...
...

ШӨХТГ: Их, дээд сургуулиудын сургалтын төлбөр НЭМЭГДЭХГҮЙ

Жил жилийн намарт эцэг эхчүүдийн толгойны өвчин болдог асуудал бол Их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэх болов уу хэмээн санаа зовниодог. Энэ жилийн тухайд нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч  ард иргэдийн амьдрал энэ хэрээр дордож байна. Тийм байтал Их дээд сургуулиуд төлбөрөө нэмчихвэл үүнийг давж гарах эцэг эх цөөхөн л болов уу. 

Тиймээс  ШӨХТГ-аас их, дээд сургуулиудын удирдлагуудад "Хэрвээ ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол энэ хичээлийн жилд багтааж, албан бичгээр хариугаа хэлнэ үү" гэсэн албан бичиг өнгөрсөн хавар хүргүүлсэн. Гэвч энэ шаардлагын хугацаанд ганц ч сургуулийн захиргаанаас төлбөр нэмэхтэй холбоотой ямар ч мэдээлэл ирүүлээгүй юм. Тиймээс ШӨХТГ-аас  их, дээд сургуулиудын сургалтын төлбөр НЭМЭГДЭХГҮЙ гэж үзсэн бөгөөд хэрвээ намар нэмэгдэх бол зохих хэмжээний арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулж байгаа юм.

Тэгвэл энэ жил МУИС, ШУТИС, ХААИС зэрэг төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө нэмэхгүй байх боломжтой гэх мэдээллийг БСШУС-ын сайд Ж.Батсуурьт өгчээ. Тодруулбал, МУИС-ийн удирдах зөвлөлийн өнгөрсөн зургаадугаар сарын 13-ны өдрийн хурлаар 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх сургалтын үйлчилгээний зардал, сургалтын төлбөрийг баталсан бөгөөд энэ хичээлийн жилийн сургалтын төлбөртөө өөрчлөлт оруулаагүй байна.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • МУИС сургалтын төлбөрөө нэмсэн байна лээ, сургалтын албанаас нь асуухаар мэдэхгүй дээрээс ингэж байгаа гээд байна лээ

  • Манай хүүхэд 3-р курс. МУИС л гэхэд нэг кредитийн үнийг 10,000-аар нэмэгдүүлсэн байна лээ.

Онцлох мэдээ