...
...

Х.Эрдэнэт-Одыг Ардын багш, Д.Сумъяаг Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлжээ

Энэ сарын 27-ны өдөр Монголын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн нээлттэй хурал боллоо.

Хурлаар “Рио-2016” Олимпийн тайлан, “Чингис Хаан Гран При Улаанбаатар 2016” тэмцээний тайланг хэлэлцсэнээс гадна Монголын жүдо бөхийн холбооны Их хурлын товыг зарлан улмаар зохион байгуулах хороог байгуулсан байна.

Үүний дараа МЖБХ дараах тамирчин дасгалжуулагчдыг төрийн одон медальд тодорхойлохоор санал нэгджээ. Үүнд:

Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвоогийн Балжинням /2011-2016 оны хооронд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллан олимпийн хоёр мөнгө, нэг хүрэл, дэлхийн хоёр аварга, нэг мөнгө, 3 хүрэл медальтнуудыг төрүүлжээ./,

"Рио-2016" олимпийн наадмын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа /Монголын эмэгтэй жүдочдоос анхлан олимпийн мөнгөн медаль хүртсэн. Мөн ДАШТ-ий хүрэл, World Masters тэмцээний гурав, "Их дуулга", Гран При ангилалын тэмцээний 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медальтай. Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/ нарыг хөдөлмөрийн баатар цолд тодорхойлохоор боллоо.

Мөн Д.Сумъяагийн гарын багш гавьяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од /Эмэгтэй жүдочдоос анхлан ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн/,

Чиёондоржийн Базарсүрэн /пара жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч/ нарыг гавьяат дасгалжуулагч,

Үндэсний шигшээ багийн жүдо бөхийн дасгалжуулагч гавьяат тамирчин Дашгомбын Баттулга /ДАШТ-ий анхны хүрэл медальт/,

"Москва-1980" олимпийн хүрэл медальт Равдангийн Даваадалай нарыг Ардын багш цолд тодорхойлохоор болжээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Энэ биш ээ. биш. Ардын багш гэдэг чинь хичнээн түмэн шавьтай хүмүүсийн оюун ухаан , шинжлэх ухааны том зүтгэлтэн хүнд өгөхөөр анх гарсан шагнал ш дээ. Банди гуайд өгснөөс эхлээд л буруудсийм. Заавал өгөх гээд байгаа юм бол Биеийн тамир спорттой холбоотой цол санаачилж болдоггүй юм уу. Эсвэл оноогоо илт хамгаалаад тойрч зугтаах юм уу мэх хийх гэсэн дүр эсгэж цаг зулгаасан аргатай нөхдөд ардын жүжигчин ч юм уу хэрвээ шинэ мэх зохиосон дасгалжууулагчид ардын уран зохиолч өгөх хэрэгтэй

  • ЭНЭ АРАЙ БИШ ЭЭ ДАСГАЛЖУУЛАГЧ НАРЫН ХАРИУЦЛАГ МАШ МУУ БАЙСАН ШҮҮ ДЭЭ БЭРТЭЛТЭЙ ХҮНИЙГ БАРИЛДУУЛХААР ГАРГАЖ БАЙСАН ОНОО АЛДХААРГҮЙ ҮЕД ЗӨВӨЛГӨӨ САЙН ӨГӨЛГҮЙ ОНОО АЛДУУЛАЖ БАЙСАН ГЭХ МЭТ ЭРДЭНТ ОД БОЛ ХАРИН САЙН АЖИЛСАН БАЛЖИННЯМ ИХ МУУ АЖИЛСАН ГАВЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ӨГЧ БОЛОХ ЮМ СУМЯАД БААТАРААС ӨӨР ЗҮҮЛЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БААТААТАР ГЭДЭГ ХҮН БҮХЭД ӨГӨӨД БАЙДАГ ЦОЛ БИШ ХЭТ ХҮНД АЧАА ҮҮРҮҮЛЭХ НЬ СЭТГЭЛ ЗҮҮД НЬ МУУ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭЖ АМЬЖИЛТААС НЬ ХОЙШ ТАТАЖ МЭДНЭ БААТАРЫН ДАРАА НЬ ӨГӨХӨӨР ҮЛДЭЭ

  • АРДЫН БАГШ гэдэг цолыг арай өөр хүнд өгдийм шдээ Шинжлэх Ухааны багш нарт өгдөг цол хэргэм болхоос дасгалжуулагч нарт өгдөг цол биш шүү Андуураад бгаарай

  • Манайхнаас ухаантай улсууд бол шагнаж хөөргөх биш харин хариуцлагагүй байсандаа дүн шинжилгээ хийж алдаа дутагдлаа ярилцаж зохих хүмүүст нь харицлага тооцох байсан байх даа. Одоо бол яг уруугаа ургасан мод шиг болж. Өмнөөс ичиж үхлээ, спортын энэ нэг хэдэн юмнуудаас...

  • арай л хүндэдсэн цол байна,ганц медаль авчихаад бүгд баатар болдог айн,цаана чинь өдөр шөнөгүй зогсоогоороо мэс засал хийдэг эмч нараас эхлээд өөрийгээ марттал ажиллаж байгаа мянга түмэн хүн байна ичээрэй

  • энэ ч арай сэрууднээ бур амар юм болох нээ хооцолдоод л гавьяат ардын багш болчих юм байна лдаа зарим нь ахмад багшийн холбоонд ажилласан нэр зууж байгаад оороо тодорхойлолтоо бичээд л авчихдаг одоо оорсдийн сайн дураар оволзоод л авах юм байналдаа шагналын нэр хунд монголд унасан монгол ямарч их баяр тэмдэглэж шагнадаг юм

  • арай хэтэрч байна. насаар цалин өгдөг ч буруу. дахин аварга болоход уриалсан урамшуулал байх хэрэгтэй. ийм цалин, баатар өгөөд сумьяа олимпийн аварга болохоор зүтгэх үү.

  • Болиоч ээ, олимпод нийт багаараа шившигтэй оролцсон байхад ганц нэр тахалсан ч гэсэн арай хэтэрсэн шагнал байнаа

Онцлох мэдээ