...
...

Жүжигчин Гэрэлээ дуучин Болдын ажилтан болжээ

Саяхан дурлалт залуугаа ил болгосон Маск продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг Channel 11 сувгийн хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болжээ. 

Гэрэлээгийн хайрын эзэн загвар өмсөгч Т.Түвшин нь сэтгүүлч Төрмөнхийн хүү бөгөөд тэрээр голдуу гадаадад загвар өмсдөг.

Харин жүжигчин бүсгүйн хөтөлдөг *M POP* entertainment news нь урлаг соёл, спорт, загвар болон кино ертөнцийн цогц мэдээ мэдээллийг үзэгчдэд хүргэдэг бөгөөд бямба гариг бүрийн 21 цагаас цацагддаг юм.

Channel 11 сувгийн хувьд дуучин Д.Болдын B продакшны дэргэд байгуулагдсан бөгөөд туршилтын эфирээ анх энэ оны нэгдүгээр сараас эхлэн цацаж байжээ. Энэхүү телевиз Соёлын довтолгоо уриатай бөгөөд жүжигчин А.Гэрэлцэцэгийн хөтөлж буй нэвтрүүлгээс гадна 

  • Бүжгийн урлагт дуртай, сонирхолтой, хайртай хүн бүрт зориулж *ТУЙЛААС ДЭЭГҮҮР* бүжгийн реалити шоу
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол улсын гэрэлт ирээдүй болсон залуучууддаа зориулж " Хайрын Хүч " зорилтот баримтат цуврал нэвтрүүлэг
  • Орчин үеийн дэлхийн Сонгодог гитар болон, Цахилгаан гитар, ФингерСтайл дэвшилтэт сургалттай мөр зэрэгцэн алхуулах *440 Hz* Гитар хөгжмийн цуврал сургалт, нэвтрүүлэг

зэрэг залуусын хөгжмийн боловролд анхаарсан интертайнмент нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (9)

Онцлох мэдээ