...
...

Найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэн нандин гэр бүлээ танилцууллаа

МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү болох кино найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэнг үзэгчид андахгүй мэдэх биз ээ. “Далан худалч” Хүрээ банди, “Бооцоо” жүжгийн  цагдаа, “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр залуус болох Гарьд, Гантулга нар, "Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч зэрэг хэд хэдэн дүрээрээ үзэгч олонд танигдсан авьяаслаг уран бүтээлч маань “Сексийн эрх чөлөө” киноны найруулагчаар ажиллаж байсан нэгэн билээ.

Гэвч жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн “Сексийн эрх чөлөө” киног найруулж байх үедээ бөөрний архаг дутагдалд орж, эрүүл мэндийн байдал нь эрс муудсанаар уран бүтээлч нөхөд нь түүний эмчилгээнд зориулж “Нэгэн нарны дор” нэртэй хандивын тоглолтыг зохион байгуулж, сайхан сэтгэлтэй олон хүмүүс тусламжийн гараа сунгасан гэдэг.

Ж.Жамьянсүрэнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай хийгдсэнээр эрхэм уран бүтээлч маань эрүүл саруул болоод эх орондоо ирсэн. Өдгөө уран бүтээлдээ эргэн орж, урьдын адил олон сайхан бүтээлүүдээрээ үзэгч түмнээ баярлуулахаар зэхэж яваа жүжигчин, найруулагч маань тун саяхан нандин гэр бүлээ танилцуулсан нь энэ. Хүнд өвчинд нэрвэгдэж, зовж зүдэрсэн үед нь хажууд нь тулж түшсэн хайртай хань болон хөөрхөн охин, хүү хоёроороо тэрбээр ийнхүү “гангарчээ”.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (27)

Онцлох мэдээ