...
...

ОРХОН ГОЛЫГ ХАМГААЛАХ ХӨДӨЛГӨӨН УЛАМ ӨРГӨЖИНӨ

ОРХОН ГОЛЫН АЙ САВ,, БҮС НУТГИЙГ

ТӨРӨӨС ХАМГААЛАХ ҮНДЭСЛЭЛ:

Нэг. Орхон гол бол Монгол улсын цэвэр усны нөөц

Хуримтлуулагч, экологийн тэнцвэржүүлэгч болй сав газар билээ. Монгол орны хойд хэсгийн хагас цөлөрхөг нутгийн 280,000 км2 талбайг хамрах бөгөөд энэ нь манай орны хамгийн том сав газар юм.

 

Орхон гол 11-р сард хадаалж 130 орчим хоног хөлдүү байна. Гүн нь 3.5 м, урсгалын хурд нь 2.5 м/с хүрнэ. Орхоны адаг нь (Сүхбаатар хотын орчимд) 602 м өндөрт байдаг. Адаг хавьдаа усны дундаж урсан өнгөрөлт нь 116 м³/с, урсацын модуль 0.76 л/с.км болдог. Усжуулахад ашигладаг. Орхонд зэвэг, цурхай, булуу цагаан, алгана, гутаар зэрэг загас бий. Орхон гол нь XVIII эууны "Халх журам" хуулиар хүрээний орчмоос амьтан агнахыг хориглосон газрыг цаад хил бож байв.

Монгол Улсад 47.2 сая гектар талбай эзэлсэн 5188 тусгай зөвшөөрлийг 1939 байгууллага эзэмшиж байгаа гэсэн тооцоо бий. Тэдний хэд нь химийн хорт бодис хэрэглэж, хэдэн гол мөрөн, булаг шандыг Бороогийн ижил болгож байгааг хэлж өгөх тодорхой судалгаа, түүний мөрөөр хийх ажлын үр дүн хэрэгтэй байна.

Хоёр. Орхон голын ай сав нь

Дэлхийн өвд бүртэгэгдсэн соёлын дурсгалууд

болон хүн, амьтан, экологийн тэнцвэрт байдлыг хангах нь:

 

Орхон голын хөндий нь эртний монгол орны нутаг дэвсгэрийн хувьд хүн ам төвлөрөн суух хамгийн тохиромжтой бүс нутгуудын нэг байсан байна. Ийм учраас энд Эртний түрэг, Уйгур болон Хиргисийн хант улсуудын төв суурин газар нийслэл хотууд нь байсан болох нь археологийн судалгаагаар батлагджээ. Түүнээс гадна Орхоны хөндийд Их Монгол улсын нийслэл Хархорин хотын туурь байдаг. Мөн Орхоны хөндийгөөс эртний Хүннүгийн үеийн археологийн олдвор хүртэл олддог байна. Ер нь Орхоны хөндий нь монгол орны түүх соёлын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүх соёлын дурсгалын хувьд үнэлж баршгүй үнэт өв тул 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалыг ЮНЕСКО Дэлхийн өв болгон бүртгэжээ.

Дэлхийн Өвийн хороо 2004 онд “ДӨ-ОХСДГ ”-ыг нийт хүн төрөлхтний тусын тулд өвлүүлэн үлдээж, хадгалан хамгаалах шаардлагатай соёлын хосгүй хийгээд түгээмэл ач холбогдолтой үнэт өв болохыг нотлож, Дэлхийн Өвд бүртгэж авсан.

ДӨ-ОХСДГ НЬ:

“Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай” конвенцийн дараахь үндсэн гурван шалгуурыг хангаж байгаа болно. Үүнд:

Нэгд: Конвенцийн II шалгуурын дагуу ОХСДГ нь нүүдлийн соёл иргэншил болон суурин иргэншлийн харилцан солилцооох нь:

Монгол орны нийт усны нөөц 609.5 км3 бөгөөд түүний 82 хувийг нуур, 10.3 хувийг мөсөн гол, 6 хувийг голын ус, 1.7 хувийг гүний ус эзэлдэг. Манай орны нутаг дэвсгэрт 4113 гол, горхи байдаг бөгөөд урт нь 67,000 км. Тэдгээр нь Хойт мөсөн далайн, Номхон далайн, Төв Азийн гадагш урсацгүй гэсэн гурван ай савуудад цутгадаг. Эдгээр олон улсын гурван ай савд эдийн засаг, байгаль орчны ач холбогдлоор нь дараахь найман бүс нутгийн сав газрыг хамааруулан үздэг. Эдгээрийн хамгийн томоохон нь Сэлэнгэ мөрнины уулзвар, нүүдлийн соёл иргэншил бусад соёл иргэншилд нөлөөлж хүний үнэт зүйлсийг солилцоход хувь нэмэр оруулсан дэлхий дахины нийтлэг үнэ цэнэтэй;

Хоёрт: Конвенцийн III шалгуурын дагуу ОХСДГ нь нүүдлийн соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд өнөөдөр ч байгаль орчинтойгоо зохицон амьдрах үлгэр жишээ болсон нүүдлийн соёлын үнэт зүйлийг хадгалж, өвлүүлэн хөгжүүлж байгаа нутаг;

 

Гуравт: Конвенцийн IV шалгуурын дагуу ОХСДГ нь хүн төрөлхтний түүхийн тодорхой үе шатуудын гэрч нотолгоо болсон түүх, археологийн үнэт дурсгалуудыг өөртөө агуулж байгаа дэлхий дахины нийтлэг үнэ цэнэтэй, хосгүй гайхамшигт өв; хэмээн үзсэн.

 

Орхон голын эх ундарга болох Суварга хайрхануулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”, “Монгол газар” зэрэгкомпани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас нутгийн гурвангол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуул иргэд үзэж байна. Эдгээркомпани нь алтыг нь сорчилж  аваад, гол, усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаа хийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 км зайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрсэнийг олон нийт сайн мэдэж байгаа.

Орхон нүхт гурван тээлд "Алтан Дорнод Монгол" компани алт олборлосноос болж бохирдож, урсац муудсан. Нуур цөөрөм булаг, шанд нь бохирдол ихтэй. Энэ бохирдол одоо болтол нөлөөлсөөр байна. Загасжараахай нь үхсэн. Төр сав газрын зөвлөл байгуулаад хамгаалчих юм яриад байгаа. Гол мөрнөө нүдний цөцгий мэт хамгаалах нь тухайн орон нутгийн удирдлага, үйл ажиллагаа явуулж байгаа компани, иргэдийн үүрэг. Хамгаалахдаа гүний усны хэдэн хувийг ашиглах тухай судалгаа, хяналттай ажиллах ёстой. Тухайлбал Архангай аймгийн 14 сумын 40 багийн нутаг дээгүүр Орхон гол урсаж байна. Тэгэхээр энэолон багийн иргэд зөв зохион байгуулалттай хүчээ нэгтгэж чадвал хамгаалж болно. Зөвхөн Орхон гол биш түүнээс тэжээгдэж байгаа жижиг голоо хамгаалах ёстой.

Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат дараах тайлбарыг өгсөн юм. Тэрбээр, “Нэгэн сайт дээр ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай. Д.Дорлигжав сайд, миний нэр бас "Монгол Газар" ХХК-ний захирлын зургийг тавьчихсан, мөн Архангай аймгийн Цагдаагийн газарт өгсөн бичгийг нийтэлсэн байсан. Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хувьд ХЗЯ-ны харъя агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Үндсэндээ Хууль зүйн яамны эрхлэх асуудлын хүрээнд иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдэх хүрээнд ажилладаг. Тухайн үед Хууль зүйн яаманд "Монгол Газар" ХХК-ийн "Эм Жи Эйч" ХХК-иас гомдол ирсэн.

Архангай аймгийн Цэнхэр суманд орших 2002 оноос таван лиценз эзэмшиж 2009 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад уртнэртэй хууль гараад зогссон. Энэ оны гуравдугаар сарын 30-ний өдрийн Засгийнгазрын тогтоол гарснаар журам ёсоор тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт, нөхөн сэргээлт хийх эрх нь нээгдсэн. Үүний дараа Засгийн газрын 2015 оны долдугаар сарын 7-ний өдрийн 298 дугаар тогтоол гарснаар энэ тогтоолын дагууМонгол газар компани хуулиар хориглосон бүсийн солбилцлоос 100 хувь чөлөөлөгдөж эзэмшиж байгаа ашиглалтын лицензийн тусгай зөвшөөрлүүд нь хуулийн дагуу хүчинтэй болсон.

 

Орхон голын бохирдлыг бууруулах талаар авчбуй арга хэмжээнүүд

 

Орхонголын бохирдлыг арилгах талаар Засгийн газрын 2010 оны 264-р тогтоол гарсан.Тогтоолоор эргэлтийн усан сан, хаягдлын сан дундуур ус урсахгүй болох арга хэмжээгавахуулах болон нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгальорчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхүүргүүдийг холбогдох газруудад өгсөн.
Тогтоолын дагуу Архангай аймгаас тодорхой ажил зохион байгуулж, хаягдлын сан,эргэлтийн усан сан дундуур ус урсгаж, дамжиж Орхон гол руу орохооргүй болгохарга хэмжээг авсан байжээ.
“Байгаль орчныг хамгаалах сан”-гаас хөрөнгө гаргаж, хохирлыг тооцуулах ажйлзохион байгуулж, “Эко Мон” компани энэ ажлыг гүйцэтгэсэн байдаг.

 

Орхон гол нь Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уулзэрэг аймгийн 54 сум, суурин газрыг дайран, 1124 км газар урсч  Сэлэнгэмөрөнд нийлж, улмаар ОХУ-ын Байгаль нуурт цутгадаг монголын томоохон голуудыннэг юм. 

Сүүлийн жилүүдэд Орхон голын эх ундарга болохСуварга хайрхан уулнаас эх авсан голуудын гольдролд “Алтан дорнод Монгол”,“Монгол газар” зэрэг компани 1999 оноос алт олборлох үйл ажиллагаа явуулсныулмаас нутгийн гурван гол, 15 булаг шанд устаж үгүй болсон  гэж уугуулиргэд үзэж байна. Эдгээр компани нь алтыг нь сорчилж  аваад, гол,усыг  бохирдуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаахийдэггүй  аж. Нутгийн 240 өрхийн 990 малчин гол бохирдсоны улмаас 4-5 кмзайтай газраас ундны усаа зөөвөрлөн хэрэглэхэд хүрчээ

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглохтухай” хууль 2010 онд батлагдсанаар, байгаль ээж, ард иргэд амьд бүхэн амгалантайван байсан. Уул уурхай тэргүүлэх салбар хэмээн  Монгол Улсын Засгийн газрыншийдвэр, тогтоол гарч “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлторуулсан.  Ингээд Засгийн газрын 120, 189 дүгээр тогтоол гарсан. “Монгол газар” компани нь лицензтэй талбайдаа хууль бусаар, хулгайгаар 50 гаруйуул уурхайн үйл ажиллагаа явуулах чадамжгүй жижиг компани оруулсан. Үүнийулмаас Орхон гол маш их бохирдсон. Тус компанид Архангай аймгийн зүгээс ямар чарга хэмжээ аваагүй. БОНХАЖЯ-наас хоёр ч ажлын хэсэг томилогдон шалгалт хийсэнболовч нааштай үр дүн гарсангүй. Засгийн газрын 289 дүгээр тогтоолд усан санбүхий газрын эргээс  50 метр, энгийн хамгаалалттай бүсээс 200 метр доторалт олборлохыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг зөрчин Орхон голын усандотор “драг” хэмээх машин ажиллуулан, дээд зэргээр бохирдуулж байна. Өөрөөр хэлбэл,Орхон голын гольдрол дотор уул уурхайн үйл ажиллагаа  явуулж байна гэсэнүг. Үүнийг хуулиар хориглосон байдаг. Хууль баталсан УИХ, тогтоол гаргасанЗасгийн газар энэ хууль зөрчсөн ёс бус үйлдлийг таслан зогсоогооч ээ. “Алтандорнод Монгол” компани хууль бус үйлдэл хийгээгүй. Гэтэл “Монгол газар” компанинь байгаль дэлхий сүйтгэж бай­на.

1.     Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын 120 дугаар тогтоол 2015 онд гарсан. Уг тогтоолоор өмнө ньа шиглалтын үйл ажиллагаа явуулсан, усны хамгаалалтын хил зааг дотор ашигтмалтмал олборлохыг БОНХЯ, МХЕГ, Ашигт малтмалын газар гэсэн гурван байгууллагынтаван талт гэрээгээр зөвшөөрсөн. Гэрээг компаниудтай байгаль орчны нарийвчилсанүнэлгээ гаргуулах, уулын ажлын төлөвлөгөө батлуулах, байгаль хамгаалах төлөвлөгөөгөөбатлуулсан байх ёстой гэсэн тодорхой эрх үүргийн хүрээнд байгуулсан. Үүнийхүрээнд компаниудад эрхийг нь олгосон. Гэвч үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжцөөнгүй байна. Архангай аймгийн Цэнхэр суманд “Алтан дорнод Монгол”, “Монголгазар”, “Эм Жи Эйч”, “Алтай гоулд”, “Батбродерс”, “БМНС” гэх компаниуд үйлажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Монгол газар”, “Эм Жи Эйч” компанийнбуруутай үйл ажиллагаанаас Орхон гол бохирдож байгааг бид газар дээр нь үзсэн. Тус газарт олборлолт хийх ашиглалтын тусгайэрхтэй “Монгол газар”, “Эм Жи Эйч” компани нь өөрсдөө ажиллахын оронд туслангүйцэтгэгч компаниудыг талбайдаа оруулж, талбайгаа хувааж өгсөн байсан. “Монголгазар” компанийн туслан гүйцэтгэгч гэхэд 14 компани талбайд нь ажиллаж байна.Тэд тус бүртээ угаах төхөөрөмж зоогоод бусад тоног төхөөрөмжөө байрлуулаадажиллаж байна. Гэсэн атлаа хаягдлын байгууламжгүй, эргэлтийн усан сангүйгээр,суваг шуудуу таталгүй, хаягдал усны далангууд сэтэрсэн, стандартын дагуухийгээгүй байдалтайгаар үйл ажиллагаа явуулж, бохир, хаягдлаа ил задгай урсгажбайна. Тэр бохир нь Их Тээлийн голд нийлж, өнөөгийн байдлыг үүсгээд байгаатайАжлын хэсгийнхэн танилцсан. Мөн аль ч компани нөхөн сэргээлт хийгээгүй байсан.

2.     БОАЖЯ-наас Орхон голын бохирдлыг бууруулахталаар авч буй арга хэмжээ болон Ганга нуурын ширгэлтэд нөлөөлж байгаа хүчинзүйл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Тус яамны Төрийн захиргааныудирдлагын газрын дарга Х.Батжаргал, Ногоон хөгжлийн бодлого, стратегитөлөвлөлтийн газрын дарга Т.Булган,Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийнудирдлагын газрын дарга Д.Даваасамба, Ойн бодлого зохицуулалтын газрын даргаМ.Тунгалаг зэрэг албаны хүмүүс оролцов.

 

3.      БОАЖЯ,УУЯ, МХЕГ, Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангайаймгийн Цэнхэр сумын нутагт ажиллаж, Орхон голын эхэнд хууль зөрчин олборлолтявуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийнүйл ажиллагааг зогсоосон.

 

4.      Лиценз эзэмшигч тэдгээр аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээболон байгаль орчны менежментийн төлөвлөгөө хийлгээгүй,нөхөн сэргээлтийнбарьцаа төлбөрийг улсын төсөвт огт байршуулаагүй,усны бохирдлыг багасгах даланхаалтыг мэргэжлийн төвшинд барьж байгуулаагүй зэрэг зөрчилтэйгөөр үйл ажиллагаа явуулж байжээ.

5.      Тиймээстэдгээр компаниудыг зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийггазар дээр нь гаргасан байна. Хэрэв зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлаххүртэл арга хэмжээ авна гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр БОАЖ-ын сайдД.Оюунхорол мэдэгдсэн билээ.

 

6.      Тэрбээр“Байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь бүх нийтийн үйл,сэтгэл шаардсан ажил болж байна. Орхон гол улаанаараа эргэж, 15 км газрыг ухаж,гол уруу бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээрхариуцлагагүй уул уурхай ажиллаж байна. Орхон гол их хэмжээгээр бохирдсоныулмаас экологийн тэнцвэр алдагдаж, амьсгаа нь тасарч магадгүй учир бид хуульбус, хариуцлагагүй үйл ажиллагааг яаралтай таслан зогсоох шаардлагатай.Хэдийгээр эдийн засаг хямарсан, уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагдэмжих шаардлагатай байгаа боловч байгаль орчин, ус голыг бохирдуулж байгаанөхцөлд бид дэмжих боломжгүй” гэлээ.

 

7.      Орхон голыг бохирдуулж буй дээрх хоёр компанийн нэр дээрх туслан гүйцэтгэгч аж ахуйннэгжүүдийн үйл ажиллагааг таслан зогсоож, зарим шаардлагыг биелүүлэх хугацаатүүрэг өгсөн. Үүнээс гадна долоодугаар сард хийсэн шалгалтаар Архангай аймгийнмэргэжлийн хяналтын газрынхан дээрх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагзогсоосон юм. Тэгтэл таван аж ахуйн нэгж улсын байцаагчийн дүгнэлтийгэсэргүүцзж, лацыг тайлж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн байсан. Тэдэнд 16.5 саятөгрөгийн торгууль ногдуулсан. Хоёр аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн Архангайн цагдаагийн газрынхан шалгаж байна.

 “Орхон голоо хамгаалах Хөдөлгөөн”-өөс дараах үйл ажиллагааг өрнүүлж бодит хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч байна.

ORKHON RIVER PROTECTION MOVEMENT©
Фото зураг, видео бичлэг, болон судалгаа, тоо баримтуудаа явуулна уу. Мэдээллийн эх сурвалжийг чандлан нууцлах болно.https://www.facebook.com/groups/orkhonriver/
"Орхон голыг хамгаалах хөдөлгөөн" "Олуулаа хамгаалцгаая.© 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • Байгаль орчноо хайрлахгүй бол эргээд хариуг нь эвгүй л өгнө шүү дээ Оюунхорол оо

  • Оюунхоролоо юу бодож байна чи ажилаа хийгээч

  • арай ч дээ ийм ч болох гэж энэ асуудлыг байгаль орчны яам хурдан үнэнчээр шийдээч

  • ard tumnee hagaralduulan alaltshaas omno tor zogsoogooch

  • etesiin etest altaar usaa awj uuvdaa sda nar mine

  • Хөдөлгөөнийхөнтэй яаж холбогдох вэ?

  • Negdej bn mach hurdan arga hemjee awahgui bol hezuudlee.

  • Negdej bnaa Olnig hamarsan hural tsuglaan jagsaal tsohion bguulaj sanal asuulaga avah heregtei hojim altni com zargaldhad hereg bolno gej bodhiin

  • Бүх гол нууруудыг хамгаалах хөдөлгөөн болж өргөжиж гол устай сум бүрд салбар хороо байгуулах хэрэгтэй.

  • Оюунхорол сайд байхдаа урт нэртэй хуулиас маш олон лиценз суллахдаа сонгуулийн санхүүжилт авсан гэж тэр яамны хүмүүс гаслан ярьцгаасан. Эргэж сайд болохын тулд 20 тэрбум намдаа босгосон гэж ярьцгааж бна.Үүнийг нь Сайханбилэг нүд анин алх цохисоноор ийм болсон. Одоо Сайханбилэг биш Оюунхорол, шөнө хуралдаж шийд гаргасан Нямдаваа, ахлах мэргэжилтэн авилгач Саран нар дуудагдаж таараа

Онцлох мэдээ