...
...

Хотын захирагч “Spiderman”-ы зурагтай цүнх худалдаж авчээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт үүдэндээ жижиг хурлын танхимтай өмнөх нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөг шинэ дарга С.Батболд голж, хотын захиргааны хамгийн том өрөөг тохижуулан тухлах болсон. 

Харин өрөөний сонголт, тохижилт хийгээд модон дээр овог нэрээ сийлүүлэн ажлын ширээндээ байрлуулсан зураг нь сошиал ертөнцөд тарж олны эгдүүцлийг хүргээд авсан билээ.

Тодруулга авах гэсэн сэтгүүлчдэд Хотын дарга "Миний өрөөний тохижилтоор яах гээд байгаа юм бэ" хэмээн илт дургүйцсэн бичлэг нь мөн л хэвлэлээр түгсэн юм.. 

Тэгвэл тэрээр өчигдөр Нарантуул зах болон нийслэлийн зарим дүүрэгт гарч байгаа “Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа”-гаар зочилжээ. 

С.Батболд сурагчийн дүрэмт хувцасны худалдаа болон хичээлийн хэрэгслийн худалдаагаар орж сонирхсон бөгөөд 25 мянган төгрөгийн үнэтэй “Spiderman”-ны зурагтай сурагчийн цүнх худалдан авсан байна.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ