...
...

Цэргээс оргож, жүжигчин болохоор зориг шулуудсан “Салхи Дамбий”

“Ноён Солиот” киноны Паанаг, “Салхи Дамбий”-гийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Д.Бямбацогт нэгэн үе Багануур дүүргийн Соёлын ордны даргаар ажиллан, уурхайчин залуусын амьдрал, хайр дурлалын сэдвээр  кино хүртэл хийж явсан түүхтэй эр. Жүжигчин болохоор эртнээс мөрөөдсөн тэрбээр аравдугаар ангиа төгсөөд хүссэн сургуулиа авч чадаагүй болохоор Төмөр замын техникумд суралцан, улмаар цэргийн албанд мордсон гэдэг.

Харин цэргийн алба хаах хугацаандаа жүжигчний мэргэжлээр суралцах хүсэл нь давамгайлж, бүр оргож босох дээрээ тулсан бөгөөд СУИС-ийн жүжигчний ангид элсэлтийн шалгалт өгч тэнцсэнээр сэтгэл нь шулуудсан аж. Үүгээр ч барахгүй, уран бүтээлийнхээ гарааг эхлээд удаагүй байхдаа тухайн үед шуугиан тарьсан “Стриптиз блюз” жүжгийг найруулан тавьж, гол дүрд нь жүжигчин Р.Анхнямыг тоглуулсан байдаг.

Өөрийг нь олонд таниулсан “Салхи Дамбий” нэрэндээ дургүй гэдэг жүжигчин Д.Бямбацогт УДЭТ-ыг “Алтан малгайтай шалдан хаан” хэмээн зүйрлэсэн нь уран бүтээлчдийн дунд томоохон “дайн” дэгдээсэн удаатай. Харин одоо хувийн амьдрал, уран бүтээл, эрхэлж буй бизнесээ ихээхэн нууцалдаг мань эр боломжийн мөнгө амласан реклам сурталчилгаа, кино, клипэндээ дүр бүтээгээд тун ч додигор явна. Мөн түүний хүү урлагийн ертөнцөд цахиур хагалан, аав шигээ сайн жүжигчин болохоор зүтгэж байгаа билээ.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ