...
...

Дуучин Д.Сарангуа: “Хайр дурлал мандтугай” гээд л хоёулаа суучихсан...

Ардын дууг поп хэмнэлд оруулан дуулж, 1990-ээд оны тэртээ багагүй шуугиан тарьж явсан дуучин Д.Сарангуа чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Сонин содон зүйл сэдэж, урлагийнхан дундаа ялгарч чаддаг байсан түүнийг Ардын уран зохиолч Д.Даржаа агсны охин гэдгийг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Хөгжимлөг, оюунлаг гэр бүлд төрж өссөндөө бахархаж явдаг дуучин бүсгүй маань аавынхаа сүүлийн хүсэлтийг биелүүлэн хийлийн эгшиг дор нойрсуулсан тухайгаа хэвлэлд илэн далангүй ярьсан байдаг.

Нэлээд хэдэн жилийн өмнө хоёр дахь амьдралаа зохиохдоо адуучин залууг ханиараа сонгосон гэх ярианд өртөж явсан ч дуучин Д.Сарангуа “Бид хоёр хотод танилцсан. Нөхөр маань адуу маллах нь байтугай, хөдөө амьдарч үзээгүй хүн. 21 аймгаар аялан тоглолт хийхээсээ өмнө нөхөртэйгээ танилцаж “Хайр дурлал мандтугай” гээд л хоёулаа суучихсан. Тэгээд хөдөөгүүр хийх тоглолтоо нөхөртэйгээ хамт зохион байгуулсан болохоор хүмүүс намайг адуучин залуутай суучихсан юм шиг яриад байгаа. Хадмууд маань намайг тоглолтоо хийгээд очиход тайзан дээр гарч ирээд танилцсан шүү дээ” хэмээн ярьжээ.

Нэр төр, хөрөнгө мөнгө хөөцөлдөх дургүй учраас болсон, болоогүй баахан тоглолт хэсэхээс татгалзаж “Ховор хүн” байхыг эрхэмлэдэг тэрбээр бурханы шашныг поп урсгалтай хослуулан бүтээл туурвиж яваа билээ.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ