...
...

Хятадууд Монголын талд ЭЗЭН СУУЖЭЭ

Намрын налгар цаг ирж, малчид хадлан тэжээлдээ гарчээ. Харамсалтай нь Монголын талд Хятадууд отог отгоор эзэн сууж, өвс ногоог хайр найргүй хаддаг болоод нэлээд хэдэн жилийг үдлээ.

Ялангуяа өвс сайтай Дорнод Монголын талаар нэг Хятадууд байгаа тухай иргэд мэдээлж байна.

Зарим нь бүр хадлан хадах газартаа хашаа зоож нутгийн иргэдийг оруулахгүй байгаа сурагтай. Дээрээс нь техник тоног төхөөрөмж нь дахин өвс ургах боломжгүй болгодог гэх яриа гарч байна. Нээрээ л Дорнодоос Улаанбаатар орох замд хэдхэн километр тутамд Хятадын өвс хадагч машинууд, боодол, боодол өвснүүд талын нэгээр байх юм. 

Монгол 50 сая малтай.

Өвлийн хахир цагийг өнтэй давахын тулд намар нь хадлан тэжээлээ сайн бэлдэж, нөөцөлсөн байх ёстой. Гэтэл залхуудаа ч тэр үү орон нутгийн эрх дархтнуудын ноёрхлоос ч тэр үү өвсөө хадаж чадахгүйд хүрээд байгаа нь хачирхмаар. Тун удалгүй л өнөөх тонн тонноор нь урагшаа гаргасан өвснүүдээ боодол, боодлоор нь буцаагаад өөрсдөө худалдаж авна гээд бод доо. Ямар улс гэхээрээ өөрсдийнхөө өвсийг буцааж худалдаж авах мунхаг сэтгэлгээтэй байдаг байна аа. Жишээлбэл, тун саяхан Сүхбаатар аймгийн Асгатад өвс хадаж буй Хятадууд “танай даргад 12 сая төгрөг өгсөн. Энэ бол манай хадлангийн талбай” гээд хээв нэг нутгийн иргэдийг оруулахгүй, өвс хадаж буй сураг дуулдсан.

Үүнд хяналт тавих ёстой орон нутгийн удирдлагууд нь Хятадуутай сүлбэлдэж, хэдэн цаас халаасалчихаад хэдэн малчдаа өвлийг дав гэж байгаа нь дэндүү харгис гэлтэй. Өнөөх багахан үнээр ачиж явсан өвсөө өвөл болохоор бидэнд хэд дахин өндөр үнээр худалдаалсаар нэлээд хэдэн жил болж байхад үүнийг малчид ч, иргэд ч тэгтлээ эсэргүүцэхгүй байгаа нь бүр сонин.

Зарим нь бүр өвс хангалттай л байна билээ хэмээн ундууцаж суухав.

Ер нь тэгээд Монголын газар нутагт эзэн нь болж төрчихөөд, энэ том газар нутагтаа малаа тааваар нь бэлчээж, өвс ногоонд мөнгө зарахгүй өсгөж чадахгүй байна гэдэг Монголоо алдсан хэрэг.

Мөн Хятадууд Монголоос хадсан өвс тэжээлээ урагш нь гаргаад хар тамхи, мансууруулах бодис хийдэг өвсийг нь ялгаж түүгээд, буцаагаад Өвөр Монгол, манайх руу худалддаг гэх дам яриа ч бий.

Олны үг ортой гэдэг дээ.

Саяхан л гэхэд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хойд талаар марихуан хийдэг өвс түүж явсан хэдэн залуучууд нутгийн байцаагчид баригдаад, хэдэн төгрөгөөр торгуулаад салсан сураг дуулдсан. Тодруулбал, Хятадууд мөнгөний шаардлагатай оюутан, залуусыг тийм төрлийн ургамал ургадаг, тархац сайтай нутаг руу явуулдаг бололтой.

Энэ мэт Монголын газар шороон дээр ургаж буй өвс ногооноос ашиг олж, бизнес хийдэг Хятадууд үй олноороо бий.

Зөвхөн зүүн аймгууд ч гэлтгүй өвсний тархалт сайтай нутгуудад Хятадуудаас их юм байхгүй байгаа тухай ярьж байна. Манай улс ийм хяналт муутай хэрэг үү, эсвэл авлигад хэт идэгдсэн улс уу. Эрх мэдэлтнүүдийн энэ мэт сул талыг ашиглаж, Хятадууд өөр юу ч хийж байж мэднэ. Өнөөдөр малын тэжээл булааж байгаа улс хэзээ нэгэн өдөр бидний, таны хоолыг булаахаар орж ирэхийг үгүйсгэх аргагүй шүү дээ. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (112)
  • Ene buruu shiidver gargasan oron nutgiin bolood UIHurliin zarim neg buldruunuudiig yamarch uchiggui buudaj aliya eruusuu bolhoo bailaa muu novshnuud araichdee hairan eh ornii mini gazar shoroo amitan urgamal ed baylag mini!

  • Ynen l yum bnlee manaih hodoo bdg uursduu hadah hadlangin gazargf l bolsn sum aimgiin udirdlaguud hamag l gazarg maani hytaduudad ugchihloo arai l dendvv yuma hytad kompani ni baahn mongol zaluus ajilluulna mongol daamalt ter ni tsalingaa ogdgin gsn ydtsn amitad bolimoor yum hytadin gar hol bologsod ted nartga uragshaa zailaach de

  • Mongoliin mini obs urgamaliig hyatduudad ogchhood zud bolj obol hunderbel malchid maani malaa yah be onoodor tor barij bgaa ni oorsdiigoo bolgochhood odoo hegen malchddaa mal obs uurgamaltai ni hudaldaj bgaa ni uneheer ichguur sonjuurgui yum bolj bna sum oron nutgiin darga nar yaj chadaj bna tanai ch gesen mal bgaa shuudee ta nar mah idehgui hujaa shigee obs iddeg bson l tum bgaa biz

  • Mongoliin mini obs urgamaliig hyatduudad ogchhood zud bolj obol hunderbel malchid maani malaa yah be onoodor tor barij bgaa ni oorsdiigoo bolgochhood odoo hegen malchddaa mal obs uurgamaltai ni hudaldaj bgaa ni uneheer ichguur sonjuurgui yum bolj bna sum oron nutgiin darga nar yaj chadaj bna tanai ch gesen mal bgaa shuudee ta nar mah idehgui hujaa shigee obs iddeg bson l tum bgaa biz

  • Битгий дураараа худлаа хуц бай11

  • araichdee mongol gazar nutag mn yaandaa

  • araichdee mongol gazar nutag mn

  • Gazar deer ni uws urgahgui bolgochihood uhmel gazaraa zarchih geed l hen neg awilgachid heden haltar tugrug uguud awchih dald sanaa dawhar ywj bna daa ...

  • Yu l bolj bn da eh orondoo mongol oron orshih u es orshih u hayand irsen yum bish biz yronhiilogch maani ene tuhai (hydad.n uildel handlaga) yu gej bodoj bga bol!!!!????

  • Towd suugaa malgvi hvmvvsd ows hamaagvi ch mah iddeg baimaar yum

  • Ene ows hamag ch ni vndeseer ni hamdag gsen shvv malchidaa. Owsgvi bolwol malgvi tai adil busuu

  • ene 2 tom namiin erh barigchdiin buruu.

  • Ene arai bish boljee. Ene nytgiin zasag darga gej mungunii ubchtei novshiin amitanaa zailuulaachee . Ard urged ni yu xaraad soxor tsarailaad yabaad bdag yum be? Ter uvs xaddag Xyatad Mashin xenii zuvshuurluur Mongoliin gazar nytgiig sendiichleed yavj bnaa !!!!! Bolioch ee Dornotiinxon soliorson bna

  • Энэ асуудлийг тэгээд хэн мэдэх ёстой юм.УИХ-ын гишүүд орон нутгийн засаг дарга нар уу аль эсвэл ерөнхийлөгч үү? Ерөнхийлөгч нь энд тэнд юу хийгээд яваад байдгийн ерөнхийлөгч нь ядаж энд тэнд очиж ийш тийш ээ явахгүй монголдоо хэдэн жил нүүр тулж эх орныхоо асуудлыг зэгцлээд дараа энд тэндээ очоод гадаадаараа яриад яваасай энэ асуудал 76 ерөнхийлөгчид байгаа наадуул чинь наад хядадуудыг оруулж ирж байгаа урд хөршийн гар хөл болцийн биш үү

  • Hamgiiin ihend dornodod ochij uz.ter ih uvsiiig hujaaan irj hudaldaj avaaadch barahgvi tiiim ih uvustei gazar.maltai ail usaa dagj amidardag bolhooos uvsuuu dagj amidardgvi.ter heeer tald negch malgvi gazar.bogoood zaraad heden tugrug olj baisannan deeer

  • Yasan hechvv yum be yum unstij medee s Yasan zovlontoi yum be yamarch ulas ingej gazar nutagt n oroj ircheed bidnii hoolnoos ideed baihad duugvi suugaal ezengvi turiin emegnel gej ene baih daa yugaa hiigeed suugaad baigaa yum be aimgiin zasag darga bolon hen geree hiij uvus haduulaj bna arga hemjee av zuragtaar gargaaaraaa

  • yasan ard irgedee boddoggvi ym idej handaggvi ym

  • yasan ard irgedee boddoggvi ym idej handaggvi ym

  • энэ бүгд ерөнхийлөгчийн буруу

  • Монголчуудаа энэ чинь юу болоод байнаа? Энэ улс чинь бүр сөнөлөө шүү дээ. Арай ч дээ.

  • МАН унах ёстой дахин сонгууль явуулъя

  • МАНАН арай хэтэрлээ энэ юу болоод байна. Монгол ардын нам сөнөвөл сөнөг. Монгол улс мандан бадраг.

  • Энэ арай дэндэж байна. Юу болоод байнаа.

  • Pyzda tor ni mongoloo medej hamgaalah tsagtaa hamgaalj shiitgeh uydee shiitgej baival mongoloo aldsan mongol gej baih uu?Owog etsgiin mini amiaraa hamgaalj uldeesen gazar nutgiig ni ingeed muusain hujaa nart ogood baij boloh uu???

  • Энэ бүгдийг эрх барьж байгаа нам томилсон дарга намын гишүүдээрээ хийлгэж байгаа юм. Засаг төр муу байгаа нь МАН нэртэй мафи улсыг сүйрүүлж байна гэсэн үг . Тэгэхлээр эрх барьж байгаа нам амалсан ажлаа хийгээч гишүүддээ хариуцлага тооцоо ч

  • onoogiin mongol oron iim bga n man an mahn buyu nam gej mulguu shvtegsed demjigsed malshig bolood l uls oron mini svvrch bn nam demjigsed bvh naamiin geshvvd shvv malnuudaa namaasaa hairuutslag neh eh orniihoo toloo muu bvhnii toloo bos hariutslag neh 26 jil tor d garsan luuwirchdiig demjseneerei eh ornoo bodood shaad boiluul ene bol ta nariin demjij ondort garsan luuwarchdiin ajil

  • Та бүгд Улсаа муулахаас өмнө өөрийн хувь нэмэрээ оруул. Та бүгдийн сонгосон нам төр барьж байна. Та Монгол Улсын төлөө худлаа ярьж биш тулалдаж Үхэх сэтгэл зүрх байвал Монгол хөгжинө дөө. Одоо ч Монгол байхгүй болж байна даа. Үр хүүхэд маань яана даа.

  • Манай Монголчууд одоогийн үеэс илүү ядуу байсан. Гэхдээ л муу хятдуудыг хязгаарлаж чаддаг л байсан юм даа. Уг нь МОНГОЛ УРАНТАЙ юм чинь. Цөмийн зэвсэг хийчихвэл 2050 гэхэд Хятадад новшид эзлэгдэхгүй л юм даа. Монголчууд мундаг сэтгэж цаг нь болбол юу ч хийж магадгүй тэнэг гарууд шүү.

  • Hetsuu tsag boljee ene hodolgoonuud yu hiigeed bdgin

  • Ene bugd avilgalegal shuu dee... mongo bugdiig shiideed bna...arga gui shuudee mongonii shunald idegdsen darga nariin gar hol dargantsaruud ...hiij bgaa ajil... Avilgiig hogjuulegchdig toroos zailuulsan tsagthe bid taivan ... bh bolno...

  • alna aa tun udaxgvi mongol ardiin namiin urwasan sharwasan bvx lalaruudiig buudaj alna xen ene bvxeniig xiij buig mash sain medej bui shv xuue nomtoibayraa etsegtei chini xamsaatnuudtai chini xunuux bolno xaraal idmervvd xvvr manamaruudaa xatuu tootsoo bodno oo gaigviee

  • Энэ их хүн шүүмжилдэг энергээ тэр газар усаа зараад байгаа Монгол дарга түшмэлүүдэд зарцуулаачээ. Хорт ургамлыг үндсийг нь тасалж устгахаас, навчийг нь тасалж устгадаггүй юм. Монгол дарга нар хээл хахуулиар газраа өгсөөр байхад Хятад хүмүүс түүнийг нь ашигласаар байх болно! Төр засгаа эхлээд зас! Муухай Монголчуудаа эхлээд соль!!

  • ariachdee ene darga nar heleh ch ug alga

  • Mongolchuud tiim yum uu, esvel ingej sanaatigaar buun sensatsi degdeedeg bulegleluud baidag yum uu. Neg l ih uulgamch, sadist handlagatai eh oronchidiin dur esgesen commentuud huvruh bolj. Haana l yu l bna,hamaagui asuudal bolgood l, buur tomruulj aimshigiin mangas bolgoj ireed l odoo tegeh heregtei gej ireed l.

  • Ugaasaa uvus hadaj Hyatad ruu gargah ajil zarlagdsan shte. Uvur Mongoliin mal Ar Mongoloos ih hernee uvus muutai baigaan ulmaas Mongoloos uvus avah tuhai geree heltseltei ajil yavagdaj baigaa shu de. Dornotiin ugshiltai zunduu l humuus uvus hadaj, hyatad ruu gargaj zarii geed l zeel avaad l, tractor, uvus hadagch avaad l baigaa shte. Gev genethen l huue bolhoon bailaa geed l surtei yum boloh yum.

  • УИХ-с ажлын хэсэг гаргаж энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэж Хятадуудыг хөөж гаргах хэрэгтэй. Улс орны удирдлагууд суудлаа булаацалдах хооронд араар нь юу л болоод байна даа.

  • Hairan ch eh oron mini tom tom yariad baidag hvmvvs yu ch hiihgvi baih yum nogoo ulsiin ih hurald suusan hvmvvs yu bodoj baigaa bol hahuul awsan hvmvvsiig medej bgaa bol ajilaas ni halah heregtei shdee odoo deer veiinh shig hyadatuudii nutgaasaa hoon gargah heregtei shdee

  • setguulch gj dee. archaagui um. tegsen gne lee ingesen gene lee. chaawaas hudlaa shaagaal sandal dreesee ch bolsch chadahgu tom bugstgei boltson um. barimt ch bhgui yu ch bhgui ingedeg tegdeg gd bichuul hen ch bichne dee. setguulch gej heden ug holboj bicheed bolchdog um bol ta nar surguulid surch yadiin. setguulch gej mergejleer ch yadag um.

  • Ene arai l hetersen asuudal. Ih emzeglej baina

  • Shuurhai arga hemjee avah heregtei Arai ch dee

  • Nutgiin udirdlaguudad hatuu hariutslaga huleelgeh heregtei

  • hohi chini gedeg yum uuniig

  • Хэхэ Ядуугын гай. Засаг нь ядуу Хүн нь ядуу Удахгүй нутгын нь аваад Бүгдээрээ мөрөөдлийн Гадааддаа цагаачилж амьдархын бгааз... Кокчинээ Хаха

  • яасан монголоо алдсан хүмүүс энэ төр засагт байдаг байнаа

  • Aimshigtai ymaa manaihch hynalt ch muu avilgaldch idegdeed bndoo medleggui uls turchid

  • Gazar deeree yag l iim b.gaa shuu dee Suxbaatar Dornotoos songogdson erxmuudee

  • hoer ulsiin gereegeer heden tugrug ulsad tushaagaad hadak bga blgvi de

Онцлох мэдээ