...
...

Оргилж буй галт уулын хажууд авахуулсан хуримын зураг авалт

Хуримын зураг гэхлээр бидэнд хэвшмэл нэгэн дүр төрх санаанд буудаг. Тэгвэл адал явдал илэрхийлсэн хосууд энэхүү тогтсон хэв маягаас татгалзан хуримын зураг авалтаа адал явдалтай хийхээр шийдсэний эцэст Kilauea галт уулыг зорьсон байна.

Энэ үед гэрэл зурагчин Женна Ли Kilauea галт уулын лав далайн эрэг рүү цутгаж байх үеэр хуримын онцгой, содон зураг авалт хийхээр мөн шийдээд байлаа. Түүнд өөрийн хүссэн фото агшнаа буулгахад тохирох хос хэрэгтэй байв.

Харин аз болоход 5 км орчим явган алхахыг ч юман чинээ тоолгүй, хадан цохионы ирмэг дээр хөл нүцгэн зогсож, 2000 градусын хайлмаг лавны хажууд зургаа авахуулж чадах хосыг олсон нь Лаурен, Алекс нар байлаа.

 

Хосуудын зургийг лавын хажууд маш эрт авах нь тохиромжтой гэж үзээд зураг авалтын баг 8-р сарын 11-ний үүрээр 3 цаг 30 минутанд аялалдаа гарч зорьсон газраа ирэхэд лавын жижиг жижиг голууд улаанаар эргэлдэн байж.

Шинэхэн хосууд Хавайн уламжлалын дагуу галт уулсын дарь эх  Pele-д цэцгээр өргөл өргөснөөр энэхүү эрсдэлтэй зураг авалт дууссан байна.

 

Ингээд нөр их хичээл зүтгэл, адармаатай адал явдал дагуулсан хуримын зургийг сонирхоно уу!

 

 

М.Хангай

BreakingNews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Энэ сүүлийн кадрууд нь алга байна. Гадаадын нэг сайт дээр хүүхний даашинз галд авалцаад залуу нь унтраах гэж байгаад хөл алдаж халуун лаав руу унаад гар сарвагнаж живж байгаа зургууд байсан.

  • энэ бол гайхамшиг гэхээс өөр юу гэх юм

Онцлох мэдээ