...
...

Өнөөдөр болох үйл явдал

Mонгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-иас хэвлэлийн хурал зарлалаа.

11:30 цагт Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Монголын Архитекторын эвлэлийн байранд

09:00 цагт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар уулзаж ярилцана. 

Хангарьд ордонд

10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ. 

Хууль сахиулахын их сургууль дээр

10:00-17:00 цагт “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохиогдоно.

Дүнжингарав төрийн үйлилгээний төвд

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна. 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэлинд

12:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд тус дацан үүсч байгуулагдсаны 280 жилийн ой үйл ажиллагааны талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө

The Grand Hill зочид буудалд

14:00 цагт "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал болно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ