...
...

Сайхан хүүхнүүдийн “эрлэг” гэгддэг Дагваа аваргын шинэ “найз охин”

Хил дамнасан нижгэр хуримын эзэд болоод хэдхэн жилийн дараа эхнэрээ төрхөмд нь буцаасан их аварга Д.Дагвадорж өдгөө ганц бие эр хүний жаргалаар ёстой л бужигнуулж яваа гэлцдэг. Сурагч ахуй насны ариухан хайрын эзэн Г.Тамиртайгаа айл гэрийн амьдрал зохиож, хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болцгоосон ч алдар нэр, хөрөнгө мөнгөндөө ташуурч авааль эхнэрээ чамгүй зовоож, адаг сүүлд нь гар хүрч салсан тухай таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч байлаа.

Гэвч эх орондоо ирснээс хойш мисс, загвар өмсөгч, дуучин зэрэг олны танил сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож, үнэтэй бэлэг сэлт хийгээд томоохон зодоон цохионы асуудлаар хэвлэлийн хуудсыг чимж явсан их аварга маань өнгөрсөн жил Б.Лагшми гэх эмч бүсгүйтэй ханилаад салсан. Аваргын ээж аавтай албан ёсоор танилцаж, хүүхдүүдтэй нь ойр дотно харилцаатай явсан Б.Лагшми хамгийн сайн найздаа хайртыгаа алдсан гашуун түүхийг саяхан сөхсөн билээ.

Эмч амрагаас нь илүү дур булаам, халуухан хүүхнийг өвөртөө оруулаад хэнэг ч үгүй алхаж яваа мань эр найз хүүхнүүдийн хооронд ямархуу гал асааж орхисноо мэдэж л байгаа болов уу. Харин түүний саяхан авахуулсан энэхүү зургийг цахим ертөнцийнхөн ихэд шогчилж “Аваргын шинэ найз охин” хэмээх тайлбартайгаар бие биенээ хөгжөөж эхэлжээ. Нээрээ ч адилхан юмуу...

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (28)

Онцлох мэдээ