...
...

Кейт Миддлтоны Канад дахь айлчлалд зориулсан хувцасны өртөг хэд вэ?

Их Британийн ханхүү Уиллиам, гэргий Кейт Миддлтон нар хүүхдүүдийн хамтаар Канад улсад найман өдрийн айлчлал хийж буй.

Хэзээнээс гүнж Кейт Миддлтоны өмссөн зүүсэн нь олны хараанд үргэлж өртдөг. Энэ “заншил” ёсоор түүний Канадад хийж буй айлчлалдаа зориулж сонгосон хувцасны үнийг “E! News” сонирхжээ.

Гүнж Кейт Миддлтон эхний өдөр буюу Их Британийн Виктория нисэх буудалд хүрэлцэн ирэхдээ таван мянган долларын үнэтэй Jenny Packham цэнхэр өнгийн даашинз, Lock and Company-н дөрвөн мянган долларын үнэтэй малгай, 12 мянган долларын үнэ бүхий ээмэг зүүсэн ба үүнээс гадна бусад жижиг эд хэрэглэлийн үнэ нийтдээ 22 мянга 305 долларын хувцас сэлтээр гоёж олны нүдийг хужирласан юм.

Ванкуверт ирсний маргааш нь Кейт таван мянга нэг зуун долларын үнэтэй Alexander McQueen даашинз өмссөн байсан агаад гоёл чимэглэл зэрэг нь нийтдээ зургаан мянга 600 доллар болсон юм. Энэ нь айлчлалын эхний өдрийн хувцас гоёлын нийт өртгөөс даруй гурав дахин бага тоо.

Харин айлчлалын гурав дах өдрөө тэрбээр хааны угсааныханд бол хямд сонсогдох хэрнээ загварлаг хувцас сонгосон байлаа.Кейт нэг мянга 700 долларын үнэтэй ээмэг, 600 долларын гутал, 50 долларын үнэтэй Zara-н өмд сонгожээ.

Британийн гүнж Кейт Миддлтоны хувцаслалт үнэтэй, хямд зэргээс үл хамааран хамгийн шилдэг зохимжтой байсан гэдгийг онцолжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ