...
...

Халбага зөгийн бал аян-Эрүүл амьдралын баталгаа

Монголын Зөгийчдийн Нийгэмлэг нь засгийн газар, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, Монголын зөгийн аж ахуйн хөгжлийн томоохон алхмуудыг хийж эхлээд байна. Тус нийгэмлэг нь ҮХААЯ-тай 2013 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд зөгийчин, зөгийн бүлийг анх удаа албан ёсоор тоолсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр ”Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа”-ны төсөл, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Органик хөдөө аж ахуйг дэмжих” төсөл, JICA олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Зөгийн аж ахуйг дэмжих үр ашгийг нэмэгдүүлэх” төслүүдийг хамтран хэрэгжүүлж байна.

Монголын Зөгийчдийн Нийгэмлэгээс өрнүүлж буй “Халбага зөгийн бал” аяны хүрээнд хэрэглэгчдэд зөгийн балны  зохистой хэрэглээний боловсрол олгох, зөгийн аж ахуйг сурталчлах зорилготойгоор хүнсний чанарын аюулгүй байдал хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа  хэрэглэгчдэдээ сурталчлан таниулах, баталгаатай, чанартай зөгийн бал ханган ажиллах зорилгоор “Халбага зөгийн бал” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ