...
...

Д.Сумъяад гурван өрөө байр бэлэглэлээ

“Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг  “Хилчин” спорт хорооны тамирчин, ахмад Доржсүрэнгийн Сумъяа хагалж монгол түмнээ төдийгүй эх орныхоо эмжээр торгон хилийг сахин суугаа мянга, мянган хилчдээ баярлуулсан билээ.

 Монголын багийн хоёр дахь олимпийн медалийг  мөн л  “Хилчин” спорт хороо, Хилийн 0168 дугаар ангийн тамирчин ОУХМ, Ази тивийн болон Азийн наадмын аварга, дэслэгч Доржнямбуугийн Отгондалай эх орондоо авчирсан. 

Тэгвэл,  Хуульзүйн яам болон ХХЕГ-ын хамт олон  ахмад Д.Сумъяа, дэслэгч Д.Отгондалай нарыг өнөө өглөө  хүлээж авч, хүндэтгэл үзүүллээ. 

Энэ үеэр Олимпоос мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад Хуульзүйн яам  ХХЕГ-ын зүгээс  гурван өрөө байр бэлэглэлээ.

 

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Байр гэчээд байрны квот өгч тэнэгтсэн удаа байгаа шүү. Өгвөл өгсөн шиг өгч өр зээлгүй байрны түлхүүр гардуулж үзээрэй.

Онцлох мэдээ