...
...

Реппер Gee-д нэгэн сонсогчоос нь ирүүлсэн өвөрмөц утгатай зураг

Айл гэр болоод багагүй хугацааг үдсэн авааль эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулж, хадмынхаа хаяанаас өрх тусгаарласан реппер Gee саяхан нижгэр хурим найр хийсэн билээ. Хатуу боловч үнэн үгтэй хит дуунуудаараа рок попын ертөнцөд бардамхан хөл тавьсан гэгддэг энэ авьяаслаг залуугийн үнэнч фэнүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь лав.

Эгэл даруухан зантай, шавилхан бүсгүйг эхнэрээ болгосон реппер Gee энэ амьдралдаа хэн хүнээс илүү сэтгэл хангалуун явдгаа ярих дуртай. Уран бүтээлийн завгүй их ажлыг нь ойлгож, хамтын амьдралаа өөд нь татахаар сэтгэл шулуудан зүтгэж буй ажилсаг эхнэрийнхээ ачаар мань эр өдий зэрэгтэй яваа гэж ярих нь ч бий.

Тэгвэл эрхэм уран бүтээлчийн хурим найрын талаархи сонирхолтой яриа, содон бэлэг дуусаагүй шахам байхад энэхүү зургийг нэгэн сонсогчоос нь түүнд илгээжээ. Уг зураг нь хит хоп урлагийн утга аястай бүжиг болоод түүний эрхэм санаанд хэн ч халдаж зүрхлэхгүй, бас хэнээс ч ичиж гутахгүй гэсэн тун сонирхолтой өгүүлэмжийг харуулсан гэнэ шүү.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ