...
...

Хөтлөгч Р.Нямбаярын мисс амраг яг ямар байх ёстойгоо “ойлгохгүй” явна

“Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан хөтлөгч Р.Нямбаярыг ихэнх үзэгчид Нба нэрээр нь мэддэг. Урьсан зочноо ичиж улайтал нь элдэв асуултаар булах дөхдөг байсан тэрбээр эхнэр, хоёр хүүхдээ мисс бүсгүйгээр солиод шинэхэн амьдралд хөл тавьсан сүйхээтэй эр гэж байгаа. “Монголын сайхан бүсгүй-2008” тэмцээний “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөлийг хүртсэн мисс Б.Ганболор ч мөн анхны нөхрөөсөө салаад удалгүй хөтлөгч эртэй дэр нэгтгэжээ. Эмч мэргэжилтэй мисс бүсгүй их сургуулиа төгсөөд энэ чиглэлээр бараг ажиллаагүй бөгөөд сүүлийн үед хөтлөгч амрагийнхаа зөвлөснөөр эрүүл мэндийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгч олонд хүргэж яваа.

Хувийн амьдралынхаа ээдрээт “паян”-гаас болоод элдэв таагүй үгсийг ханатлаа сонсч буй мисс Б.Ганболор саяхан өөрийн цахим хуудсандаа энэхүү бичвэрийг оруулжээ. “Гоё ганган явахаар алцгар маягтай гэнэ. Энгийн жирийн байхаар сул дорой гэнэ. Туранхай гуалиг байхаар ясан хэдрэг, ямааны гурав гэнэ. Махтай, шөлтэй байхаар бүдүүн, заваан гэнэ. Үнэтэй зүйл өмсөхөөр “Энэ бид хоёр юун ч тансаг юм бэ дээ” гэнэ. Энгийн хувцас өмсөхөөр “Хар захын даавуу өмслөө. Эд мэдэхгүй, иш чааваас” гэнэ.

Үсээ буржийлгахаар сэгсгэр мамаараа дуудуулна. Боохоор үхэр долоосноороо дуудуулна. Бор арьстайг нь хар халтараар нь дуудна. Цайвар арьстайг нь шар ногооноор нь дуудна. Инээхээр шалчигнуур, инээхгүй байхаар шулам... Яг ямар байх ёстой юм бэ. Хүн болгонд таалагдана гэж хэзээ ч байхгүй... Бусдын өмсөх зүүхийг өөрсдөө өмсөх гэж байгаа юм шиг, бусдыг амьдралыг ам уралдуулдаг “компьютерийн араас зааварчилдаг” хүмүүс хүний өмнө гараад таван өгүүлбэр бүрэн бүтэн, эмх цэгцтэй хэлж чаддаггүй гэсэн судалгаа байдаг юм байна. Хүн муулахын орд гэж байдаг бол тийм ордонд төрсөн хүмүүс ярихаасаа, бичихээсээ өмнө тархиндаа бодож, өөр дээрээ тусгаж байгаасай. Энэ чинь амьдрал шүү дээ” хэмээн мисс бүсгүй бухимджээ.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (28)

Онцлох мэдээ