ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхлэсэн олон улсын ҮI дахь удаагийн “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд үргэлжилж өнөөдөр хөвгүүдийн хөвгүүдийн 42, 54, 69 кг, охидын 37, 48, 62, 67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Хөвгүүдийн 42 кг-ын жинд Э.Төгсжаргал, 69 кг-ын жинд Э.Батмагнай, охидын 37 кг-ын жинд Т.Энхжин, 48 кг-ын жинд М.Пүрэвтунгалаг, 62 кг-ын жинд Д.Түмэнхүслэн, 67 кг-ын жинд Б.Намуунзаяа нар хүрэл медальд хүрчээ. Ийнхүү “Дети Азии” спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөж манай өсвөрийн бөхчүүд хошой алт, мөнгө, 9 хүрэл нийт 13 медаль хүртэж өмнөх Ү наадмаас хошой алт, мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль авч байсан амжилтаа ахиуллаа. Багийн дасгалжуулагчаар өсвөр болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын чөлөөт бөхийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах нар, шүүгчээр Архангай аймаг дахь Биеийн, тамир спортын дунд сургуулийн багш, олон улсын шүүгч П.Пүрэвцогт нар оролцсон байна. Манай хөвгүүдийн хувьд тэмцээн дуусаагүй, “Дети Азии” наадмын якутын үндэсний “хапсагай” барилдаан, mas-wrestling буюу модон саваа таталтын тэмцээнд оролцоно, спортын наадмын хос медальтан болох бүрэн боломж байна.
Хөвгүүд
42 кг 1. Нуртилек Ондаш /Казахстан/
2. Олег Фомин /ОХУ, Якут улс/
3. Эльшад Агаев /ОХУ, Якут улс/
3. Эрдэнэбатын Төгсжаргал /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
54 кг 1. Чимит Жамсаранов /ОХУ/
2. Акежан Абдихамит /Казахстан/
3. Ашраф Аширов /Азербайжан/
3. Уйгулаан Иванов /ОХУ, Якут улс/
5. Монголхүүгийн Адьяанацаг /Өвөрхангай аймаг/
69 кг 1. Константин Пшеничников /ОХУ/
2. Шынгыс Мухаметкалиев /Казахстан/
3. Да О Дуй Хуонг /Вьетнам/
3. Энхтүвшингийн Батмагнай /Баянхонгор аймаг/
Охид
37 кг 1. Регина Миллер /ОХУ/
2. Дарья Гордт /ОХУ/
3. Ксения Лиханова /ОХУ, Якут улс/
3. Түмэнжаргалын Энхжин /”Алдар” спорт хороо/
48 кг 1. Александра Прокина /ОХУ/
2. Аяулым Туганбаева /Казахстан/
3. Нгуен Си Пнуонг /Вьетнам/
3. Мөнхбатын Пүрэвтунгалаг /Баянхонгор аймаг/
63 кг 1. Айну Темиртасова /Казахстан/
2. Татьяна Мочулова /ОХУ/
3. Дэлгэрцогтын Түмэнхүслэн /”Женко” клуб/
67 кг 1. Валерия Трифонова /ОХУ/
2. Дайаана Данилова /ОХУ/
3. Анастасия Бочкарева /ОХУ, Якут улс/
3. Батболдын Намуунзаяа /”Дархан-Хасу-Мегастарс” клуб/
Эх сурвалж: МЧБХ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250