...
...

Зарим цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийнэ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгаж, дүнг танилцуулжээ. НМХЕГ-аас явуулсан хяналт шалгалтаар есдүгээр сарын 01-нд үйл ажиллагаа нь засварын ажлаас шалтгаалан эхэлж чадахгүй цэцэрлэг, сургуулиуд байсныг тогтоожээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 86, 77, 11, 95, 242, Хан-уул дүүргийн 35, 46, Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгүүд хугацаанаасаа хоцорч нээлтээ хийх болжээ.

Мөн Баянгол дүүргийн 38, 73, Хан-уул дүүргийн 32, Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулиудын барилгын ажил энэ хичээлийн жилд ашиглалтад орох боломжгүй аж. Харин улсын хөрөнгө оруулалтаар шинээр баригдсан сургууль цэцэрлэгийн цогцолборууд нь цэцэрлэгийн гал тогоо, сургуулийн цайны газрыг нэг байхаар шийдвэрлэж өгсөн нь хүндрэл учруулсан тухай гүйцэтгэгч компаниуд онцолжээ.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газaр

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Han-uuld barigdsan 218 r tsetserleg baga surguuliin tsogtsolboriig tsetserleg yasliin tsogtsolbor bolgoyo . baga surguulid ni mash tsuuhun huuhed bgaa gesen ternii orond bugdiig ni tsetserleg bolgooch ee DARGA nar aa

Онцлох мэдээ