...
...

Ононгийн хүү Батболдын хээр азарга түрүүллээ

Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” наадмын хурдан азарганы уралдаан боллоо.

Хурдан азарганы түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат МУТМУ Д.Ононгийн хүү Батболдын хээр азарга ирлээ.

Харин аман хүзүүнд Аймгийн алдарт уяач Сүхбаатарын дүү хээр, гуравт Тод манлай уяач Д.Дагвадоржийн шөвгөр зээрд азарга, айргийн дөрөвт Д.Дагвадоржийн яруу хээр азарга, айргийн тавд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Д.Энхтөрийн хул азарга хурдалж наадамчин олноо баясгалаа.
 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ