...
...

Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонгийн нэрийг дахин дэвшүүлнэ

 Мэргэжлийн  гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 27 агентлагтай байхаар  УИХ-аар батлуулсан. Өнгөрсөн баасан гарагт 11 сайд батлагдаж  өнөөдрөөс шинэ ажилдаа ханцуй шамлан орлоо. Харин дөрвөн сайдын хувьд, "АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчил байна” гэдэг дүгнэлт ирсэн учраас түдгэлзүүлээд байгаа билээ.      

Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн.

Тэгвэл  урьдчилсан таамгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад дэд сайд асан Ж.Сауле, Эрчим хүчний сайдад МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, Барилга хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын нэр яригдаж эхэлжээ. 

Мөн Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмонгийн нэрийг өөрчлөлгүй, оруулж ирнэ гэх  мэдээлэл ч байна. 

 

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)
  • Охиндоо шилжүүлчихээр Цолмонгийн эмнэлэг биш болчихдог юм гэнээ. Жоохон хүүхдүүд хоорондоо нэг, нэгийгээ хуурч тоглож байгаа биш дээ. Нэртэйгээр нь Цолмонгийн эмнэлэгийг улсын төв эмнэлэг гээд зарлачихаач

  • өөр чадварлаг хүн алга уу

  • ene huuhenees oor hun alga uu mongoliin eruul mendiin yamiig odoo neg bolomjiin huneer udirduulah tsag ni bolson doo chadahgui bol nogoo MAHN shig l yum bolno l doo ashig sonirhliin zorshil bnaa geed baihad dahin devshuulne gej yu yriad heniig doromjlood bgaa yum be S.bayriin shahaa gej yriad bna unen yum bish uu

  • Өөр хүн олдохгүй байгаа юмуу. Ашиг сонирхлын зөрчилгүй, ажил хийчих хүн олоочээ

  • Цолмонгоос өөр хүн олдохгүй болзахын нэг эмнэлгийн дарыг тавиач Өөр боловсон хүчингүй юм шиг л болохгүй гээд бхад дахин дахин зүтгүүлээд бх юм .ард түмнээ хүндэтгээч.та нарын мэргэжлийн гэдэг үгэнд итгэж үнэмлэхүй олонхи болгоод бхад хандив өгөгчдийг хууль зөрчин зөрчин оруулах ямар хэрэг бна нөгөө цолмон нь ч гэсэн нэрээ татаач

  • 2 тэрбумыг төлөөд сайд болж байгаан гэнээ,С.Баяр Цолмонгийн мөнгийг төлсийн байх.Ичнэ гэдэг үг монголын үгийн сангаас гарсан бололтой

  • Цолмонг ЭМ ийн сайд болгоё Цогтбаатар яавч болохгүй шүү. УИХ ийн гишүүн гэдэг чинь хиийх ажил багатай юмуу тийм юм бол сул цагт нь өөр хүмүүсийг удирдаж гудамжний хог цэвэрлүүлэхч юмуу ажил хийлгэ, сайдийн ажил бол ИХГ уйдаж гиюүрхээрээ ирж хийдэг ажил бишшүү!!!!!!

  • Лололо түй

  • Gerliin tusgal yum uu esvel sharlachihsan yum uu nud ni nileen shar haragdaj baina shuu.

  • Mon bidniig saihan huurav aa. Ohindoo compania shiljuulsen gedeg chin hudal zali baihgui yu. Ingej l ard tumniig huurdag yum shuu dee. Anagaah uhaan dordono uu gehees deeshlehgui. Ta nar harj l baigaarai.

  • Сауле хэрэггүй.Хэрүүлч, атаархуу хүндээ

  • Ичихгүй чичрээд дайраад байхиймаа. Өөрийгөө магтаж, магтуулж хичнээн ч нийтлэл, пост оруулав даа. Ийм жижигхэн сэтгэдэг шувуун толгойтой хүн салбар удирдаж чадах уу?Ядаж байхад намба, буурь суурь байхгүй, гоёж гоодох, маяглахаас өөр шидгүй, Баяр энэ хүүхэнд ямар өртэй юм бол оо?

  • Цолмон ч харин туршлагатай, чадалтай хүүхэн. Дэд сайд байхдаа нэр хүнд нь манай салбарт өндөр л байсан ш дээ. Зөв менежер шүү.

  • Tsolmon achid gantshan jil sursqn ohinoo shuud anagaahiin tugsuh kursed oruulaad tugsuulsen. Ichihgui manai ohin onts surdag geed ulaan diplomtoo tugsguud uuruu garduulj ugsun

  • Цолмон ч харин туршлагатай, чадалтай хүүхэн дээ. Цолмонг биш бол Гандигаа тавиачээ

  • za bolimoor yumaa bolohgyi gej butsaachaad dahij oruulj irdeg ni utgagyi b

  • ДЭД САЙД БАЙХАД НЬ ЭРҮҮЛ МЭНД УНАСАН ШТЭЭ ЭНЭ ХҮҮХНЭЭС ӨӨР ЧАДВАРЛАГ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ДЭЭ ИЧМЭЭР ЮМАА

Онцлох мэдээ