...
...

Э.Урангоо Мьянмарын мисст ялагдаж байна

Монголд анх удаа зохион байгуулж буй "Face of Beauty International 2016" тэмцээнд жүжигчин, мисс Э.Урангоо эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

Тэгвэл тус  олон улсын миссийн  тэмцээний  хамгийн чухал шалгаруулалт болох "олны таашаалд нийцсэн мисс" номинацийн албан ёсны санал хураалт эхэллээ. Нутгийн дэвжээнээ  тэргүүн титмийн эзэн болох найдвар төрүүлээд буй Э.Урангоо одоогоор 652 хүний саналтайгаар 3-р байрт бичигдэж байгаа бол  Мьянмарын мисс 2200 саналтайгаар жагсаалтыг тэргүүлж байгаа тул энэхүү холбоосоор орж Монгол мисстээ саналаа өгнө үү.  

Монголд анх удаа 60 орны мисс, Украйны “Амьд барби” Валерьяа Лукяновагаас эхлээд загварын шилдгүүд нэг дор цугларах олон улсын миссийн тэмцээний тэргүүн титэм гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 8-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

Эл өдөр дэлхийн хэмжээний тэмцээнийг дэргэдээс нь үзэж, Монгол улсын гоо бүсгүйгээ хамтдаа дэмжицгээе!

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • "МИСС"-ийн тэмцээнээ ядаж дулаан цаг ирэхээр зохиовол яасан юм дээ хахир хүйтэн хаяанд ирж байхад юун "МИСС" дэх вэ ? Ард түмэн минь ,ЗУН, Хавар л ийм тэмцээнээ зохиож баймаар л юм миний бодлоор

  • Юун дэлхийн " мисс"-вэ Өвөл хаяанд ирж байна ,гудамжинд 400 ард түмнээ гудамжид гаргаж хаячихаад юун миссийн тэмцээн бэ ,хэдэн нүцгэн хүүхний тэмцээн хийж байхаар тэр мөнгөө "ХАЛАМЖ"-ийн хүмүүст тараагаад өгчихвөл их л буяндаа өвөл нүүрсээ аваад өнөтэйхэн өвөлжих байхдаа зайлуул "МАН "-ын ЗГ -ын танасан мөнгийг ашиглаж байгаа юм байхдаа Эрдэнэбат е.с УБ-хотын захирагч Батболд Сангийн сайд Чойжилсүрэн нар эс нэгийг бодож байгаа байлгүй дээ та минь

  • Ёстой л Мисс болж баймаар охин доо Урангоо

  • Юун буянт-ухаа вэ тэнд чинь спортын зориулалтын шдээ УБ паласд хийгээч ядахдаа том театр шиг харагдана. Ногоо миссууд сурвалжлагчид нь очоод монголд театр бдаггуй спорт зааланд миссийн тэмцээн зохион байгуулсан гэж ярина тэд чинь яридаг бхгуй юу.ер нь ордон ч угуй бж яах гэж ийм том тэмцээн авдаг бнаа спала бол дээр саваа бэлд гдг биздээ

  • ene tsemtsenii horoolliin BBQd bsn katologiig uzcheed anh LET ME IN-d oroltsoh gej bga huuhduud bn gej bodson shuu ene gehdee huurhun ohin bn ted naraasaa hamaagui deer

Онцлох мэдээ