...
...

Шүлхий өвчний голомт дээр ажиллаж байна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн  хуралдаанаар  Төв аймгийн  “Баян“ суманд гарсан малын гоц халдварт “Шүлхий” өвчний өнөөгийн  нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч  Ж.Батбаясаглан  мэдээлэл хийж, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга,  Цагдаагийн удирдлага, Мэргэжлийн хяналтынн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Төв аймгийн  Баян сум нь  нийслэлийн  Багахангай дүүрэгтэй хаяа залгаа.  Шүлхий өвчин гарсан голомт нь тус дүүргээс 18 километрт оршдог байна. Өнөөдрийн байдлаар  Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд  Ж. Саульегаар ахлуулсан ажлын  хэсэг ажиллаж байна.  Малын гоц халдварт ”Шүлхий” өвчнийг нийслэлд  оруулж ирэхгүй байх  талаар  холбогдох бүхий л арга хэмжээг авч,  халдваргүйжүүлэлт, ариутгалд шаардагдах хөрөнгийн судалгааг гаргах ажлын хэсгийг ахалж,  амралтын өдрүүдэд  Багахангай дүүрэгт ажиллах үүргийг нийслэлийн Засаг даргын  орлогч Ж. Батбаясгаланд өглөө.

Вакцинжуулалтын ажил уг бүс нутагт эрчимтэй хийгдэж байна. Багахангай дүүрэгт  350 үхэрт  вакцинжуулалт хийсэн.  Голомтын бүсэд  21 албан хаагч, 6 автомашин ажиллаж байна. Амралтын өдрүүдэд ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажиллаж,   тус дүүргийн онцгой байдлын комисс хуралдаж, шаардагдах хөрөнгө мөнгө, ариутгалын бодис, хүн хүчний асуудлаар  нийслэлийн Онцгой байдлын комиссын хуралдаанд танилцуулна. Нийслэлийн Онцгой байдлын комиссын хурлыг ирэх даваа гарагийн  9 цаг 30 минутад хийх тов гаргалаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ