...
...

Төрийн мөнгийг завшчихаад АЛБАН ТУШААЛ горилж яваа хүн хэн бэ?

2016 оны УИХ-ын сонгууль өнгөрч, шийдвэр гаргах болон хууль тогтоох түвшний төрийн албан хаагчид солигдож, өөрчлөгдөж буй энэ үед хурган дарга болох гэсэн албан тушаал горилсон хүмүүс нэлээд бий болжээ.

Гэвч зарим нэг нь өмнө хийсэн хэргээ умартан, дээд албан тушаал горилж яваа нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна.

Жишээлбэл, 2008-2012 онд Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Билэгдэмбэрэл гэх эмэгтэй ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаар тус аймгийн Булган сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн хөрөнгөнөөс 25 сая төгрөг завшаад, ор сураггүй алга болсон гэнэ.

  • Жирийн иргэн ингэж мөнгө завшсан бол өдийд эрх чөлөөгөө хасуулчихаад, нар үзэхийг мөрөөдөн суух байсан биз.

Уг нь “Сум хөгжүүлэх сан”-ийн мөнгөөр тухайн орон нутагт нэлээд иргэдийг ажлын байраар хангадаг гэх. Гэвч энэ мэт төрийн албыг зувчуулж, төр түмнийг хохироодог этгээдүүд олон байхад яаж энэ улс орон хөгжих вэ. Нөгөө шударга ёс нь хаана байна вэ?

Гэтэл саяхнаас Л.Билэгдэмбэрэлийн тухай сураг дуулдах болов. Улсын мөнгийг зувчуулснаа  мартсан уу яасан нөгөөх эмэгтэй  Ховд аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтэст удирдах албан тушаал горилж яваа гэнэ.

Тэр ч бүү хэл дээрээс нэлээд том дарга нарын дэмжлэгтэйгээр төрийн албанд орохоор шулууджээ.

Түмэн олноос биш юм аа гэхэд төрийн хуулиас айлгүй ийн дахин гарч ирсэн нь тус аймгийн иргэдийн дургүйцлийг нэлээд төрүүлээд байгаа юм. Арга ч үгүй. Ардын хүү болохоор шоронд ордог, ардаа томчуудтай зарим нэг нь айх ичихээ мэдэхгүй ийн яваа нь бусдад тийм ч тааламжтай санагдахгүй шүү дээ.

  • Энэ мэтчилэн төрийн албыг өөрт тааруулж ашиглачихаад, энд, тэнд тансаглаж явдаг этгээдүүд нэгэнтээ олон болжээ.

Өнөөх "хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй" гэх үзэл санаа ч энд алга. Иймэрхүү хүмүүст л уг нь төр “төмөр нүүр”-ээ харуулах учиртай юмсан. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (24)
  • бүх хүнд таалагдах албагүй шүү дээ дураараа л бичих юм нотлох баримттайн гаргаж тавих хэрэгтэйшдээ хүн гүтгэж болохгүй байх

  • 30 минут суугаад үзэх хэрэгтэй. үлдэгдлүүд харагдаж магадгүй шүү. Хахахаххаха

  • Бөгсөөр албан тушаал өгдгийг Нямдаваа цэцэглүүлсэн гэж Ховдынхон ярьдаг юм билээ

  • Ямар аймаар үнэтэй бөгстэй авгай вэ. дарга нар нь ч гэсэн бөгсөөр нь амаа таглуулаад л... хөөрхий дөө

  • batnasangiin menejer hiisen gsn songuuliar.ug ni bid batnasang iluu ih ajil hiij ard tumendee elegtei bai hj songoson bolhoos iim zuil hii gj songooguishdee bolimoor yum aa

  • ene end irlee ch manai aimgiihan bogsruu ni ushigluud yawuulah bh oo.

  • Хулгайч нар бол шоронд л баймаар юм даа.Энэ юу л болоод байна даа

  • Энэ эмэгтэйчүүд бас их холиох юмаа. Тэгээд ямар ч ял авдаггүй муу эрчүүд болохоор шоронд явдаг энэ ариун явдалуу

  • Urnaa gej tsadaj hanadaggvi aimaar olon nvvrtei hoviin hutguush bna arai ch dee. MAN bolovson hvchin saitai tom nam. Aimgiin orlogch hiih mundag zaluuchuud zunduu bgaa. Yagad ym Bol

  • Хэний нууц амраг гэдэг билээ. Нэг дарга байсан санагдана

  • ug ni ih hurliin gishuud iimerhuu humuusiig darga bolgoh gj ulairah zawguil bltai

  • Jinxene uls turiin yanxandaa xuurxii

  • Хүнд үнэиэй зүйл бас байх юм аа

  • За тэр газрын наймаачин Ганболд гэж бацаан юу вэ. Гаяа гуа арай хууль бус үйлдлээ тэтгэвэрт гарсан ээжээр нь аргалуулна гэж бодсон юм биш биз дээ. Монгол улс даяар гар бүлээрээ авилгалч гэж дуудагдаж байсан Алимаа шүүгчийн залуу мөн уу

  • АH Галсандондогийг засаг болгоход чухал үүрэгтэй байлаа. Учир нь тэд муу засаг даргатай болбол дараагийн оноо манайх гэж тооцжээ. Одоогоор засаг даргын өрөөнд хэн дуртай орж гарч байна тэд АН ын үлдэгдэлүүд Баярсайхан, Амарсанаа нар байх юм. итгэхгүй бол үүдэнд нь очоод 30 минут суугаад үз

  • Ховд аймгийн тамгын газарт 10-аад ланд байна бүгд жолоочтой энэ бол тансаглал аймгийн засаг дарга ганц жийптэй байхад болно энэ арай хэтэрч байна. Юу ч мэдэхгүй 2 орлогч тэр газрын наймаачин хийж байсан жоохон пацаан энэ тэрд жийп унах хэрэг байхгүй пруис байхад л болно хэрэв томилолтоор явахаар бол машин түрээслээд л яваачдээ баяр наадам хэсэхээс өөр ямар ажил байх биш. ард түмний мөнгийг арай л хэтэрхий үрж байгаам бишүү галсандондогоо анхааралдаа авахгүй бол чи дахиж улс төр битгий хэл юунд ч гарч ирэхгүй шүү.

  • Г.Нямдаваагийн бөгс долоож долоочоод, өнгөрсөн сонгуулиар О.Батнасангийн бөгс долоосон долоогч. Тэгээд шагналаа авч байгаа нь энэ дээ.

  • Hariuzsan gazriin huulichid yu hiij baina, tedniig shalgah heregtei shdee,,,iim um hiideg bolood l ene aimguud chin erdooch hogjihgui baina,,,!!!!

  • МОНГОЛООР ДҮҮРЭН ИЙМ ХУЛГАЙЧ НАР БИ ТОМ ЛУЙВАРЧИНЫ ГАР ХӨЛ БӨХӨС АРЧИГЧ НАР ИЙМ ХЭРЭГ ХИЙНЭ

  • SANAL NEG BAINA BAIN OLGII AIMAGT IIM ISBDAL BAINA ZASAG DARGA AGSAN XABIL metiin idej uusan chorond iabsan gek met

  • ХУУЛИЙГ ТООДОГҮЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧ

  • Хуулийнхан хуйвалддаг юм уу.,

  • Ийм этгээдүүдийг сайн сурталчилж ичдэг айдаг хууль биелүүлдэг болтол нь хэвлэлд гаргавал таарна.

  • Иймэрхүү явдал ганц энэ ч биш дээ, Төрд гарсан иймэрхүү нөхдүүд зөндөө Хууль хяналтынхан мэдсэн ч огт дуугарахгүй, дуугарсан ч тэгсгээд нөхдүүдийн талд,,,,,,,,,,

Онцлох мэдээ