...
...

Э.Бат-Үүл Ц.Элбэгдорж хоёр дайтаж эхэлжээ

           Хотын дарга асан Э.Бат-Үүл хулигаан хэмээгдэн явсан залуу наснаасаа эхлэн цагдаа нартай түнжин муутай нэгэн байлаа. Гудамжны зодоон нүдээний хал балгүйхэн хэрэг нь мартагдаж өнөөдөр улс төрийн хатуу тоглоом болж хувиран цагдаа нартай дахин учруулаад байна. С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан үйл явдалын ард Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, МАН байгаа хэмээн тэрээр өөрийн “Нийслэлийн засаг дарга” хэмээх фэйсбүүк пэйж дээрээ нийтлсэн байна. Хэрэв түүний үнэн бол улсын маань ерөнхийлөгч намын сонгуулийн ялагдал төдийгөөр намаасаа төрүүлсэн ганц баатраа ард түмний эсрэг гэмт хэрэгтэн болгож бүх насаар нь хорих тийш илгээхээр давчуу нэгэн бололтой. Чухам цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг ч үнэхээр Э.Бат-Үүл буруугүй бөгөөд хэлмэгдэж байгаа бол шударга ёсонд найдаж болох уу, эс бөгөөс тэр гэмт хэрэгтэн бөгөөд баригдахаа дөхөөд ирэхээр авралын найдлага тавьж хэн нэгний нэрийг шавартай хутган байна уу? Уг нь ард түмэн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрыг найзууд хэмээн хардаг байлаа. Гэвч тэдний нөхөрлөл эрх мэдэл дээр тогтсон тоглоом төдий байжээ. Харин Н.Алтанхуягийг ерөнхий сайдаас унагасан үйл явдал нь угтаа бол зөв зүйл гэдэг нь гарцаагүй үнэн. Н.Энхбаяр Н.Алтанхуяг хоёр нөхцөлдөн байсан нь дайсагнагч талуудын жанжид ижил хүйстэн болж өвөр хөнжилдөө ороод зогсохгүй цэргүүдээ тийн самуур хэмээн хүчээр тулгаж буй мэт бусармаг үйлдэл байсан юм. Хачирхалтай нь Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр мөн адил атаатан болсон санагдах юм. Дайсагналын гурвалжин юм уу даа. Энэ дээр Х.Баттулга нэмэгдэхээр АН ер нь авсанд орж байгаа ч юм уу даа. С.Зориг агсны хэрэг нь тайлагдахдаа үнэн, баримттай сэлттэй, яг таг ард түмэнд эргэлзээгүйгээр илрээсэй билээ. Экс хотын дарга маань өдөр бүхэн ингэж залбирдаг гэсэн шүү дээ. Ингээд хэрэгт яллагдагчаар татсан үйл явцад Э.Бат-Үүл ямархуу задаргаа хийснийг бүрэн эхээр нь орууллаа.

Сүүлийн сард над руу чиглэсэн дайралтууд ар араасаа цувлаа. Зоригийг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт хууль зөрчин байж яллагдагчаар татлаа. Намайг нийслэлийн намын даргын албан тушаалаа өгөхийг Ерөнхийлөгчийн зөвлөх хэвлэлээр дамжуулан шаардлаа.

Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны бичлэгийг, дүрс гардаг бүхнээр тарааж, намаа сонгуульд ялагдуулсан гол буруутан болохыг "илчиллээ". Нийслэлийн Засаг даргын багаас, гэр хорооллын дахин төлөвлөлтийг "завхруулсан" болохыг зарлалаа. Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам миний эсрэг эвсчээ гэлтэй.

Үүнийг "Их эвсэл" гэхгүй бол өөр юуг "Их эвсэл" гэх вэ. Ийм их эвсэл хоёр дахиа "байгуулагдаж" байна. Урьд нь Элбэгдорж, Алтанхуяг, Ардын нам гурав хамтарч 62-ын бүлэг хэмээн олноо алдаршсан эвсэл байгуулж байсан. Хүмүүс мартаагүй байлгүй дээ! Өнөөдөр намайг их эвсэл олон зүйлээр буруутгаж байна. Сэдвүүдээ ч хуваагаад авсан юм уу даа?!

Би нийслэлийн намын даргын сонгуульт ажлаа өгөх тухайд бол өгнө. Нийтэд зарлачихсан шүү дээ. Дүүргүүдийн намын удирдлага болон төлөөлөгчид л намрын сонгууль өнгөртөл байж байгаач гэж хүссэн болохоор хүлээж буй. Үүнийг Элбэгдоржийн зөвлөх мэдээгүй гэхгүй.

Алтанхуяг болон түүний албатууд болох Алтангадас "ханлиг"-ийн зүгээс намын бүлгийн дотоод бичлэгийг нийтэд "алдаж" намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бас бий.

Юуны өмнө тодруулахад, цэвэр мажоритар тогголцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. Тэр намайг мажоритараас болиулах гэж "Ардчилсан нам хол зөрүүгээр ялагдах аюултай" гэх зэргээр ятгаад дөнгөөгүй. Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!

Алтанхуяг, Элбэгдорж нар сонгуулийн ялагдал нь мажоритар тогтолцооноос болсон мэтээр нотлох гэж байгаа нь огт үндэслэлгүй. Энэ тогтолцоогоор чинь бид, 96 оны сонгуулиар МАН-ыг ялж байсныг намын гишүүд маань мартчихаагүй. Тэр сонгууль 70 гаруй жил эрх барьсан МАН-ын хувьд ёстой "улс төрийн цунами" байсан юм. Тэгэхэд МҮАН, МСДН гэсэн хоёр нам хамтарч орсон боловч эв нэгдэлтэй байж чадсан учраас ялсан.

Харин энэ удаад бид нэг нам болчихсон хэрнээ доторх фракц мэтээр эндүүрэгддэг олон ханлигийнхаа хагаралд нэрвэгдэж сонгуульд орсон. Ямар сайндаа хагарал нь гадагшлаад сонгуулийн тойрогт гарч МАН-тай биш хоорондоо үзэлцэж байхав. Ардчилсан нам ялагдсан гол шалтгаан ердөө л дотоодынх нь тэмцэл. Харин энэ тэмцлийн анхных нь автор Алтангадас, одоо болохоор өөрийгөө нуугаад намайг гүтгэж байна!

Үнэндээ манай намд Алтангадас хэмээх фракц мэндэлсэн тэр өдөр инстүүцийнхээ хувьд намын доройтол эхэлсэн өдөр. Урьд нь МоАН ч байх үед, МҮАН ч байх үед нам дотор фракц байдаг л байсан. Гэхдээ Алтангадас шиг нам доторх нам, нам доторх ханлиг, ванлиг болчихсон, байнга намаа рэкетлэж байдаг фракц байгаагүй юм. Энхсайхан "Алтангадас Ардчилсан намыг сүйтгэнэ" гэж үзмэрч шиг хэлж байжээ! Алтангадасыг фракц гэх нь дэндүү соёлтойгоор өргөмжилсөн хэрэг.

Тэр бол угтаа Алтанхуяг хэмээх удирдагчтай дундад зууны ханлиг юм. Дотроо заваарсан муухай шатлан захирах ёс бүхий. Гишүүд нь нэг харахад вангийн албат аятай, арай орчин үежүүлээд харвал коммунист намын гишүүд шиг. Ийм дорой буурай улсуудыг цуглуулаад хүч өгч чадсан нь аргагүй л Алтанхуягийн чадвар.

Алтангадасчууд намынхаа төлөө биш Алтанхуягийн төлөө хүчин зүтгэсээр Ардчилсан намыг барьцаанд оруулсан нь намын бусад лидерүүдэд үлгэр дуурайлал болсон. Ийнхүү МоАХ, "Шонхор", "Нэг ардчилал", "МоАН" зэрэг ханлиг, ванлигууд нам дотор ар араасаа цувран бий болсон. Тэгээд бид сонгуульд ороход нам маань хэрэйд, мэргид, татаарын "орондоо орох завгүй олзлолдон булаалдах" өвөр хоорондын тэмцэлд туйлдсан 13 дугаар зууны Монгол шиг болчихсон байлаа.

Хоорондын хорсол дэндүү байж. Ямар сайндаа алтангадасчууд, миний болон нэр дэвшээгүй хүүгийн маань эсрэг далдуураар Ардын намд хүч хавсарч ажилласан байх вэ дээ?!

Тэгэхээр дахин хэлэхэд сонгуулийн ялагдлын гол шалтгаан сонгуулийн тойрогт гарч очсон нам доторх дотоодын тэмцэл юм шүү! Ардчилсан нам эв нэгдэлтэй үедээ тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан ялж ирсэн түүхтэй.

Надад ямар нэг фракц энэ тэр байхгүй, бусад фракц шиг Алтангадастай булаацалдах зүйл үгүй. Ерөнхий сайдаас огцруулах ажлыг хошуучилсанд Алтанхуяг надад өс санадгийг би мэднэ. Ганцаараа дур мэдэн өөр намтай сонгуулийн тойрог хуйвалдан хуваасан хэний ч эсрэг би явах л байсан. Алтанхуягийн өс хонзон Алтангадасын өс хонзон болж, хаврын сонгуулиар гараад одоо дүүргийн сонгуулийн өмнө үргэлжилж байгаа нь үнэхээр зэвүүн!

Ардчилсан намыг хагалахад Аптангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авлигатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил эхэндээ олны талархлыг хүлээсэн сайн ажил байсан. Гэтэл явсаар авлигатай тэмцэх ажлаа алагчилж явуулаад байгаа нь харагдав. Ардчилсан намын гишүүд ээлж дараагаараа авлигын хэрэгт холбогдон байцаагдах болов.

Араар нь Ардын намын гишүүд УИХ-аар өмнөх болон өнөөгийн хэргүүдээ хэлтрүүлэх өршөөлийн хуулиудыг батлуулж байлаа. М.Энхболд болоод түүний нөхөд "цэвэр" биш гэдгийг ард түмэн тэр тусмаа нийслэлийнхэн гадарлана. Гэтэл Элбэгдоржийн ялгаварлал, авлигын тэмцэл Ардын намын даргыг нөхөдтэй нь энэрэн хаацайлах атлаа Ардчилсан намынханд галтай, цогтой бууж байсан учир юу вэ хэмээх асуултыг өөрийн эрхгуй төрүүлсэн?!

Үүний хариуг Элбэгдорж л мэднэ. Яадаг ч байлаа гэсэн Ардчилсан намыг бужигнуулж дөнгөсөн. Намын доторх хагарал дайсагналцлын хэмжээнд хүрээд тойрог дээр очин далдуур эрэгчин эмэгчнээ үзэлцэхэд хүргэсэн нэг шалтгаан энэ болой.

Тэгээд, одоо надаас, Элбэгдоржийн зөвлөх нь намаа ялагдуулсан дарга ажлаа үтэр түргэн өг гэж дүүргийн сонгуультай давхцуулан нийтийн өмнө нэхэж байна.
Алтанхуяг, Элбэгдорж нарын над руу чиглүүлсэн ажиллагааг Ардын нам "сэвээд" өгөх нь ойлгомжтой. Тэгээд Су.Батболд-оор ахлуулан, миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах аянг эхлүүллээ.

Дахин төлөвлөлтөд оролцсон зарим нэг компанийн хариуцлагагуй байдлаас хохирч болзошгүй, тэгээд тэвдэж буй иргэдийг ашиглан намайг муучилж байна. Мэдээж дахин төлөвлөлтөөр хашаагаа орон сууцаар солиод ая тухтай амьдралаа эхлүүлж чадсан 800 гаруй иргэн өөрийн хэрэг бүтсэн учраас дуугарахгүй л дээ. Харин чадаагүй иргэд нь гомдолтой байгаа. Гэхдээ тэд улс төрийн тоглоомын золиос болж улам гарцгүй аюул руу явж байгаагаа ойлгохгүй байгаад миний санаа зовох юм. Дүүргийн сонгууль өнгөрнө, тэд хаягдана. Хаядаггүй юм аа гэхэд хашааны газар нь Батболд, Сандуйн багийнхны бизнес болно гэдгийг мэдэхгүй байгаа.

Ардын намынхан дахин төлөвлөлтийн ажлыг хашааны эзэдтэй зах зээлийн зарчмаар тохиролцох хэлбэрээр хийхгүй, захиргаадалтын аргаар газар чөлөөлөн, иргэдийн бус дарга нарын сонголтоор тодорсон компаниудын барилгын бизнес болгож хувиргаад, түүндээ Хятадын зээлийг ашиглахаар бэлдэж байна. 12 оноос өмнө Ардын намынхан яг ийм ажил эхлүүлсэн байсныг нь би зогсоож хашааны эздийн санал дээр үндэслэсэн зах зээлийн зарчимд шилжүүлэн дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, эрэлт нийлүүлэлтийн инстүүцийг ажиллуулж эхлээд байсан юм. Үүнийг зогсоолгүй үргэлжлүүлэхэд энэ намар гэхэд 844 хашааны айл орон сууцанд орох байлаа.

Ардын намын хүйтэн сэтгэл яагаад ингэж байгаа оноод байдгийг одоо ч би гайхдаг юм. Ардын намынхан дүүргийн сонгууль өнгөрөөд амаа асуулгана гэдгийг мэднэ, гэхдээ ёстой үл тооно. Иргэд тэдэнд хүлцэнгүй ханддагийг андахгүй юм аа!

Миний эсрэг довтолж буй "Их эвсэлд" эхний ээлжинд өчих хариу ийм байна. Дахиад мэтгэх зүйл ч зөндөө. Тэр тухай дараа бичнэ.

Их эвслийн энэ удаагийн довтолгоо амжилт олох байх! Ямар ч байсан дүүргийнхэн болгоомжлоод намайг хоргоохоо байсан. Уг нь нийслэлийнхэн таны эсрэг биш намын эсрэг санал өгсөн, одоо та бидэнд хэрэгтэй байна гээд байсан юм! Тэгээд би нийслэлийн намын даргаа өгөхөө түр азнасан хэрэг. Нэгэнт хэрэг нь өнгөрсөн учир хурлаа зарлаад, нийслэлийн намын даргын албаа өгнө дөө.

Гэхдээ, би "Их эвсэл"-д бууж өгч байгаа юм биш шүү! Харин, шинэ тэмцэлд нэгдэнэ. Тэр жилийн 62-ын бүлгээр төрсөн олигархийн засгийг халах том өөрчлөлт манай нийгэмд удахгүй эхлэх гэж байна! Ард түмэн нийгмээ сорон мөлжиж буй цөөнхийн засгаас оролцоогоо нэхэж тэмцэх цаг ирэхээр дуулдаж байна. Би тэр тэмцэлд нэгдэнэ!

Э.Бат-үүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (102)
  • Энэ их өр зээлд оруулснаа Бат Үүл та тайлбарлаач.Хөнжлийнхөө хирээр хөлөө жий гэдэг үг байдаг.Маш их зээл тусламж хандивийн өчүүхэн хэсгээр нь та нийслэлд хэдэн зам тавьж бага сага юм хийсэн.Үлдсэн нь хаагуур хэний оффшорт очсон бэ?Монгол улсыг сүйрүүлж дампууруулсанаа юу гэж бодож байна?Бид тэнэг биш ,мал ч биш.Буруугаа хүлээгээд хариуцлагаа хүлээсэн нь дээр.

  • Zov.Bat-uul yalah tsag irne

  • bayrlalaa bat vvl baataraa elbegee ts nymdorj nar jijigdex bolno altan gadas bvleglel bol baruun aimgiinxanii tsugluulbar ted bol urwagchidiin zuwxun xoshuu ni

  • Газраа өгөөд байр ч үгүй иргэд хэдэн зуугаар гомдол хийж явааг Бат-Үүл бараг миний эсрэг зохиомол гэх гээд байна даа. Иргэд хохироод явж буй нь бодит үнэн. Хэрэг шалгагдахаар Элбэгдорж руу муу үг чулуудаж яахав. Танд удсын баатар өгч өргөмжилсөн нэр төрийг та даасангүй.

  • Хүн муулж кайф авдаг хүн олон болжээ. Бодвол ингэж л хоолоо олж иддэг бхдаа хөөрхийс яс юман дээр ажил хийдэг хүн дандаа буруутан болох юма.

  • Бат уул дарга бол шударга хотыг 4 жилд яаж оорчилснийг бугд мэдэж байгаа Таныг дэмждэг

  • ЮУГИЙН ШАЛГАХ ВЭ ДЭЭ ХЭЗЭЭ Ч ТИЙМ БИ УЛСЫН ХӨРӨНГӨ ИДСЭН ЗАЛИЛСАН ГЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ ТИЙМ БОЛХООР НЭГДСЭН ЖУРМААР ХУРААЖ АВСАН НЬ ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ

  • Хэдэн хуйвалдаж эрх мэдэл эд хөрөнгийн донгуудыг нам гэдэг юм байна. 90-оноос хойш баяжигчдийг бүгдийг шалга.

  • Ардчилсан нэртай коммунист намын үнэн нүүр царай илэрлээ дээ. Ийм л хогийн улсуудыг бид сонгочихсон байна шүү дээ. Элбэгдоржийг ерөнхийлөгч болгочихсон малнууд шүү манайхан.. С. Жавхланг УИХ даа хууль тогтоолгохоор сонгосон малнууд шүүдээ бид чинь . Ухаантай , соёлтой, мэдлэгтэй улсаа элдэвлэж , худал үгэнд хууртаж ширхэг будаанд худалдагддаг малнууд лайгаа бас бидэнд үүрүүлчих юм аа.

  • Өрөвдмөөр. Монголын төрийг самарсных нь төлөө. Улсаа дампууртал нь өрөнд живүүлснийх нь төлөө та нараас ард түмэн хариугаа авсан болохоос тэр сонгуулийн системийн ямар байх нь огт хамаагүй.АНын одоогийн энэ хэдэн балайнуудаас болж Монголын ардчилал сөнөсөн. АН ч бутарсан. Ганц муу нам ухаантай юмаа авч явж чадахгүй байж юун улс орны эрх ашиг гэж хуцнам.

  • таарсан таар шуудайнууд хэн гэдгээ харуулцгаа,хоорондоо сайн жийлц,ард түмэн МАНАН-аас салах цаг ойртож байгаад баяртай байна.

  • sain bna ene 2 ih olon jil ard tumnig huurch daljignasanin unen nuur tsarai ni ene olon jilin daraa uuruu uursdiguu ilchelj bna tsag hugatsaa haruuldag l yum bna daa. AN iin huhduud ardchilal nereer uls ornig buren samarch dampuuruulahig harlaa odoo baih yostoi gazart ni bailgaasai

  • Taarsan taar shuudainuud yun baatar yun erunhiilegch

  • Ингээд эрх мэдэлгүй болохоороо уйлан донгодоод өрөвдүүлж өршөөгдсөөр бгад бүгд сурчихсан гарууд зүгээр л 4 жил чимээгүйхэн шиг л бж үз бид сонгосон хүмүүсээ ажил хийхийг хармаар бхад

  • Ойлгомжтой байна шүү дээ.Элбэгээ чинь хужаа зангаа л гаргаж байна өдий хүртэл нүүрээ нууж явжээ.монголчуудыг дотроос нь хагаралдуулж байна дотроо хэмлэлдэж байхаар төрд шургалсан хятадуудыг цэвэрлээд өөр хоорондоо эвээ хичээж хүнийг зөв таницгаа

  • Бат-үүл хүүхэдтэйгээ нийлж дахин төлөвлөлтийн тендер гэгчийг аваад түүнийг хийгээд олон айлыг өнөөдөр байранд нь оруулчихсан бол өнөөдөр яг улсын баатар шиг байх байлаа Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөх нь шудрага шүү дээ туркүүдыг хүртэл хулхидсан юм бишүү Элбэгдоржийг буруутгах хэрэггүй Бат ҮҮлд итгэсэн өөрөө хэт бардам зан гаргасан бараг ерөнхийлөгч би болчихсон гэж бодож яваад өөрөө уналаа Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг Бат ҮҮл өөрөө буруутай олон хүний газрыг авчихаад одоо өөр юм яриад байх хэрэггүй

  • Элбэгээ шиг новшийн ерөнхийлөгчтэй байх үеийг туулж байгаа Монгол улс минь тэсч үлдэнээ. Их Чингисийн үр удам мандан бадрах цаг ирнэ.

  • Элбэгээ та 2 үй зайгүй л байсан биз дээ ???? Монголын ард түмнийг өмнөө барьж бослого тэмцэлд уриалахын оронд шууд мэдэж байгаа бүх бульхайг нь илчлээд баатар хүн шиг биеэрээ туулаач ээ. Цөөн хэдэн хүн хэт баяжсаныг нэр устай нь бид мэдэж байгаа, Үүл та баримтыг дэлгээд бүх бузрыг зогсоо. Тэгвэл та үнэхээр баатар, гэж ард түмнээр үнэлүүлэх болно. Одоо бол хуйвалдааны л баатар шүү дээ.

  • Батүүл даргаа таны ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдгийг бид бүгд мэддэг шүү.Ард түмэнд өгөөжтэй зүйп хийснийхээ төлөө зарим нэг хүмүүст таалагдахгүй байгааг ч ард түмэн мэдэж байгаа Бид таныг дэмжинээ

  • Зүгээр энэ 2 муудалцвал азны юм. Ардчилалын нуусан бүхэн ил болж Зоригын алуурчин олдох болно.

  • ЭЛБЭГДОРЖ НОХОЙТОЖ БАЙНА ДАА. ХҮН БАЙТЛАА НОХОЙ АДИЛ АВИРЛАХ ЯМАР УЧИР ВЭ

  • za yarshigaa Batuuleechi huudee niisleliin horongiig hangalttai iduulsen odoo bas shine hubisgal gene chamaig ard tumen odoo sain oilgoj bga bhaa chi odoo huugiinhee oppeshoriig ulsaderguulen ogoh bolson tanai huu nusgai jaal yaj bayajihaaraa iim horongotei bh yum be yaj ch bodson heden togrognii tsalintai bj heden jil ulsad ajillaad iim horongo huraasan bj taarhab uuniigee unen zoboor ni ulsin baatar shig tailagnah bolson

  • er ni ardchilsan namiinhan zasag barij bhdaa bugd huljij bayajsan. terniigee huvaaltsahaas bolj hagaral bolj ter ni odoo ch duusaagui bna. er ni ihenh ni gadaadad ochood hevchisen bgaa um bishuu.

  • uuruus ni busad buh hun buruutai , gantsaaraa enhiin tsagaan tagtaa bjee. ardchilsan namiinhan bie bie suitgej duusah ni dee. er ni ingej showuudaa bolimoor ta nariin ene bdlaas zalhaj bna. humuust enenees ch chuhal asuudluud olon bna. amidral ahuigaa deeshluulj , mungu tugrug oloh geed olon zovlontoi asuudluud bna. ta nariin ene margaanaar bid hoollohgui shuu dee . odoo bolimoor um hend ch hereggui.

  • bas l mongolchuudaa moligdoj sursanaaraa olnii nuden deer xoni chono 2 bolj xaragdaad daraa ni buural tolgoigoo urshuux geg baigaa jujig

  • bas l mongolchuudaa moligdoj sursanaaraa olnii nuden deer xoni chono 2 bolj xaragdaad daraa ni buural tolgoigoo urshuux geg baigaa jujig

  • Хийж сэтгэж зүтгэж яваагаа адалж шоглох Нь хэрээс хэтэрч бна эх орнЫхоо төлөө дуугарсан бүхэн энэ эрх мэдэлтэнгүүдийн аллагад өртөж бна миний бодлоор дээр нэгний бичсэн нэр бүхий хүмүүс төрийн аллаганд өртсөн нь үнэн Батүүлийг элдвээр хэлж доромжлоод алж устгахад нэг амь нэг л үхнэ ард түмэн эх орноо гэдэг нэг амь сөнөхөд олон мянган амь мунхаралд орж амьдралд сөхөрч гишгэх газаргүй уух усгүй улсын мөхөл болох вийдээ ард иргэд минь өөрсдиынхөө төлөө тэмцэх л хэрэгтэй Бат үүлийг дэмжиж бна дэмжих болно

  • чамаас бусад буруутан болж байгаа юм байна л даа..... их холионы эзэн шүү

  • Yu bolhiig harj l baiy.Ed nar bugd aihtar tolgoinuud.bugd l tolgoigoo tultal ajilluulsan humuus.odoo gehdee ard irgediin uls turiin bolovsrol denduu hugjij bgaa.hen ni hudlaa yarij hiihgui bna gedgiig harj bgaa.gehdee ARDCHILSAN nam zasag barij bhad 2012-2016 onii hoorond ed shan huljij biznesee ehluulj.ger bulee aytaihan avj yavj bsan hairan shan zaluuchuud ta nariin gargasan teneg togtooluudaas bolj yaj gai bolj suirj bsniig ta nar odoo biyeeree medreh estoi.tegheer idej uusan humuus uilee ingeed ergeed biyeeree mederdee yum ergedeg gej ug bdag odoo ergelt ni ta narluu chiglesen.tegheer ta nar gonshgonood blgui zugeer hiisen laigaa uursduu uureed duugaa baitsgaa.shorondoo oroh ni orood ajlaasaa halagdah ni halagdaad duugaa baitsgaa.amidral urgeljildgeeree urgeljlene...hairan shan zaluuchuudiin amidral suirsen shuu.ta nariin laig bid zaluuchuud heden jil uurj lainaas garah yum be..odoo tegheer shine zasgiin gazart naidaj uldeh l uldee

  • Yu bolhiig harj l baiy.Ed nar bugd aihtar tolgoinuud.bugd l tolgoigoo tultal ajilluulsan humuus.odoo gehdee ard irgediin uls turiin bolovsrol denduu hugjij bgaa.hen ni hudlaa yarij hiihgui bna gedgiig harj bgaa.gehdee ARDCHILSAN nam zasag barij bhad 2014-2046 onii hoorond ed shan huljij biznesee ehluulj.ger bulee aytaihan avj yavj bsan hairan shan zaluuchuud ta nariin gargasan teneg togtooluudaas bolj yaj gai bolj suirj bsniig ta nar odoo biyeeree medreh estoi.tegheer idej uusan humuus uilee ingeed ergeed biyeeree mederdee yum ergedeg gej ug bdag odoo ergelt ni ta narluu chiglesen.tegheer ta nar gonshgonood blgui zugeer hiisen laigaa uursduu uureed duugaa baitsgaa.shorondoo oroh ni orood ajlaasaa halagdah ni halagdaad duugaa baitsgaa.amidral urgeljildgeeree urgeljlene...hairan shan zaluuchuudiin amidral suirsen shuu.ta nariin laig bid zaluuchuud heden jil uurj lainaas garah yum be..odoo tegheer shine zasgiin gazart naidaj uldeh l uldee

  • Батүүл миний болимоор юм. Орон нутгийн сонгуулийн өмнө энэ чинь сайн дүн авчрахгүй бүр мөсөн МАН-д орон нутгийн хүн хурлыг 100% өгие гэж ийнхүү мөрөөдөөд байгаа юм бн л даа. Сонгуулийн дараа болмоор юм. Хүүгээ захирч чадаагүй чиний балгаас хот ялагдсаныг чи одоо болтол ухаараагүй яваа юмаадаа. Одоо наад хэрүүлээ сум дүүргийн сонгууль өнгөртөл тэвчиж чадахгүй юу? Хэзээ ухаажиндаа ҮҮЛЭЭ!!!!!

  • БИ лав БатҮүлийг дэмжидэгээ. Хэлсэндээ хүрэх гэж хичээж явдагт нь баярладаг. Өмнө нь ямар дарга юм хийж харагдаг байсан юм бэ. Юм хийх гэж оролдож байгаа нэгнээ манайхан дэмжмээр юм. Ямар нэг ажилийг хийхэд алдаж онох зүйл байлгүй л яахав. Тэр болгоныг өөлөхийн оронд тусалдаг, дэмждэг иргэд олон байгаасай.

  • 9-р сарын 30-ны Баасан гаригт 15 цагаас Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж, холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг хэрэглэх хүсэлтэй хүмүүст АУ-ны доктор зөвлөгөө өгнө. Уулзах хүмүүс шинжилгээтэйгээ ирэх ба ялангуяа цусны биохимийн шинжилгээтэй ирвэл сайн. Лавлах утас: 96665038. /Курс нь: 3 сар - 660’000төг, сараар хэрэглэх - 220’000төг./ Бүтээгдэхүүний танилцуулга: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Ичсэн хүн ална. Айсан хүнд аргал хөдөлнө. Бат үүл яг ийм айх ичих нь зэрэгцэж байна. Ичихээр, айхаар зүйл хийснээ өөрөө мэдээгүй юм байх даа. Үхсэний х нь баатар. Хайран цол тэмдэг.

  • эээээээээ хөөрхий болсон байна зөв зөв

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтанд зориулж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кецяний өгсөн тусламжийн 38 тэрбум төгрөгийг тэгээд АН, МАН 2 хуваагаад авчихсан уу, Дотооддын зөрчлөөсөө болоод олон улсад нэр хүндээ барж байна даа.Ийм тэнэг шийдвэр гаргаад энэ төслийг болиулах ч гэж дээ

  • БатУулийн амьдралын зураг олон янзын онго ороо бусгаа уйлээр дуурэн баялагтай тийм бодит зургийг орчин цагийн Шараваар ямар нэг хачиргуй зуруулж харах юмсан даа.Эстэгвэл оноо цагийн хэвлэлийн мэдээнуудэд дугнэлт хийхэд хундрэлтэй болчих лоо?!

  • элбэгээ буриад эхтэй энхбаярыг хашраасан одоо буриад бат үүлийг аа зориг орос цустай байсан

  • та муу 2 хэн бэ та нар монголыг улс шиг болгосон бол буруу байсан ч дэмжинээ....Хогын 2 хорны хутгуур минь хэрэг чин илэрхээр монголын ард түмний цусаар угаах гэж тэмцэл гэж битгий хуц ..Очиж шорондоо сууж жангаа ид ҮҮЛ, ЭЛБЭГЭЭ Хоёроо

  • Duugui l shalguul yund ni olon yum yriad bgaa yum

  • Ардчилалын 13 гэдэг нөхөд чинь нөхөд биш ноход байсан юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг чинь Бат үүл нарын хувийн бизнес байсан юм байна үүнийг нь одоо Су. Батболд нар үргэлжлүүлэх юм байна гэдгийг л маш сайн ойлгож авлаа

  • ШУДАРГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ ЭЛБЭГЭЭ АЛТАНХУЯГ НАР ЭВСЭЖ МАН-ЫГ БҮҮ НЭГТЭГ,

  • Хөөрхий муу Үүл баатар хэцүүдэх нь дэн

  • Хэрэг хийгээгүй юм бол очоод л шалгуулчихаач.Ардын хүүхдийг бол аль хэдийн бариад хийчих байлгүй.Нөгөө эх орончдыг бол бариад хийчихдэг гэсэн

  • Та нарын овилгогүй зан маралл талцал хуваагдал ард түмэнд ямар хамаатай юм.Хэд хэрэлдэж хэд нийлдэг биз дээ..Ард түмнийг бүү турхир

  • Дахин төлөвлөлт нэрээр 400 гаруй айлыг орон гэргүй амьдралгүй болгочихоод тэр ажлыг нь шалгах хэрэгтэй

  • uhehdee uherbuugaa tabi gesen ug yamar unen be yaltan min zailaa

  • uhehdee uherbuugaa tabi gesen ug yamar unen be yaltan min zailaa

  • uulen ust ingeed uul bolon zamhardag bjee

  • амины хашаа байшин "НИЙТИЙН" казарм шиг орон сууц шүү юмнаас хамаагүй ая тухтай байдаг юмаа. монголчууд маань хоцрогдсон комунист чучхе үзлээсээ хэзээ салах бол доо

Онцлох мэдээ