...
...

Плэйбой сэтгүүлд анх удаа хэжабтай бүсгүйн зураг нийтлэгдлээ

Плэйбой сэтгүүлд нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг нүүрнийхээ хавтсан дээр нийтэлж байсан уу гэхээс хувцастай эмэгтэйг тун ч ховорхон нийтэлж байв.

Энэ нь хүмүүсийг гайхашруулсан төдийгүй “Урам хугарав” хэмээн гарчигласан нь уншигчдыг бүр ч шоконд оруулжээ.

Сэтгүүлийн бодлогын хувьд эрсдэлтэй алхам хийсэн редакцийнхан хэрвээ бид хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол шийтгэсэн ч болно гэж тайлбар хийгээд байгаа юм.

Америкийн сэтгүүлч эмэгтэй Нөөр Тагури хэжаб өмссөн нь сэтгүүлийн хувьд цочир зүйл боллоо хэмээн уншигчид дүгнэсэн аж.

Тэрээр АНУ-ын арилжааны телевизийн шууд эфирийн нэвтрүүлэгч хийдэг бөгөөд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг урьсан зочдоосоо үргэлж асуух дуртай. Сэтгүүлч бүсгүй энэ асуудлыг дахин хөндөхөөр ийн зургаа авахуулжээ.

Түүний ярилцлагаас та хүйсээр ялгаварлан гадуурхагддаг лалын шашинтай эмэгтэйчүүдэд байнга шахуу тохиолддог саад бэрхшээлтэй тэмцэхийг хүсдэг дүрэлзсэн хүслийг нь ойлгох болно.

Тагуриг муслим шашинт эмэгтэйчүүдийг эерэг талаас нь харагдуулах гэсэн энэхүү оролдлогыг олон нийтийн сүлжээнд шүүмжлэгсэд ч олон тааралдаж байгаа гэнэ.

Тэр ч байтугай зарим нэг алдартай сонины эх сурвалжуудын мэдээлснээр “Энэ нь тэгтлээ анхаарал татсан асуудал биш. Арай эмэгтэйчүүдийн эзэнт гүрэн байгуулах гээгүй биз дээ олон хүн асуусан” хэмээн бичжээ.

Ямартай ч тэрээр эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэн алдаршуулсан анхны эмэгтэй сэтгүүлч болоод байгаа юм. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ