...
...

Аглуу, Бооёо хоёрын ХОШИГНОЛ буюу АН-ын ЭМГЭНЭЛ

Хошин урлагийн жүжигчдийг УИХ-ын гишүүдээс ч илүү менежмент, маркетинг сайтай гэдэг. Тэгвэл эсрэгээрээ УИХ-ын гишүүдийг хошин шогийн жүжигчдээс ч илүү жүжиглэх авьяастай, элэг хөшөөх жүжиг тавихдаа гаргууд гэдэг. Тэгвэл Монголын хошин урлагийнхан үзэгчдийн эрэлт хэрэгцээ, сэтгэлзүй дээр хамгийн сайн тоглолт хийж, хөрвөж, сэтгэж чаддагаа дахин нотлоод байна.

Тэд хэн хэнээсээ “урваж”, хэн хэнтэйгээ “нэгдвэл” олон нийтийн анхаарлыг татаж чадах вэ гэдгийг улстөрчдөөс хамаагүй илүү мэддэг ажээ. Улстөрчид болоод улс төрийн намууд ч хошин шогийнхний энэ мэдрэмж, менежментээс суралцах хэрэгтэй мэт.

Хошин шогийн продакшн, хамтлагууд нэгэн хэвийн бүрэлдэхүүн, гишүүдтэйгээ цаашид хол явахаа больсон гэдгээ энэ намрын халуун өдрүүд эхлэхээс өмнө анзаарчээ. Ингээд бүрэлдэхүүнээ өөрчлөх, нэг нэгийгээ урвуулах, нөгөөгөө мурих зэрэг олон холио солиог өрнүүлэв.

Ингэсний үр дүнд “Х Түц” продакшн Аглууг “Шинэ үе”-ийн Бооёод алдав. Харин оронд нь Г.Ундармааг уруу татаж чадав. Мөн хошин урлагаас хөндийрөөд олон жилийг үдсэн жүжигчин Д.Хүрэлхүүг эргэн тайзнаа авчирвал үзэгчид ихээр хуйлрах болно гэдгийг тооцоолжээ. Нэгэн цагт Амбий, Бооёо, Хүрлээ гэж яригддаг байсан энэ гурвалын “Найзууд” гэх хошин шогийн тоглолтыг үзэгчид их хүлээдэг байсан нь талаар болж, түүний оронд Аглуу, Бооёо хоёр “Найзууд” гэх тоглолт хийсэн нь чамгүй ашиг халааслав. “Х Түц” хамтлагаас Батаа, Төөтөө нар “Эмоци” продакшныг байгуулаад гарахад жүжигчин Н.Онон ойлгож хүлээж авсан бол Аглууг үнэхээр ойлгох арга байсангүй гэдгээ нуугаагүй. Уг нь бол нэг талд Онон, Аглуу хоёр, эсрэг талд Хүрлээ Бооёо хоёр “Найзууд” тоглолт хийсэн бол илүү үнэмшилтэй тусах байлаа.

“Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо өөрийн олон хамтрагчаасаа салж, харин төдийлөн хамтарч байгаагүй Аглууг хамтлагтаа нэгтгэснээр ганцаардахын зовлонгоос түр аврагдаад байна. Учир нь Г.Ундармаагийн араас Ц.Ганбаяр, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа нар хамтлагаасаа гарч байгаа бололтой. Бооёо тэднийг өөрөө хаясан уу, эсвэл тэд Бооёог хаясан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй.

Ямартай ч хошин шогийнхон өөрсдөөс нь уйдах завдлыг үзэгчдэд өгөхгүйгээр бүрэлдэхүүндээ ийнхүү ротаци хийж байна. Хошин урлагийнхныг улстөрчидтэй адилхан гэдэг нь санамсаргүй ч яриа биш бололтой. Тэдний тоглож буй жүжиг, үзэгчдийг хөгжөөх, уйдаахгүй байх, шинэ содон харагдах эрэлт хэрэгцээ зэрэг нь яах аргагүй улстөрчидтэй адил байдаг бололтой. Тиймд хошин шогийнхний хийж чадаад буй энэ мэт өөрчлөлт, холио солио, ротацийг намууд, тэр дундаа үзэгчдийг сүрхий уйдаагаад, оршин байх эсэхдээ тулаад буй АН-ынхан хийж чадахгүй мунгинаж суугаа нь бас л сонин дүр зураг. Улс төрийн хоёр голлох намын нэг гэгддэг АН хошин урлагийнхны хэмжээнд ч сэтгэж, хөрвөж, менежмент хийж чадахгүй байгаа нь бас чиг өрөвдөлтэй юм. 

 

Д.Ирээдүй

Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • ЗА ЯАХАВ ДЭЭ. БОЛЖ БҮТЭХЭЭРЭЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ХИЙЖ БАЙВАЛ БОЛЛОО ЮМ БИШ ҮҮ? ЗААВАЛ НИЙЛҮҮЛЖ, САЛГАЖ ИНГЭЛЭЭ ТЭГЛЭЭ ГЭЭД ХҮМҮҮСИЙГ ГООЧЛООД БАЙДАГ МУУХАЙ МОНГОЛ ЗАНГААСАА САЛВАЛ ЯАСАН ЮМ БЭ? НӨХДӨӨ, ӨӨРСДӨӨ БОЛЖ БАЙНА ГЭЭД НЭГДЭЖ БАЙВАЛ ЗААВАЛ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦОЖ ДҮГНЭЛТ ХИЙХ НЬ БУРУУ ГЭЖ БОДОЖ БАЙНА.УРАН БҮТЭЭЛ ГЭДЭГ ЧИНЬ ЗААВАЛ ТОДОРХОЙ ХЭДЭН ХҮНИЙ ХАЙРЦАГАНД ЯВДАГГҮЙ ЧӨЛӨӨТ ЗҮЙЛ.

  • Аглуу ч 10-н хар нүглийнхээ замаар оров уу, Ариун цагаан буяныхаа замаар оров уу гэдэг нь удахгүй мэдэгдэх байлгүй дээ, Боёо ч ХАЯА МУУТАЙ гэдгийг Аглуу мэдмээрсэн дээ,

  • Залуус ийм ховонд шивж амьдардаг болцгоож,уг нь урлагын шүүмж гэж тусдаа салбар байгаа.Зөвхөн урлгын агуулга үнэлэмжыг судалдаг

  • setguulch mal baisaan.

  • Agluu Booyo g dagaad evguitne dee.Hamtarsan humuust n neg evgui yum tohiodog b I zdee.

  • хошин шогчид хэзээ ч өлсөхгүй. Энэ л үнэн. ха ха

  • Аглуу минь дээ үхдэл болсон Бооёо нөхцөж хайран алдар хүндээ шавхай хутгаж яах нь вэ хайран нэр төр.

  • Энэ марзангуудаас улс төрийн хошин шог нь аль эрт даваад жинхэнэ "хошин" болчихсон ш дээ уг нь. Зүйрлэх юм аа зүйрлэж чадсангүй дээ хөөрхий мэдрэмж нь тэр юм биз дээ

  • харьцуулах юмаа мөн оловоо аминдаа их цэцэн сэтгэж егөөтэй юм бичих гэсэн санаатай юм байхдаа хөөрхий ядарсан юм бичих юм даа

  • энэ 2 чинь Батүүлийг рекламдаад л сонгуулиар сүйд болоод байсан биз дээ...

Онцлох мэдээ