...
...

13-тай охиныг нярай хүүтэй нь хулгайлсан хойд эцгийг баривчилжээ

АНУ-ын Иллинойс мужид 39 настай эрэгтэйг 13-тай дагавар охин болон түүний хоёр сартай хүүг хулгайлсан хэргээр саатуулаад байна. Тэд өмнөд Виржиниа мужийн Чарлестоны уулархаг нутагт бүгсэн байжээ.

Иллинойс мужийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр Кэтирин Дэрлит болон түүний нярай хүү гэрээсээ 9-р сарын 18-ны өдөр алга болсон бөгөөд тэднийг эрэн сурвалжлах ажлыг орон даяар эхлүүлсэн аж.

Өмнө нь түүнийг хүүхэд хулгайлахыг завдсан хэргээр Кэтиринтэй холбоо барихыг хориглоод байсан юм.

Баруун Виржиниагийн цагдаагийн албаны дарга твиттерт “Хүүхдүүдэд санаа зоволтгүй тэд сайн, одоо мужийн эмнэлэгт шинжилгээ хийлгэж байна” хэмээн мэдээлжээ.

Харин мөрдөн байцаагчид охины хүүхдийн эцгийг хэн болохыг тодорхойлохоор ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагынхан эх, нярайн эрүүл мэндэд санаа зовж байжээ. Өсвөр насны ээж төрөлхийн зүрхний дутмагшилтай бөгөөд байнга зүрхний аппараттай явдаг. Тиймээс ч залуу ээж кесерова хагалгаагаар төрсөн аж.

Цагдаагийнхан Кэтиринийг жирэмсэлсэн шалтгааныг судалж байгаа бөгөөд хойд эцэг дээр анхаарлаа төвлөрүүлээд байгаа юм. Тухайн үед охин хоёр ч насанд хүрсэн эрэгтэй хүнтэй амьдарч байсан гэнэ.

Одоо Кэтирин хүүтэйгээ шинэ асран хамгаалагчийнд амьдарч байгаа аж.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ