...
...

Орос архинд хөлчүүрхсэн Линдсей Лохан Путинтэй уулзуулахыг шаарджээ

АНУ-н ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн ярьсан жүжигчин Линдсей Лохан хамгийн шоучин оддын тоонд өөрийн гэсэн байр суурийг нэгэнтээ хадгалжээ.

Тэрбээр хойд хөрш Орост зочлохдоо багагүй хэл аманд өртсөн. Оросуудын л хүртэж чадах хатуухан водкаг ууж хөлчүүрхсэн тэрбээр шөнийн цэнгээний клубт шалгуулахгүй хэмээн хэл ам хийж, басхүү нэгэн эмэгтэйг гар утсыг нь хулгайлсан хэрэгт сэрдсэн гэж байгаа.

Оросын “Life” сайтад  бичсэнээр, “Let Them Talk” шоунд хуучин амраг Игорь Тарабасовын тухай ярилцах байсан хэдий ч, буудалласан зочид буудлаасаа гарахгүй хэмээн зөрж, шоу нэвтрүүлгийнхэн төдийгүй хөтлөгч Андрей Малаховыг бүтэн өдөржин хүлээлгэсэн байна. Учир нь тэрбээр ердөө л “унтахыг” хүссэн гэнэ.

Орос архи түүнд ерөөсөө таараагүй гэдэг нь олонд ил байсан ба архи нь гараагүй байсан гэдгийг студийн ажилтан ярьжээ.

Удаан хүлээлгэсэн ток шоунд Лохан хуучин амраг Игорь хэмээх баян өв залгамжлагч залуугийн тухай ярьсан ба Орост ирэхээсээ өмнө хүртэл түүнээс айж байсан гэв. Өнгөрөгч долдугаар сард  биеэ үнэлэгчтэй харилцаатай болж түүнийг хуурсан хэмээн Лохан Игорийг буруутгасан байдаг.

Игорь, Лоханы амрагийн харилцаа нэг л буруу тийшээ эргэх болсон ба өв залгамжлагч хэрнээ “сохор зоос ч үгүй” Игорь Лоханыг нэг бус удаа зодож зүй бус авирласан байдаг.

Лохан шоу нэвтрүүлэгт орохоос өмнө 860 мянган доллар нэхэмжилж, Оросын ерөнхийлөгч Путинтай уулзуулахыг шаарджээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ