassan guitsetgegch, turiin bolon tusliin ajiltnuud, xynaj xuleej avsan geed bugd xamragdax yostoi.

  • баригдах дөхөөд ирхээрээл бие нь өвдчихдөг яадаг улс вэ? хурал дээр архи уугаал согтуу орж ирээл бөөн бөөн зүйр үг яриал сүрхийл эрүүл байсан шдээ яг шалгаад нотлогдоод ирхээрээл бие нь гэнэт л өвдөв гэж дээ болио бариал хийгээч идээгүй юм бол суллаал явуулчаач

  • Хүн болгоныг биш, хөрөнгө шамшигдуулсныг нь л шалгаж байгаа байлгүй дээ, Ирээдүй гуай

  • Даанч хотон дунд орсон галзуу чоно шиг туйлцгаасан юмаа. Бүгдийг нь .

  • Солонгосын Пак генерал шиг

  • Гэмт хэрэг үйлдсэн л бол нам хамаагүй. Хүмүүс сайхан мэдэмхийрэх юм а. Хууль бол хууль. Иргэд хуулийнханд итгэнэ үү эс итгэнэ үү өөрсдийнх нь итгэл үнэмшлийн асуудал. МУ ын хуулийг намын харьяалал мэтээр тайлбарлах нь өөрсдийнх нь эрх. Намд байдаг гэдэг шалтгаанаар ятнууд ял завших есгүй

  • Баргал бүгд явах байхаа үнэндээ л цадиггүй байсан юм ааа

  • АН МАН 2 ЧИНЬ ЭЭЛЖИЛЖ ИДЭЭД Л БИЕ БИЕНИЙГЭЭ ШОРОНД ХИЙГЭЭД Л БАЙХ ЮМ ДАА,, ЯМАР Ч ЯЛГАА АЛГА...

  • АН-ын үед алба хашаагүй хулгай л хийцгээж байсан болохоор бүгд дээлээ нөмрөх байх аа Үнэн юм гэж байхгүй мэт загнаж дээр доргүй л идэж ууж шамшигдуулж байсан байх шүү

  • Bi neg AHamiin jijig alban tushaaltang shalguulmaar bnaa MUBISiin orlogch zahiral Gantsetseg geed unen shunaltai namiin ner barij humuusiig ailgasan sonin avgai bnaa odoo nam ni aylagdsan ch bi hoer namd taniltai hun geed hahuuli hiihgui yam algaa oyutnii hothon toirson bih jijig ashigtai gazriig uuriinh bolgood

  • Дээлээ нөмөрвөл би л хувьдаа баярлана.Эзэнгүй айлд орсон хулгайчууд шиг эх орондоо ард түмэндээ хүйтэн цэвдэг хүнийрхүү хандаж байсан шүү!!!!

  • ДЭНДҮҮ ДУР ЗОРГООРОО, ДЭНДҮҮ ХУУЛЬГҮЙ БАЙСНЫ ГАЙ. ТӨРИЙН БҮХ ШАТАНД ЧАДАХ ЧИНЭЭГЭЭРЭЭ ИДЭЖ, ЗУВЧУУЛСАН ДАА. ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ. ӨМГӨӨЛЖ ХАМГААЛАХ ШАЛТГААН АЛГА. САЙН ШАЛГА, БҮРЭН ШАЛГА, ИДЭЖ УУСНЫГ НЬ ТӨЛҮҮЛ, ТӨЛӨХГҮЙ БОЛ ШОРОНД ХИЙ.

  • ШАЛГАЖ ЦАГ АЛДАЛГҮЙ ШУУД ШОРОНД ХИЙЖ ЦААЗАЛ, УЛС ОРЫНГ ДАМПУУРУУЛЖ, ГАДНААС ӨНДӨР ХҮҮТЭЙ МӨНГӨ ОРУУЛЖ ИРЖ ХУВААЖ ИДСЭН ХЭРЭЭНҮҮД.ШОРОНГОО ТОМ БОЛГООД ХУУЛИА ЧАНГАТГА.

  • АН ынханд гэж хэлхэд та нар их азтай яагаад гэвэл цаазын ялгүй болсонд баярлаарай

  • батүүлийн хүүгийн оффшор дансанд төгрөгөөр 150 тэрбум төгрөг байна гээ биз дээ.

  • Эхлээд газрын наймаачин 60 тэрбумынхаа эздийг баривчлаач АТГ-ынхаан төрд шургалсан хулгайчдаасаа эхлэмээр байна шүү. Шудрага байцгаая

  • ш,Төмөрбаатар гэж нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга байсан жинхэнэ луйварчинг баривчлах болоогүй юу

  • буруу хэрэг хийсэн бүгдийг шийтгэх хэрэгтэй зөв луйварчдыг өршөөж хэрхэвч болохгүй эндээс л ажлаа эхлэх ёстой

  • Z-g shalga shalga yum garah ni uu har

  • ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагайг шалгах хэрэгтэй найзтайгаа нийлж эх мөнгө идсэндээ.

  • Нээрээ тийм. Бас С.Эрдэнээг. Тэр бол гэмт хэргийн үүр уурхай.

  • Яг шалгах хүмүүс дунд Элбэгдорж, Бат-Үүл, Сайханбилэг, Баярцогт нар заавал байх ёстой. Бас Гончигоо...

  • Дэндүү байсан даа. Улсад хохирол учруулсан бол шийтгэл хүлээх л ёстой

  • saixanbileg bayartsogt elbegdorj erdenee nariig shalgaachee .ed nar bol shiidsen xulgaich nar.

  • эхлээд эрдэнээг гэр бүлээр нь,,, батүүл з энхболд баярцогт сбалаг аймаг нийслэл дүүрэгт бсан нөхдүүдийг шалга. газрын албаны нөхдүүд...

  • Идсэн бол төл

  • Хамгийн түрүүнд Баярцогтыг

Онцлох мэдээ