...
...

“Говь”-ийн нүүр царай болсон Т.Оюун-Эрдэнэ хүүтэй болсноо зарлав

Хоёр жилийн өмнөхөн  хайртай залуутайгаа тун ч романтик байдлаар сүй тавьсан загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ энэ сарын эхээр нярайлж, ээж хэмээх хүндтэй алдрын эзэн болсон. Нэгэн үе загвар өмсөгч О.Амгаланбаатартай үерхэж байсан ч, түүнийг хамаатан саднаар барахгүй үеэл ах нь байсныг мэдээд дотны харилцаагаа тэр даруй тасалсан түүхтэй гэлцдэг.

Юутай ч, хоёр жил гаруй хугацаанд үерхсэн үе тэнгийн залуутайгаа тоонот гэрт толгой холбоод удаагүй байгаа загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ маань өхөөрдөм бяцхан хүүгээ чамгүй удаан нууцалсан гэх нь бий. Зарим нэгэн нь түүнийг “Хүүхдээ нуусан” хэмээн хардаж байхад, зарим хэсэг нь “Дүүгээ дагуулаад явж байна” гэж ярьдаг юм билээ.

Энэ мэт эргэлзээтэй асуултын хариуг өнөө хэр нь өгөөгүй яваа загвар өмсөгч бүсгүй маань ийнхүү хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад байгаа. Харин багагүй хугацаанд нялх үрийнхээ хүйсийг нууцалж явсан модель бүсгүй маань өнөөдөр үнэнээ дэлгэж, өхөөрдөм хөөрхөн хүүгийн ээж болсон гэдгээ зарлалаа.

Б.Содон

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ