...
...

С.Жавхлан: Монголыг ийм болгосон хүмүүс өвгөд хөгшдөөсөө УУЧЛАЛТ гуйгаасай

     Өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын ээлжит бус  чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан гишүүдэд хандан  "Монголоо эргүүлэн босгоё" хэмээн уриалсан юм.

Тэрээр "Та бүхэндээ билгийн тооллын намрын эхэн сарын шинийн 24-ны  цагаан луу өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна. Миний хувьд өнөөдрийн яриануудыг сонсоод харамсаж байна, зүрх өвдөж байна.  Энэ 25 жилийн дотор  дөрвөн ерөнхийлөгч, 16 ерөнхий сайд засгийн газрыг толгойлж энэ улс орныг удирдаж явж ирсэн байдаг.

Гэтэл  энэ 25 жилийн хугацаанд  шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг талцаж, Монголоо бус зөвхөн амин хувиа хичээх байдлыг нийгэмд тархаажээ. 

Түүнчлэн залхуурлыг уриалан дуудаж мөн бэлэнчлэх сэтгэлгээг нийгэмд тархааж, ёс зүйгээ  гээж,  харийг шүтэн дээдэлдэг ийм үзлийг хэтэрхий их дэвэргэжээ. Мөн халамжийн тогтолцоо газар авчээ. Дампуурч буй нийгэмд эмнэлэг, цагдаа мансуурал, баяр зугаа давамгайлж байдаг бол харин  мандан бадарч нийгэмд боловсрол, хэвлэл мэдээллийн салбар нь нийгэмдээ  тэргүүлж байдаг. Нийгэм нь тэр чиглэлдээ хамгийн их анхаарч байдаг. Өнөөдөр манай Монголын төр соён гэгээрүүлэх, уриалах, зохион байгуулах тэр чадвараа бүрэн алдсан байна. Зохион байгуулах биш зөвхөн хараалгадаг хүмүүс болжээ. Бид хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн  байдалтай л ярьж  байна. Хэмнэж чадсан нь хийж чадна аа Монголчуудаа, ахан дүүсээ. 

Өнөөдөр дэлгүүрт ороход 36 төрлийн 00 цаас хэрэглэж байна. Ингэтлээ  бид дэндүү тансаглажээ.

Ингэтлээ бид  хөдөлмөрч биш  тансаглал руу нийгмээ  уриалан дууджээ. Засгийн газрын гишүүддээ хандаж хэлэхэд, 25 жил Монголыг ийм болгосон хүмүүст харуусч байна. Өвгөд хөгшдөөсөө уучлалт гуйгаасай. Залуус бид харамсаж байна. Үүний төлөө орж ирж байгаа залуусыгаа урдаа бариад залуус  маань тэдэнтэйгээ нийлж байгаад  Монголоо эргүүлэн босгоё  гэж уриалж хэлмээр байна. Та сайхан амьдарч байж болно, гэхдээ  амин хувиа биш Монголоо эхлээд бод. Харин өнгөрсөн хугацаанд би л зөвхөн гоё болж байгаад дараа нь бусдыг гоё болгоно гэж бодож эндүүрснээсээ болоод өнөөдөр ийм тогтолцоог бий болгожээ. Энэ нь мөнгийг урдаа барьдаг тогтолцоо. Одоо тэгвэл сэтгэлээ урдаа барьдаг, мэргэжлийн гэхээсээ илүүтэй сэтгэлтэй хүмүүс Монголд хэрэгтэй байна.  Ажил хайж байгаа хүн  л гэхэд  ямар ажил хийх гэж байгаагаа ч мэдэхгүй хэдэн төгрөг өгөх юм гэж асуудаг. Ийм сэтгэлгээгээр энэ нийгэмд битгий хандаач гэж хүсмээр байна. Та бүхэнтэй хэрэлдэж, уралцах гэж Их хурлын танхимд би орж ирээгүй ээ. Сайхан Монголоо хамтдаа бүтээгээд, ёс зүйгээ дээдлээд, өөрөө өөрсдөө ч гэсэн өөрчлөгдье л дөө. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн мандан бадарч байсан тэр сайхан цаг үеийнхээ баримт кинонуудыг гаргаач" гэлээ.

 

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (53)
  • Chich neg iimerhuu l yu yarih tarihnii bagtaamjtai

  • Чинээлэг ээс татвар авах нь зөв гэж хэлэх бйалаа. санаа нь зөв бйасан. гэхдээ саналаа шууд хэлээгүйгээс урамгүй байлаа. татвар авах нь зөв. шүүгчдийн цалин бууруулах нь зөв бсн. улсыг өрөнд хийсэн хүмүүс нь хаанаас мөнгө гарга гээд байгаа юм.хамтын тэтэвгэр ч гэх шиг ханьгүй хүнийг тавлаж бйагаа хууль шүү

  • Жавхлан минь дээ.Чи одоо амны зоргоор чалчиж, мэдэмхийрч, монгол үгийг өөрийн санаснаар тайлбарлаж болохгүй.Төр түшилцэж яваа,түмэн олны итгэлийг хүлээж энэ суудалд суусан хүн. Чи тэнэг юм яриад байвал,чамайг сонгосон олон түмэн муухай харагдана.Гэхдээ дуугүй суу гэсэн үг биш.

  • гишүүд өөрсдөөсөө эхэлж төсвөө хэмнээч ээ,ард түмэн хавтгайгаараа хэвтлээ,тансаглалаасаа татгалз,хоосон уучлалаар яах юм бэ?

  • Энэ енгерсен 25н жилд МАХАН,АН,МАН тер барьж ирсэн!!! Бугд буруутай!!!Уучилалт гуйвал Ард тумэн яах бол??? Улсаа тонож дампууруулсан!!!! Ирэгдээ дээрэмдэн гуйрснчилуулсан!!! Монгол Улс аль Нэг НАМын улс биш!!! Намаараа,шашинаараа талцадгаа зогсоо!!!

  • ганцаараа хичнээн тэлчигнээд хаа хүрэх бэ?Өмнөх бие даагчид бас л ийм байсан?Ингэж ЭХ оронч болж муу муухайг нь дэлгээд хоосон цээжээ дэлсэхийг чинь хэн ч тоохгүй?Ямар нэг стратеги, төлөвлөлт -санаа гаргаад судалгаа хийж байж л ажил хэргийн талаар ярихаас биш хуралын хэрүүлд тос нэмсэнээр чи "эх оронч " болохгүй! хувцас тараагаад ч чамайг тоохгүй??Юу хийнэ гэж гарч ирсэн юм бэ чи???

  • Jabhhlan shi ëctoi er hvn shvv .ergen toirond shin er hvn ee baityigai ehner vr hvvhdee ,hairlah cetgelgvi ed møngø erh medel mørøødcøn ervvl byc cetgethtei ebgvi arhag araatnyyd baigaa g øgløø oroid canaj ødør ni ajil deeree shalgaj anhaarsh yabdag yum shvv.horon myy canaa tai hvmvvc eec bvv ai bvr cain naiz baih heregtei zacaj abahiig ni ab bvr hvnderceniig ni jam ëcoor ni yabyyldag l baih hereg tei.za ard tvmen shin bainga hajyyd shin shvv.bitgii ih tvrgedeerei.

  • Бидэнд хатуу үнэн үг дутаад байна. Хүмүүст таалагдья гэвэл сонсохыг хүссэнийг нь хэл гэдэг. Бүү ингээрэй. Юу байгааг нь үнэнээр нь хэлж байгаарай.

  • Зөв тэмцэнэ шүү.

  • Chi ooroo ene ulsad uy buteesiin heden CIDI mongoldoo zatj parzitaldag biz dee oor uy bgaa um be

  • төрийн байгууллагуудын өрөөнд ороход компьютер тоглосон худлаа төлөвлөгөө гаргасан тэгээд ихэмсэг дүр төрх гаргасан ийм л дүр зураг угтдаг ШИНЭЭР ӨӨРЧЛӨХ ТУХАЙН САЛБАРЫГ өөд татах шинэлэг санаа сэдэж байгаа ажилтнууд байгаа гэхэд хэцүү болж дээ Хэрэв тухайн ажлыг бүр хасчихад нэг их улс хохироод байхгүй бодогддог

  • уучлал гайх багадана. уучлал гуйгаад өөрсдийгөө дүүжилбэл таарна

  • Жавхлан минь. Одоо өөр шиг чинь цэцэрхдэг, ард түмэндээ хайр зарладаг хүмүүсээс олон түмэн залхаад байна. Чи ч бас л халамж дэмждэг хүн байсан шүүдээ. Одоо баялгийг бүтээдэг хүн монголд хэрэгтэй байна.Ширээний өнцөг хөхөж амьдардаг хүн хэрэггүй байна.

  • demjij bna zob yarij bna

  • жавхлан өнгөрсөн жилүүдэд үргэлж халамж ярьж халамж амлаж байсан шүү чи

  • жавхлан дүү минь наанатай цаанатай бай 36 төрлийн ноолийн цаас чинь 36 үйлдвэр бас үржих нь 10=360 ажилын байр монгол хүн тансаг амьдрах хэрэгтэй бүгдээрээ тэгж чадвал сайн монголыг хэн ч дээрэлхэхгүй луйвардахгүй харин хавтгайрсан халамжийг хязгаарла халамжын бодлого монголыг сул дорой болгож байна

  • БУРУУТАНГ=ШИЙТГЭХ=АСУУДАЛЫГ=ХҮЧТЭЙ=ТАВЬ=ЧАМД=БАРИМТ=ӨГӨХ=ХҮНОЛОН=БАЙГАА=АМЖИЛТ=ХҮСЭЕ

  • ЖАВХЛАНД=БАЯР=ХҮРГЭЕ=АРД=ТҮМНИЙ=ХАЙРТАЙ=ДУУЧИН=ТӨДИЙГҮ=ХАЙРТАЙ=ГИШҮҮН=БОЛООРО=ҮНЭНИЙ=ТӨЛӨӨБАЙНГА=ТЭМЦЭЖ=БАЙ=УУЧЛАОТ=ГУЙСАНААР=БИШ=БУРУУТАНГ=ШИЙТГЭХ=ХАРИУЦЛАГА=ХҮЛЭЭЛГЭХ=АСУУДЛЫГ=ХҮЧТЭЙ=ТАВИАЧ=МАШ=ОЛОН=БАРИМТ=БАЙГАА=Ш=ДЭЭ=МЭДДЭГ=БАРИМТЫГ=ЧАМД=ХҮМҮҮС=БАТТАЙ=ЭХ=СУРВАЛЖТАЙ=ӨГНӨ=ДӨӨ

  • Amjilt. Jawhlandaa.

  • Энэ бол Монгол түмний харуусал ухаарал хоёрын зааг энэ дууч залууг би яагаад хүндэлдэг вэ гэвээс Монгол жаяаг хэмээх том ухагдхуунд ойрхон учраас тэр.

  • Buuraliin vgiig sonsohgvi bol butslahchgvi bolhchgvi gj vnen vg ahmadiin vgiig sain sonsoj baimar

  • монгол хүний энгийн бөгөөд агуу ухаан сонсогдож байна шинэ гишүүд минь ард түмэн,та нарыг харж сонсож байгаа шүү,,, эх орныхоо төлөөх үзэл бодлоороо нэгдээрээ нам,бүлэг, паракцын асуудлыг дараа нь тавиараа ингэж чадах юм бол тэр хүмүүст ард түмэн төрөө даатгах болно ИТГЭЭРЭЙ ЗҮТГЭЭРЭЙ

  • ЖАВХЛАНГИЙН ЗӨВ ШҮҮ. 25 ЖИЛ АРДЧИЛАЛ ГЭЖ АМЕРИКУУДААР ЗААЛГАЖ АМЬДРААД АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЛАА. АРДЧИЛСАН НАМ ГЭЖ ҮЗЭЛ СУРТАЛДЛАА. АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ХИЙЖ ЭНЭ НИЙГМИЙГ БАЙГУУЛСАН ГЭХ ОДООГИЙН ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ЭХЛЭЭД ТЭД ТЭР ҮЕД ДӨНГӨЖ 20 ГАРСАН НУСГАЙ БАЦААНУУД ГАДААДЫНХНЫ ГАР ХӨЛ БОЛСНООС БИШ УЛС ОРНЫГ УДИРДАЖ ЧАДАХ БАЙСАН ГЭЖҮҮ ГЭВЭЛ ҮГҮЙ ГЭЖ ХЭН Ч ХЭЛНЭ ЭНЭ БОЛ ЧИН ҮНЭН

  • Тэр А.Сүхбатыг харж л сууна. Хүний хэлдэг үгийг давтаад суух юм. Шинэ юм хийнэ өөрчилнө л гээд бсан даа.

  • ишшш.Жавхлан минь наадхыг чинь л Монголын ард түмэн хүсээд байна шүү дээ. Тэр хаус маусд суугаад төрөл арилжсан ландармуудыг хуу хамаад буулгаад ирээч... Чи л үүнийг таслан зогмооно. Гэхдээ эвээр эвээр

  • Hen saihan haragdah, hen goy zuil uran tsetsen tolgoi holboj yarih ni chuhal bish bolson ue. Harin hen hiij buteej chadaj baina. Tuuniig demjdeg bolson ue.

  • АРД ТҮМЭНДЭЭ ОЙР БАЙХЫГ БОДОЖ БАЙГАА БОЛ УИХ-Д БАЙГАА ХӨШИГНИЙ ЦААНА БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫГ НУУЦ ХУЙВАЛДААНУУДЫГ ИЛЧЛЭЭД ӨГӨӨЧ.ТҮҮНЭЭС ЮУ Ч ГЭЖ ЯРЬСАН МАН-ЫНХАН ЧАМАЙГ НОХОЙ ХУЦАЖ БАЙНА ЧИНЭЭ Ч БОДОХГҮЙ ТООХГҮЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

  • Жавхланг ганц тойрог биш ерөнхийдөө бүх монголчууд дэмждэг. Тэрээр их Зөв Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй тул олон жинхэнэ монгол хүний адил зүрх сэтгэл дотроо уйлж байгааг бид мэдэрдэг. Худлаа өнгөн дээрээ АРД түмэн гэж яридаг хольцтонгуудаас огт өөр хүн. Тэр жинхэнэ эх орны төлөө нууцхан шаналж даан ч эрх мэдэл хүрэхгүй харамсаж суугаа ШУДАРГА өид нартай ягь адил. Үгийг нь хүлээж аваарай Их хуралд суугаа монголоо гэсэн чин үнэн ч гишүүдээ, ард түмээн

  • saihan huvtsas umsuu gonloomtoi goe haragddagiin

  • Ene tord ergeed hudlaa hymyys garsan oorchlogdohgui ulam unana, setgyylchid tertee tergui chadvargui, mash muu medlegteei,,,,ha haanaa zov ajillahgui bol Mongol uls yndesgui suireh dohood baina, harin ard tymniig yadaj ulam tuilduulahgui baimaar umdaa ene chadvargui ulsuud 4 jiliin hugazaand,,,,,,

  • zuv yum yarij bna zuv shydraga yum yarsan hvniig adaldag n lyivarchidiin shalgarsan arga

  • ЖАВХЛАН ГИШҮҮН МИНЬ АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ НЭМҮҮЛЖ ӨГӨӨЧ ЭЭ, АХМАДУУД НАМАР БОЛООД ТҮЛЭЭ ТҮЛШ, ХҮҮХЭД ШУУХДЫН АСУУДАЛ ГЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХҮНД Л БАЙНА ДАА. АХМАДУУД САРДАА ГАНЦ Л УДАА ТЭТГЭВЭР АВДАГ БОЛХООР ХҮНД БАЙНА. УГ НЬ МАН НАМ АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ ҮЕ ШАТТАЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭСЭН. ЭХНИЙ ЭЭЛЖИНД АХМАДЫН ТЭТГЭВЭРЭЭ Л НЭММЭЭР БАЙНА ДАА

  • зөв дэмжиж байна. энэ колончлол яриад байгаа бацаан яаж өмнөх 90 жилийн түүхийг үнэнээр нь мэдэх вэ дээ.Яг үнэндээ сүүлийн 25 жил л амин хувиа хичээх, эх орноо худалдах сэтгэхүй төрж, хүчээ авсаар ийм замд оруулсан юм шүү.Үүнд АН-ын иргэн баян бол улс баян гэсэн уриа ташуур өгсөн юм. Өнөөдөр баяжсан хүмүүс эх орноо худалдана уул гэхээс аврахгүй л байна шүү дээ.Баяжихын төлөө, мөнгө, өнгөний төлөө л өдөр шөнөгүй уралдсан, алалцсан, хэрэлдсэн, намаараа талцсан түүнээсээ болоод стерест орсон ийм л ард түмэн бид боллоо шүү дээ.Худлаа гэвэл байж байгаа царайгаа харцагаа........сайн хар ............Тиймээс бүх шатны боловсрол, эх оронч үзэл, төлөвшилийг нь анхнааснь зөв олгоцгооё. Энэ чиглэлээр Элбэгээг энэ жилийн хичээлийг заагаасай гэж хүсэж байна даа........

  • Zuv heljee bayrlalaa naiz mini chi taliigaach Dashbalbar S .Zorig nariinhaa sunsiig baerluulaarai

  • Хамгийн их ноо той хүмүүс хамгийн их шударга ёс ярьж ард түмэндээ хайртай мэт жүжиглэдгийг бид харж байна.

  • Төрд бизнесмен хүмүүс их ордог.Бизнесмен хүнд комраний эрх ашиг чухал болохоос эх орны эрх ашиг чухал биш.Иймд төрөөс бизнесмен хүмүүсийг хол байлгаж төрийн хар хүмүүсийг бэлдэх хэрэгтэй.Өмнөх намынхан уучлал гуйх биш шударгаар өөрсдийгөө шалгуулах хэрэгтэй

  • С.Жавхлан: Монголыг ийм болгосон хүмүүс өвгөд хөгшдөөсөө УУЧЛАЛТ гуйгаасай. Мөн ч гэнэн байна, Жавхлан. Наад гаруудад чинь тийм ёс суртхуунтай нэг ч амьтан байхгүй. Жнь: наана чинь цуг сууж байгаа эрдэнэ, эрдэнэбат нарыг л хар. Өнгөрсөн 4 жил монгол улсыг дампууруулахад гар бие оролцсон хулгайч нар. Өнөөдөр шударга ёс, хууль дүрэм яриад сууж байна.

  • Дэмжиж байна.Юуны өмнө хүмүүсийн хар амиа боддог бэртэгчин занг өөрчлөх хэрэгтэй.Бүгд хар амиа бодохоор эх орны эрх ашгийг хэн бодох бэ.Энэ соён гэгээрүүлэх үүргийг Жавхлан л хийж чадна.Амжилт хүсье

  • Eshhhhhhh ZAILUUL. Heleltsej baigaa asuudlaar duugaraach. Medehgui boloh oor hetsuu ldee. Yaah be duugarsan n ih um bolobuu daa zailuul

  • зөв дэмжиж байна. энэ колончлол яриад байгаа бацаан яаж өмнөх 90 жилийн түүхийг үнэнээр нь мэдэх вэ дээ.Яг үнэндээ сүүлийн 25 жил л амин хувиа хичээх, эх орноо худалдах сэтгэхүй төрж, хүчээ авсаар ийм замд оруулсан юм шүү.Үүнд АН-ын иргэн баян бол улс баян гэсэн уриа ташуур өгсөн юм. Өнөөдөр баяжсан хүмүүс эх орноо худалдана уул гэхээс аврахгүй л байна шүү дээ.Баяжихын төлөө, мөнгө, өнгөний төлөө л өдөр шөнөгүй уралдсан, алалцсан, хэрэлдсэн, намаараа талцсан түүнээсээ болоод стерест орсон ийм л ард түмэн бид боллоо шүү дээ.Худлаа гэвэл байж байгаа царайгаа харцагаа........сайн хар ............Тиймээс бүх шатны боловсрол, эх оронч үзэл, төлөвшилийг нь анхнааснь зөв олгоцгооё. Энэ чиглэлээр Элбэгээг энэ жилийн хичээлийг заагаасай гэж хүсэж байна даа........

  • Мандан бадарч байсан үе 800 жилийн тэртээ үлдсэн, тэр үеийн баримтат кино гэж байхгүй. Оросын колоничлолоос салсан сүүлийн 25 жилд л харин мандан бадарч байгаа. Учраа олохгүй хэмлэлдэж, мөнгийг хэт шүтэх болсон нь үнэн, гэхдээ учраа ололцох байлгүй дээ, ямар ч гэсэн маш хурдтай хөгжиж эхэлсэн нь үнэн

  • bid hezee oligtoi baisiin, ene gazar shoroon deer Mongol hun amidarch baihad bid hezeech uudluhgui

  • МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.

  • Жавхлангийн үг гарч байна.Хэлэх л хэрэгтэй.

  • ENE NUKHUR 36 TURLIIN oo -IIN TSAAS KHEREGLEJI TANSAGLAJI BAINA GECHIKHEJI EE . TEGEED YAKH YUM BE ? DURAK MINI . SONINGIIN TSAAS . GEED KHUUCHIN TSAG SHIG YUM KHEREGLEKH YUM UU? ESWEL YOS ZANSHLAA KHUNDEL GEED UWS , CHULUU KHEREGLEKH YUM UU?

  • За Жавхлан минь одоо тэгээд юу хийх гэж байнав. Чамайг УИХ-д сонголоо бидний сонголтын төлөө юу хийх гээд байна. Наад хэд дээ хэдэн цэцэрхсэн үг хэлээд суугаад байх уу. Төрийн ажилд ханцуй шамлан орооч. Чадах нуу.

  • Mongol uls ih hemjeenii ur zeeltei gedeg gashuun unen gehdee zardlaa tanaad evee hciheegeed hun bur ajlaa sain hiigeed yavbal ene zeeliig tuluh arga zam garnaa namuud hoorondoo hereldej bie bienee hemlehee bolimoor baina geendee ch goondoo ch gedeg alin alind n baigaa odoo bolno ediin zasag uls ornoo avrah zuv garstaa sain yariachee

  • Сайхан хэлсэн байна. Хэрүүл одоо болсон, ажлаа хийцгээ. Залхаж байна. Монголын дампуурал эдийн засагтаа биш шүү, намуудын хэрүүлээс л болж дампуураад байна

  • Жавхлаан чи өөрөө гуйчих. Энэ төр засгийн өндпөрлөгүүд чинь гуйхаа өнгөрсөн хорвоо. Юун ч эх орон морон ч вэ? Эх орныхоо хөгжлийг яаж дээшлүүлэх вэ гэдгээ л юуны өмнө бодчих ухаанаа олчих оо хө.

  • hevlel medeelleer hudlaa hutsaad baihiin . chi saaral ordon dotoroo helj yrihad yadgiin be . tag chig chimeegui l suuj bna sh dee ..! bidend heleed hereggui Javhaa . ter ih hurliin zaalandaa hel ...! 75 gishuund hel

Онцлох мэдээ