...
...

Жүжигчин Ц.Ганзориг: “Маск” продакшнд надаас гадна дөрвөн бөө байгаа

Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэн бөөгийн онгод тэнгэрээ дуудаж, эрдэм чадлаа гайхуулах болсон “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг ийнхүү ам алджээ. Сүүлийн үед хэтэрхий их олширсон үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн бөө, удган, зайрангуудын талаар мань эр “Хэн дуртай нь эрхи зүүж, толь гялалзуулж явдаг болж. Гудамжинд хүнтэй муудалцах хэцүү, шууд л өөдөөс харааж ерөөнө. Одоо бүр хүмүүсийн зовлон жаргалаар бизнес хийдэг “Лизингийн бөө” нар цагаандаа гарч эхэлж байх шиг.

Харын тэнгэр дуудвал таван сая, цагааны тэнгэр дуудвал долоон сая төгрөг авна ч гэх шиг. Үнэхээр тэгж онгод тэнгэрээ шүтээд байгаа юм бол тэр толь, сахиусаа гаргаж айлгах ямар хэрэг байгаа юм бэ” хэмээн нэгэн нэвтрүүлэгт орохдоо ярьсан аж. Үүгээр ч зогсохгүй, өөрөөс нь гадна “Маск” продакшнд дөрвөн ч бөө байгаа гэдгийг онцлон дурдсан бөгөөд онгод тэнгэрийн хүч чадал, засал номын ид шидийг үнэхээр их биширдэг гэдгээ нуугаагүй байна.

Дашрамд дуулгахад, жүжигчин Ц.Ганзориг өөрөөсөө найман насаар дүү эхнэрээ хоёр хүүхэдтэй нь орхисон тухайгаа “Сайн таньж мэдээгүй суучихсан хойноо хэрүүл зодооноос салахаа болиод арга буюу хоёр тийш боллоо. Шинэ эхнэрээ магтаж суувал хүмүүс муулах биз. Ямар ч байсан, гэрийн эзэгтэйн үүргээ сайн биелүүлж яваа бүсгүй бий. Бас надад нуган үр төрүүлж өгсөн” хэмээн тайлбарлажээ.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ